-Аав, охин хоёр хошой “Болор цом"-тон боллоо-
"Болор цом-28" наадам Дархан хотод өчигдөр болж өнгөрлөө. Тус наадам анх 1983 онд зохиогдож, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж түрүүлж байв. Түүнээс хойш 28 дахь удаагаа боллоо.
"Болор цом-28" наадам гурван шаттай зохион байгуулагдаж, нийт 56 найрагч шүлгээ уншлаа. Сүүлчийн шатанд МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Уянсүх, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Н.Гантулта, "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Ц.Хулан, Ж.Мөнхбат, А.Эрдэнэ-Очир нарын таван найрагч үлдэж, шүлгээ уралдуулсан.
Тэднээс Ц.Хулан "Найрагчийн нутаг" шүлгээрээ түрүүлж, М.Уянсүх аман хүзүүдэж, гуравдугаар байрыг Н.Гантулга авч А.Эрдэнэ-Очир, Ж.Мөнхбат нар тусгай шагнал хүртлээ.
Яруу найрагч Ц.Хулан өмнө нь "Ганцхан ижийдээ унших шүлэг"-ээр 1994 онд "Болор цом" хүртсэн бол түүний аав Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн Д.Цоодол 1984 онд "Нэр нь тодроогүй баатрууд" шүлгээр, 1993 онд "Миний муусайн найз нар" шүлгээр тус тус "Болор цом" хүртэж байсан юм.
"Болор цом-28" наадмын ерөнхий шүүгчээр Ардын уран зохиолч Т.Галсан шүүгчдийн бүрэлдэхүүнд Соёлын гавъяат зүтгэлтэн Ш.Дулмаа, утга зохиолын судлаач, шүүмжлэгч Ч.Билэгсайхан, Л.Хүрэлбаатар, Төрийн шагналт зохиолч Д.Норов, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Г.Мөнхцэцэг, МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Норовсамбуу нар оролцлоо.
Ч.Зотол