Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр дотоодан нийт бүтээгдэхүүн энэ оны эхний улиралд 7,6 хувиар өсчээ.
Эдийн засгийн өсөлттэй зэрэгцэн Монголбанкнаас бодлогын хүүг нэг хувиар өсгөж 11 хувьд хүргэсэн. Тус банкны Олон нийттэй харилцах хэлтсийн захирал Б.Лхагважав "Инфляц арван хувь давсан тул бодлогын хүүг өсгөхөөс аргагүй боллоо" гэж энэ сарын 11-нд мэдэгдсэн юм.
Тэрээр "Банкуудаас зээлд гаргах боломжтой 500 орчим тэрбум төгрөг байна" гэж өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгдсэн. Энэ мөнгийг зарцуулах улирал нь одоо. Өнгөрсөн онд Төвбанк бодлогын хүүгээ 14 хувьд хүргэсэн бол өнөөдөр 11 хувьд барьж байгаа. Өөрөөр хэлбэл, Монголбанк эдийн засагт илүүдэл мөнгө байгаа гэж үзэж байгаа юм. Энэ тухайд ХАС банкны салбарын захирал А.Баяраа "Төвбанкны бодлогын хүү өслөө гээд одоогоор бидэнд мэдэгдсэн зүйл алга. Гэлээ ч бид хүүгээ бууруулна гэж хэлж чадахгүй. Харин зээлээ ихээр хумьсан банкуудад энэ нь илүү дарамт учруулахыг үгүйсгэхгүй" гэсэн юм.
Түүнчлэн үйлдвэрлэгчдэд очих зээлийн хүртээмж буурахыг тэрээр ярьсан. "Өнөөдөр Монголд мөнгөний илүүдэл үүсчихээгүй байна. Монголбанк бодлогын хүүгээ өсгөснөөр зээлийн хүү л нэмэгдэнэ шүү дээ" гэж Банкны холбооны нарийн бичгийн дарга З.Шагдарсүрэн ярьсан. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирал Ц.Даваадорж "Инфляцид ганцхан мөнгөний бодлогын талаас нь хандмааргүй байна. Зээл авч үйлдвэрлэлээ өсгөх гэсэн хүмүүсийг нэг мөр боомилж байна. Монголбанк бодит эдийн засгаа харах ёстой" гэсэн.
Түүнтэй Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг ч санал нэг байна. Тэрээр “Монголбанк бодлогын хүүг өсгөснөөр юу ч хийж чадахгүй. Харин ч засгийн газартай хамтарч чадахгүй байгаа энэ байдал нь өмнөх 34 хувийн инфляцийг бий болгоно” гэв.
Зудад 8 сая малаа алдаад одоо банкнаас хямд зээл авч чадахгүй боллоо. Тэгэхээр манай ДНБ-ийн өсөлт энэ онд найман хувьд хүрнэ гэдэг юу л бол.
1.7 триллион юаниа түгжиж эдийн засгаа сөхрүүлэх нь
Хятадын хөгжлийн томоохон зангилааг тодорхойлдог хөрөнгийн зах зээл нь үймж эхэлснийг "Блүүмберг" өчигдөр дамжууллаа. Хятадын аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүсийн хадгаламжийн 7,2 их наяд ам.доллар инфляцийн өсөлтөд нөлөөлсөн бололтой. Өнгөрсөн сард тус улсад инфляц 2,8 хувиар өсч, нэг жилийн хадгаламжийн хүү 2,25 хувиас давсан байна.
Харин үл хөдлөх хөрөнгийн үнэ өнгөрсөн сард 12,8, энэ оны эхний улиралд ДНБ-ийн өсөлт нь 11,9 хувьд хүрчээ. Их хямралын үед Засгийн газраас нь хувийн хэвшлийнхэндээ зориулан дөрвөн триллион юань зарцуулсан шид ийн гарав. Үүнээс гадна банкууд нь үйлдвэрлэгчдэдээ 9,59 их наяд юанийн шинэ зээл олгосон нь ч үүнд нөлөөлсөн бололтой. Хятадын инфляц гурван гурван хувьтай байгаа ч оны эцэст 3,4 хувьд хүрнэ гэж "Блүүмберг"-ийн судалгаанд оролцсон 18 эдийн засагч ярьжээ.
"Уолл Стрийт" сэтгүүлийн цахим хуудаст өчигдөр "Чанартай сэргэлтийн төлөө Хятад бодлогын хүүгээ өсгөх ёстой" гэсэн нийтлэл хэвлэгдсэн байв. Тус улсад өнөөдрийн байдлаар Төвбанкны бодлогын хүү 5,3 хувьтай байгаа юм. Энэ сарын 2-нд Хятадын Төвбанкнаас банкуудын заавал байлгах хөрөнгийн хэмжээг гурав дахь удаагаа нэмж, 17 хувьд тогтоолоо. Өөрөөр хэлбэл, зээл илүү үнэтэй болж, үйлдвэрлэгчдэд банкнаас хүрэх ёстой байсан 1,7 их наяд юань буюу 249 тэрбум ам.долларыг Төвбанк нь гацаачихлаа. Өөрөөр хэлбэл Засгийн газрын зүгээс мөнгөний хатуу бодлого барих зам руу хандаж байна. Тус улсад валютын солилцоо болон зээлийн хүүгийн бодлого томоохон гацаанд орохоор байна.
Дотооддоо үнийг тогтворжуулахын тулд бодлогын хүүгээ өсгөх нь Хятадын хийх ёстой алхам юм бол сорилт нь дэлхийд эрэлтгүй болсоор байгаа Хятад бараа.
Зарим судлаачийн хувьд АНУ-ын Төвбанкны бодлогын хүү 0,25 хувь байгаа нь ам.доллар, иен болон фунт, еврогийн ханшийг доош татаж байгаа аж. Гэвч Вашингтон санхүүгийн хямралаас дөнгөж толгой цухуйлгахтайгаа болоод байгаа тул бодлогын хүүгээ Монголбанкныхан шиг ядаж нэг хувиар өсгөх чадалгүй болчихсон. Энэ нь дэлхий дахинаас “ханшийн алуурчид” хэмээх нэр зүүхэд хүргэсэн байж болох юм.
Ядуу Америкуудад бараагаа худалдах Хятад үйлдвэрлэгчдэд зээл хомсдох нь. Ингэснээр энэ томоохон эдийн засаг Азийн санхүүг шийтгэж байгаагаас ялгаагүй гэж шинжээчид үзэж байна.
Оросын төвбанкны бодлогын хүү цаашид ч буурна
"Bengzinga" цахим хуудаст тэмдэглэснээр ОХУ-ын Төвбанк өнгөрсөн сарын 29-нд 13 дахь удаагаа бодлогын хүүгээ бууруулжээ. Энэ онд хийж буй бодлогын хүүгийн хамгийн сүүлчийн өөрчлөлт энэ байх хэмээн эдийн засагчид дүгнэж байна. Харин банкны салбарынхан үүнд ямар дүгнэлт өгөх бол.
"Уолл Стрийг" сэтгүүлийн мэдээлснээр бол Төвбанк нь дахин санхүүжүүлэх хүүг 0,25 хувиар буулгаж найман хувьд хүргэсэн. Төвбанкны өнгөрсөн сарын сүүлчээр хийсэн мэдэгдлийн үеэр бодлогын хүү цаашид буурах нь тодорхой болсон билээ.
"Блүүмберг" агентлаг энэ сарын 4-нд мэдэгдсэнээр ОХУ-ын Төвбанкнаас 11,6 тэрбум ам.долларын бондыг арилжсан байна. Ингэснээр эдийн засаг дахь мөнгөний илүүдлийг шингээх, Засгийн газрын хямралын эсрэг хөрөнгийн багцын инфляцид үзүүлэх нөлөөллийг няцаахаар зорьжээ. Төвбанкных нь өр өигөрсөн хоёрдугаар сарын сүүлд 487,9 тэрбум ам.доллар байсан бол гуравдугаар сард 735,9 тэрбум ам.долларт хүрч 50 хувиар хэтэрснийг тус банк цахим хуудастаа энэ сарын 4-нд нийтэлсэн байлаа. Рублийн ам.доллартай харьцах ханш нь өнгөрсөн cap хүртэлх дөрвөн сарын хугацаанд өссөн нь 2006 оны наймдугаар сарын сүүлчээс хойшхи хамгийн тогтвортой өндөр өсөлтөд тооцогдож байна. Өөрөөр хэлбэл, энэ сарын 4-ний байдлаар 0,8 хувиар өсч, 29,4 рубль нэг ам.доллартай тэнцэж байлаа. Өнгөрсөн онд тэд гурван их наяд рублийг хямралын эсрэг зарцуулсныг Ерөнхий сайд В.Пугин өнгөрсөн сарын 21-нд хуульчдад өгсөн ярилцлагадаа дурджээ. Энэ онд тус улсын банкуудын зээл 15 хувиар өснө гэж Төвбанкны тэргүүн өнгөрсөн сард ярьсан.
Наран улсын компаниуд зээлээс "зугтаж" байна
Үйлчилгээний салбарын өсөлт наран улсад сүүлийн гурван жил дэх хамгийн өндөр хэмжээнд хүрсэн ч банкуудаас гаргах зээл нь сүүлийн дөрвөн жилээс хамгийн бага байсныг "Ройтерс" өчигдөр дамжуулав.
"Эдийн засгийн өсөлт тааруу хэвээр байна. Өөрөөр хэлбэл хувийн үйлдвэрлэлд зориулсан сангуудын эрэлт бага байгаа. Төвбанкны шалгасан зээлийн шинэ хөтөлбөр нь амжилт олно гэж бодохгүй байна. Энэ бол хөрөнгийн зах зээлтэй холбоотой асуудал. Түүнээс биш банкуудыг яриагүй. Харин компаниудыг хөгжүүлэхэд тэдэнд хөрөнгө төвлөрүүлэх нь зөв" гэж Токио дахь "Норинчукин" судалгааны хүрээлэнгийн ахлах эдийн засагч Такеши Минами хэлснийг "Ройтерс" дамжуулав. Түүний ярьж буйгаар компаниудаа өөд татахад Төвбанкны үүрэг, оролцоо хэрэггүй аж. 2008 оноос хойш Японы Төвбанк бодлогын хүүгээ 0,10 хувьд барьсан бөгөөд банкууддаа зээл гаргах боломжийг нээлттэй хэвээр байлгаж байна. Энэ сарын 20-21-нд Японы Төвбанкны мөнгөний бодлогын талаарх ээлжит уулзалт болох юм. Тэр үеэр бодлогын хүүг хэрхэх талаар хэлэлцэх аж. Зарим шинжээчийн үзэж буйгаар Төвбанкны бодлогын хүү үүнээс ч бага хэмжээнд хүрч болзошгүй аж. Компаниуддаа зээл олгох нөхцөл наран улсад дэлгээтэй байгаа ч хувийн хэвшлийнхэнд зээлд тэгтлээ итгэхгүй байгаа юм. Харин тэдэнд хэрхэн хөрөнгө төвлөрүүлэх нь хамгийн том асуудал болжээ.
Ж.Цогзолмаа tsogzolmaa@zmail.mn