Дэлхийн олон орны эрдэмтэд эхийн сүүний талаар гайхамшигтай судалгаанууд хийсээр байна.
Тэд эхийн сүү хөхөж өссөн хүүхэд эрүүл чийрэг, өсгөлүүлэн бойждог. Оюун ухаан нь бусдаас илүү хөгждөг гэдгийг баталсаар байна. Мөн хүүхдийг хөхөөр хооллох нь ээждээ ч бас тустай.
Тухайлбал хөхний хорт хавдраар өвчлөхөөс сэргийлдэг. Төрсний дараа жин хасах, сэтгэл санаа өөдрөг байхад сайнаар нөлөөлдөг гэж үздэг байна. Энэ тухай Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Төрөх тасгийн их эмч Б.Батхишигтэй ярилцлаа.
-Сүүлийн үед эхчүүд “Хүүхдэд хэрэгтэй мөн амин дэм, уургаар баялаг” гээд нэмэлт тэжээл их хэрэглэдэг болжээ. Энэ нэмэлт тэжээл нь эхийн сүүг орлож чадах уу. Ер нь нярай хүүхдэд хэр тохиромжтой вэ?
-Эхийн сүүг орлох зүйл хаана ч байхгүй. Эхийн сүүнд маш олон төрлийн амин дэм агуулагддаг. Тухайлбал, дөнгөж төрсөн нярайд дархлаа маш чухал. Хүүхэд төрөхдөө хамгаалалттай орчноос гарч ирдэг учраас ариун байдаг. Төрөөд эхийнхээ хөхийг хөхөж байж, дархлалын систем нь бүрэлдэж тогтдог. Хамгийн эхлээд хөхний гадаргуун дээр байгаа бактерийг хүүхэд хүртэх ёстой байдаг. Ингэснээр хэвийн дархлалын систем хүүхдэд үүсдэг. Эхийн сүүнд байдаг амин дэмийг ямар ч бэлдмэл орлож чадахгүй. Хөхний сүү нь нэмэлт тэжээл болон хамгаалалтын үүргийг давхар гүйцэтгэдэг.
-Зарим ээж “Төрсний дараа сүү орохгүй байна” гэж ярьдаг. Энэ юунаас болдог вэ. Ялангуяа, анхны хүүхдээ өлгийдөж буй залуу ээжүүдэд энэ талаар мэдлэг их дутмаг байдаг?
-Зарим эх хүүхдээ амлуулж чаддаггүй, үүнээс болж сүү дутуу ордог. Зарим ээж хүүхдэдээ ангир уургаа дутуу хөхүүлдэг. Тиймээс манай эмнэлгийн эх баригч эмч нар, нярайн сувилагч нар шинээр төрж буй ээжүүдэд энэ талын зөвлөгөө, мэдээллийг өгч тусладаг. Бидний зүгээс аль болох эхийн сүүг өгч, нэмэлт тэжээл хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Хоол хүнсээрээ хэрэгтэй амин дэм, эрдэс бодис авч байх хэрэгтэй. Өөрөө эрүүл байж, сайн хооллож чадвал аль ч эхэд сүү орно.
Хүүхдээ зөв амлуулахдаа зөвхөн хөхний толгойг нь биш аль болох нөсөөтэй хэсгийг бүхэлд нь хөхүүлэх хэрэгтэй. Хүүхэд аяндаа уйлаад том ангайх үед лав амлуулах хэрэгтэй. Эмэгтэй хүний хөх 35 төрлийн булчирхайнаас тогтдог. Тэр болгон нь наашаа гарсан сувагтай. Наашаа гарч байгаа суваг нь хөхний толгой дээр ирээд бөөгнөрдөг. Түүнээс л хүүхэд сүүгээ хөхдөг шүү дээ. Үүнийг зарим ээж сайн мэддэггүй.
Хүүхдийг дутуу, буруу амлуулснаас хөхөнд сүү орохгүй байх, хөх хагарах зэрэг асуудал үүсдэг. Мөн наана нь сувагт байгаа сүүгээ хөхөөд цаана булчирхайд байгаа сүүгээ хөхөж чаддаггүй. Үүнээс болж хэсэг хугацааны дараа хөх хатуурах, зангирах асуудал үүсдэг.
-Энэ үед ямар арга хэмжээ авах вэ. Зарим ээж хөх зангирсан, хатуурч чинэрсэн үед хүйтэн жин тавьдаг. Энэ нь зөв үү?
-Сайн хөхүүлж чадахгүй бол саах эсвэл иллэг хийх хэрэгтэй. Сайн амлуулж, хөхүүлэхгүй бол сүү аяндаа татардаг. Мөн бүлээн жин тавиад угаас нь эхлэн саах ёстой. Халуун усанд ороход хөхний сувгууд бас онгойдог. Бүлээн ээдмээр 2-3 минут жин тавьж болдог. Харин хүйтэн жин тавихад булчин агшдагийг анхаараарай.
-Эхийн сүү болон нэмэлт тэжээлээр өссөн хүүхдүүдийн бойжилт ялгаатай байх. Энэ талаар судалгаа байдаг уу?
-Угжсан хүүхэд эхэн үедээ өсгөлүүн байдаг. Яагаад гэвэл цагаар хооллодог. Гэтэл эхийн сүүгээр хооллож буй хүүхэд бага жинтэй байдаг. Харин жилийн дараа угжсан хүүхдийн өвчлөл их болдог бол хөхний сүүгээр өссөн хүүхэд эрүүл, чийрэг зөв өсдөг. Нэмэлт тэжээл кальци илүү агуулсан байхыг үгүйсгэхгүй. Гэвч эхийн сүүг 100 хувь орлож чадахгүй. Эхчүүд өөрсдөө сүү сайн ууж, амин дэмээ хангалттай авч байвал хөхний сүүгээр дамжуулан тодорхой хэмжээний кальцийг хүүхэддээ өгч чадна.
Б.Туул