gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     7.05
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 25
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ажлаа хий, гишүүд ээ!

Улс төр
2010-12-18
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2010-12-18
УИХ-ын гишүүн Р.Раш энэ долоо хоногийн эхний өдөр ихэд бухимджээ. Тэрээр бүлгийн хуралдааны ирц бүрдэхгүй байсанд "Гишүүд айлчлал дагаж явахын оронд ажлаа хийх хэрэгтэй шүү дээ. Ерөнхий сайд, Их хурлын дарга гадаадад айлчлаа л биз. Тэднийг дагаж явах юун дуртай юм. Бөөн асуудал болж байж явдаг юм гэсэн. Ард нь төрийн ажил хэцүүдлээ" хэмээн унтууцсан байна.

Үнэхээр ч Ерөнхий сайдын хойд хөршид, УИХ-ын даргын Энэтхэг. Вьетнамд хийсэн айлчлал давхацахад Төрийн ордон эзгүй шахуу болов.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийг гэхэд 14 гишүүн дагаж яваа гэнэ. Мөн Ерөнхий сайдтай нийлээд есөн гишүүн ОХУ-д яваа. Түүнээс цөөнгүй гишүүн Германд айлчилж байгаа зэргээр УИХ-ын 20 гаруй гишүүн гадаадад галуу шувууны мах зооглож явна.

Харин ард нь байнгын хороодын ирц бүрдэхгүй ажил цалгардаж, чуулган ганцхан хэлэлцэх асуудалтай өдрийг барж байна. Зөвхөн өчигдрийн УИХ-ын чуулганд гэхэд 39 гишүүн ирсэн гэж бүртгүүлсэн ч танхимд 10 гаруйхан гишүүн л хуралдаж байлаа.

Уржигдар Эдийн засгийн байнгын хороо ирц хүрээгүйгээс хуралдаагүй. Энэ мэтээр төрийн ажил гишүүдийн айлчлалаас болж хойшилсоор л байна.

Намайг бага байхад аав, ээжийгээ дагаж айлд очих гэхээр "Хүн дагадаг нохой шиг яах гээв гээд л зэмлэдэг байж билээ. Энэ үгийг харин эрхэм гишүүдэд хэлмээр байна.

Мэдээж төрийн түшээ хүн гадаадын улс орнуудад зочилж, айлчлах шаардлага гарна, түүндээ ч явалгүй л яахав. Гэхдээ заавал Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд дагаж тийм олноороо явах хэрэг байхгүй санагдана. Дарга дагаж явсан гишүүн болгон хэлэлцээр хийж, гарын үсэг зурахгүйгээс хойш. Үнэндээ төрийн гурван өндөрлөг дагаж явахад "томчуудын" уулзалтын ард бараа бологчийн л үүрэг гүйцэтгэдэг шүү дээ. Тиймээс айлчлалд "шаардлагагүй" гишүүдийг үлдээж, ажлыг нь хийлгэдэг болъё.

УИХ-ын гишүүн хууль батлах үүрэгтэй. Ажлын шаардлагаар гадаад дотоод явахыг нь буруутгаагүй ч дарга дагаж явдаг байдлаа больвол яасан юм бэ.

Төрийн айлчлал болдог жамаараа болж л таарна. Төрийн түшээд минь, Шаргал ордон дахь ажил чинь хэцүүдлээ.

Б.Оргил

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан