gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     5.30
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 20
Зурхай
 5.30
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 5.30
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүн төрөлхтнийг ямар ирээдүй хүлээж байгаа вэ

Дэлхийд
2010-12-01
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2010-12-01
-2010-3797 он хүртэл-

Болгарын их зөнч Ванга дэлхий ертөнц хүн төрөлхтний ирээдүйн дүр зургийг урьдчилан хэлсэн таамаглалыг ойрын өдрүүдэд хүмүүс илүүтэй сонирхох болоод байна.

Энэ нь хэдхэн хоногийн өмнө болсон хоёр Солонгосын буудалцаантай холбоотой юм. Учир нь Ванга эмээгийн урьдчилан хэлсэн таамаглалд 2010 оны 11 дүгээр сард дэлхийн гуравдугаар дайн эхлэх тухай байгаа нь дээрх хэрэг явдалтай цаг хугацааны хувьд давхцаж байгаатай холбоотой юм.

Ванга дэлхий ертөнцийн ирээдүйг иймэрхүү янзаар төсөөлжээ.

2008. Дөрвөн орны төрийн тэргүүний аминд халдахаар завдана. Индостанд хямрал гарна. Энэ нь дэлхийн III дайн эхлэх шалтгааны нэг болно.
2010. Дэлхийн III дайн эхэлнэ. Дайн 2010 оны 11 дүгээр сард эхэлж 2014 оны 10 дугаар сард дуусна. Ердийн байдлаар эхэлсэн энэ дайнд цаашдаа цөмийн болон химийн зэвсэг хэрэглэнэ.
2011. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст радио идэвхт тунадас унаснаас амьтан, ургамал устана. Үүний дараа амьд үлдсэн европчуудын эсрэг лалынхан химийн дайн эхлүүлнэ.
2014. Ихэнх хүмүүс идээт шарх, арьсны хорт хавдар болон арьсны бусад өвчнөөр өвдөнө.
2016. Европ бараг хүнгүй болно.
2018. Хятад дэлхийн шинэ их гүрэн болно.
2023. Дэлхийн тойрог зам ялимгүй өөрчлөгдөнө.
2025. Европ хүн ам цөөн хэвээр байна.
2028. Эрчим хүчний шинэ эх үүсвэр бүтээнэ. Энэ нь хяналт бүхий халуун цөмийн урвал байх магадлалтай. Өлсгөлөнг аажмаар давна. Сансрын жолоодлогот хөлөг Сугар гариг руу ниснэ.
2033. Хоёр туйлын мөс хайлна. Үүний уршгаар далайн төвшин дээшилнэ.
2043. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хөгжинө. Европыг лалынхан удирдах болно.
2046. Ямар ч эд эрхтнийг ургуулах боломжтой болно. Эрхтэн солих нь эмчилгээний хамгийн сайн аргуудын нэг болно.
2066. АНУ лалын Римд довтолж цаг уурын шинэ төрлийн зэвсэг хэрэглэнэ. Ингэснээр гэнэтийн хүйтрэлт болно.
2076. Ангигүй нийгэм /коммунист/ тогтоно.
2084. Байгаль экологи сэргэж эхэлнэ.
2088. Хэдхэн хоромд хөгширдөг шинэ төрлийн өвчин дэгдэнэ.
2097. Хурдан хөгшрөлтийг ялна.
2100. Хиймэл нар Дэлхийн харанхуй хэсгийг гэрэлтүүлнэ.
2111. Хүмүүс киборг /амьд робот/ болцгооно.
2123. Жижиг гүрнүүдийн хооронд дайн гарна. Их гүрнүүд үүнд оролцохгүй.
2125. Унгарт сансраас дохио хүлээж авна / Хүмүүс Вангаг дахин дурсан санах болно/.
2130. Харь гаригийнхны зөвлөснөөр хүмүүс усан дор амьдарч эхэлнэ.
2164. Амьтдыг хагас хүнд хувиргана.
2167. Шинэ шашин үүснэ.
2170. Их ган болно.
2183. Ангарагт нүүж суурьшсан хүмүүс цөмийн зэвсэгтэй их гүрэн болж, дэлхийгээс тусгаар тогтнол шаардана. /АНУ нэгэн цагт Англиас тусгаар тогтнол шаардаж байсан шиг/
2187. Хоёр том галт уул дэлбэрэхийг зогсоож чадна.
2195. Далай тэнгист суурьшигсад эрчим хүч, хүнсээр бүрэн хангагдана.
2196. Ази, европынхон бүрэн холилдоно.
2201. Наран дээрх халуун цөмийн урвал удааширна. Хүйтэрнэ.
2221. Хүн төрөлхтөн дэлхийн бус амьдрал хайх эрэлдээ ямар нэгэн аймшигт зүйлтэй холбоо тогтооно.
2256. Сансрын хөлгөөр Дэлхийд шинэ өвчин дайгдан ирнэ.
2262. Гаригуудын тойрог зам аажмаар өөрчлөгдөнө. Ангарагт сүүлт од заналхийлнэ.
2271. Өөрчлөгдсөн физикийн тогтмолуудыг шинээр тооцоолно.
2273. Шар, цагаан, хар арьстнууд холилдон уусна. Шинэ арьстан бий болно.
2279. Оргүй хоосноос эрчим хүч гаргаж авна.
2288. Цаг хугацаагаар аялна. Харь гаригийнхантай холбоо тогтооно.
2291. Нар хөрч эхэлнэ. Түүнийг асаах оролдлого хийнэ.
2296. Наран дээр хүчтэй дэлбэрэлт болно. Газрын татах хүч өөрчлөгдөнө. Хуучин сансрын станц, хиймэл дагуулууд дэлхийд унаж эхэлнэ.
2299. Францад лалын эсрэг партизаны хөдөлгөөн өрнөнө.
2302. Шинэ чухал хуулиуд. Огторгуй ертөнцийн нууцыг нээнэ.
2304. Сарны нууцыг тайлна.
2341. Сансраас дэлхий рүү ямар нэг аймшигтай юм ойртоно.
2354. Хиймэл нарнуудын нэгэнд гарсан ослын улмаас ган болно.
2371. Их өлсгөлөн болно.
2378. Шинэ хурдан өсч буй арьстан.
2480. Хоёр хиймэл нар мөргөлдөнө. Дэлхий харуй бүрийд автана.
3005. Ангарагт дайн дэгдэнэ. Гаригуудын тойрог зам өөрчлөгдөнө.
3010. Сүүлт од сарыг мөргөнө. Дэлхийн эргэн тойронд чулуу, тоосон бүс бий болно.
3797. Энэ цаг болоход дэлхий дээрх амьд бүхэн мөхөх боловч хүн төрөлхтөн өөр одны системд шинэ амьдралын суурийг тавьж чадсан байна.

П.Булган

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан