gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Газар тэнгэр шиг ялгаатай тохижилт

У.Бадамцэцэг
Нийгэм
2013-08-08
0
Twitter logo
У.Бадамцэцэг
0
Twitter logo
Нийгэм
2013-08-08
Газар тэнгэр шиг ялгаатай тохижилт

 Нийслэл дэх газрын хомсдлын гайгаар орон сууцнууд тэлж биш хумигдаж баригдах болсон.

Үүнээс үүдээд машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж орчны талаар ярих ч юм биш.

Олон зүйл нуршсанаас гээд фото сурвалжлагаар баримтжуулчихлаа.

Хэн нэгний барилгын бизнес рүү халдах гэсэнгүй.

Зүгээр л холбогдох байгууллагууд ажилдаа хариуцлагатай хандаач, ямар орчин нөхцөлд барилга баригдаж байгааг харуулах үүднээс энэхүү сурвалжлагыг бэлтгэлээ.

Юун түрүүнд Монголын “Зайсан стайл”, “Ганнам” дүүрэг гэгдэх Богд уулын өвөрт дархан цаазлагдсан орон сууцны тохижилтыг сонирхлоо. Хананаасаа халдаг, дотроо гурав, дөрвөн 00-ийн өрөөтэй, сарын түрээс нь долоон сая хүрдэг “Грийн вилла” хотхон.

Ерөнхий сайд асан Сү.Батболд, УИХ-ын гишүүн Г.Батхүү, “Хадгаламж” банкыг “гөвсөн” гэх “Жаст” группийн Ш.Батхүү, татвараас зайлсхийсэн хэрэгт унасан “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан, дуучин Т.Ариунаа, Д.Болд, жүжигчин Бооёо, Хүрлээ нар энэхүү хотхонд амьдардаг гэдэг.

Үүднээсээ эхлээд өндөр хашаа, камержуулсан өрөөтэй харуул хамгаалалт, томхон орон сууц сүндэрлэчихээр газарт хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг, явган хүн зам, цэвэр цэмцгэр орчин гээд өөлөх ч юм алга.

“Грийн вилла”-гийн зүүн талд нь байрлах “Сөүл Роял Каунти”-г тандлаа.

Ерөнхий сайд асан С.Баярынх амьдардаг сургаар жилийн өмнө очоод уг хотхонд нэвтэрч чадаагүй бол энэ удаад төвөггүйхэн л орчихлоо. Хүүхдийн тоглоомын талбайгаас гадна, газрын теннис, сагсан бөмбөгийн талбай тус, тусдаа. Машины зогсоол, явган хүний зам, зүлэг ногоон байгууламж, тарьж ургуулсан мод бутлаг ургамал гээд бүр ч илүү юм.

 Тохижилт гайгүйтэй хотхонуудаас сорчилбол нэг иймэрхүү.

Яармагийн дэнж өгсөөд Туул голын эрэгт байрлах “Вива сити” хорооллын хувьд залууст зориулсан орон сууц гэхэд гардан гүйцэтгэсэн компанийн зүгээс бас л сэтгэл гаргажээ. Хоёр, гурван ч усан оргилуур, битүү ногоон зүлэг, дэлгүүр, супермаркет, үйлчилгээний төв гээд бүх зүйлийг нэг дор цогцлоож.

Сайны хажуугаар саар нэгэн бас байна аа.

Машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай багтах талбайд орон сууцнууд уралдан сүндэрлэсээр. Урдуураа гэр хорооллын айл, баруун талдаа ухсан том нүх, хойд тал нь төв замтай шууд л нийлчихсэн орон сууцнууд ч байж байх юм.

 Ашиглалтад ороод удаж байгаа ч гаднаа дөрөв тавхан машины зогсоолтой, орцны үүдэнд хүүхдүүд тоглож буй есөн давхар орон сууц ч байлаа. Орцны хаалга нь автозамтай нийлчихсэн шахуу орон сууц хавчигдмал талбайд сүндэрлэсээр. Ашиглалтанд ороод арван жил болж байгаа ч улсын комисс хүлээж аваагүй ордер нь гараагүй өчнөөн орон сууц байдаг тул иргэд сонголтондоо анхаарах л хэрэгтэй.

"ОРОН СУУЦНЫ ГАДНА ТОХИЖИЛТЫН 30-40 ХУВЬ НОГООН БАЙГУУЛАМЖ БАЙХ ЁСТОЙ"

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хот байгуулалтын хяналтын улсын байцаагч Т.Ганбатаас орон сууцны гадна тохижилтын талаар тодрууллаа.     

-Нийслэлд баригдаж буй орон сууцнуудын гадна тохижилтонд ямар стандарт норм байх ёстой вэ?

-Орон сууцны гадна тохижилтын 30-40 хувь ногоон байгууламж байх ёстой. Хамгийн гол стандарт барилга хоорондын зай 15 метрээс багагүй байх шаардлагатай. Хоёр барилгын цонхгүй хана ойрхон байхад асуудалгүй. Эсвэл цонхнууд нь харалдаа бус дээр, доор байрлалтай байвал бас болно.

-Автомашины зогсоол, хүүхдийн талбайн стандарт?
-Хүүхдийн талбай, авто зогсоолд нарийн стандарт энэ тэр байхгүй. Тухайн орон сууцны байршлаас бас шалтгаална.

-Хэрвээ орон сууцны ногоон байгууламж 30-40 хувьдаа хүрэхгүй бол улсын комисс хүлээж авах ёстой юу?
-Хүлээж авна, авахгүй гэсэн юм байхгүй л дээ. Бид хамгийн гол нь барилга хоорондох зайг баримталж ажилладаг.

-Барилгууд хэтэрхий ойрхон баригдаж байгаа учраас автомашины зогсоол, хүүхдийн талбай, ногоон байгууламж хийх талбайгүй болчихоод байна. Нэгэнт зөвшөөрөл авчихсан, баригдаад эхэлчихсэн гээд эдгээр барилгыг улсын комисс хүлэээгээд авчихдаг юм уу. Хэрвээ иргэд санал хүсэлт гаргавал барилгыг зогсоох боломжтой юу?
-Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хуулийг зөрчиж байвал бид уг барилгыг зогсоох эрхтэй. Иргэдийн өргөдөл хүсэлтийн дагуу шалгалт хийгээд заасан стандарт нормоо биелүүлээгүй байвал зогсоож болно. Тэгээд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт тухайн барилгын зөрчлийн талаар хандах ёстой.  

Орон сууцны орчны тохижилтын талаар фото сурвалжлагыг энд дарж үзээрэй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан