-Ам.долларын үнэ хэлбэлзсэнээс шалтгаалж барилгын материалын үнэ огцом нэмэгджээ-
Наадмын дараах энэ өдрүүдэд нийслэлийн иргэд орон сууц, амины сууцаа засаж тордох, тагтаа сунгаж гал тогооны өрөөгөө томруулах, зуслангийн байшин сэлбэх ажилд ордог.
Үүнтэй уялдуулан уншигчдынхаа цагийг хэмнэх үүднээс 100 айл орчмын барилгын материалын худалдааны төвүүдээс сурвалжлага бэлтгэлээ. Амралтын өдөр болоод ч тэр үү захаар 11.00 цаг өнгөрөөд хүмүүс ид бужигнаж эхлэх аж.
Машины зогсоол байхгүйгээс иргэд бухимдаж байв
Үндэсний их баяр наадмын дараа хөдөө салхинд гарч, аймаг сумын ойн баярт явсан нийслэлийн наадамчид эргэн ирж зуны халуун дуусахаас өмнө орон сууц, гэрийнхээ засвар, шинэчлэлтэд анхаарч эхэлжээ. Өдрийн 13.00 цагийн орчим дэлгүүр, лангуу бүр л хүмүүстэй наймаа ярьж бараг хөл тавих зайгүй болов.
Үүнтэй зэрэгцээд 100 айл орчмын замын ачаалал эрс нэмэгдэх аж. Худалдаачдын бараа таваараа зөөх ачааны машинууд энэ тэнд зам бөглөнө. Мөн иргэд нэгэнт л барилгын материал авахаар ирсэн хойно гол төлөв ачаатай портер машин хөлөглөсөн байх аж. Багадаа л жижиг тэрэгтэй ирнэ. Ингэхээр 100 айл орчимд машин тавих зай байтугай явган хүн машин тойрч гарахад хүндрэлтэй болж байгаа юм.
Энэ тэнд зам тагласан машины дэргэд унаагаа гаргаж чадахгүй дэмий бугуйн цагаа ойр ойрхон харсан хэсэг улс зогсож харагдана. Мөн машин тавих газаргүйгээс “дараа дахиж ирье дээ" гээд эргээд явах хүн ч байна.
Хол газар машинаа тавьчихаад авсан юм аа бариад халуунд хөлс нь бурзайн шахцалдсан хүмүүст түүртэж бухимдан явах улс ч цөөнгүй. Энэ орчмын газар “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-д орсон. Тиймээс шинээр төлөвлөх компани нь машины зогсоолыг шийдээд өгвөл олон хүнд тус болох мэт санагдана.
Нэг хүнээр бүгдийг нь хийлгэж болохгүй гэв
“Засал чимэглэл хийнэ, плита наана, шавар хийнэ, хана өрөмдөж цоолно, болкон сунгана” гэсэн бичиг барьсан хүмүүсийг нийтэд нь “би чадна”-ынхан гэж хочилдог. Ямар л ажил байна би чадна гээд байдгаас л тэгсэн хэрэг л дээ. Эдгээр хүмүүс "Жоби" төвийн гадна сүүдэр бараадан сууж, хэсэг хэсгээрээ хөзөр тоглох нь тоглож, архи хүртсэн бололтой халамцуу нэг нь ч харагдана.
Хэсгээрээ хөзөр тоглож суусан хүмүүс дээр яваад очтол тоглоомыг нь хэрүүл болгочихов. Гурван өрөө байрны засварын үнэ ямар болохыг сонирхтол тал талаас дагуулж тусдаа зогсож ярих гээд босоод ирэх юм. Янз бүрийн бригадын хүмүүс нийлээд багахан мөрийтэй тоглож суусан юм байж.
Бүгд л “Манайх хямдхан чанартай хийнэ. Хаана юм” гэлцэв. Өөрийгөө олон жил 100 айл дээр зогсож барилгын засал хийж байгаа. Нэг үгээр мурьж бултахгүй гэж тодорхойлсон бүдүүн залуутай хамт холдоод алхтал араас “Манайх л чанартай хийх байсан юм. Эдний архичид хамаг юмыг чинь баллана даа” гэхтэй зэрэг өнөөх чинь хэрэлдэх гээд эргээд явчихав.
Гэтэл жаахан зайтай газар хаалганы дэргэд суусан настайвтар эмэгтэй гараараа дохин сэмхэн дуудаж байна. Н.Оюунцэцэг хэмээх энэ эмэгтэй шавар, замаск гэх зэрэг барилгын дотоод засал хийдэг гэнэ. Түүн дээр очтол “Миний дүү ямар засвар хийлгэх гэж байгаа юм. Эгч нь бол шавар, замаск л хийдэг хүн. Энэ хүмүүс хана цоолох, плита наах гээд төрөл бүрээрээ мэргэшсэн байгаа.
Плита наадаг хүн бол түүнийгээ л их сайхан, цэвэрхэн хийнэ шүү дээ. Тиймээс янз бүрийн ажлыг нь тус бүрийнх нь хүнээр сонгуулж хийлгээрэй. Тэгэхгүй бол бусдыгаа хийж байхыг нь харсан мэргэжлийн бус хүмүүс нь мөнгө авах гээд бүгдийг нь чадна л гэнэ шүү. Үүнээс л болж манай 100-ын бригадуудын нэр унаад байдаг” гэв.
Долоо хоногт гурван өрөө байрыг бүрэн засварлана
100 айл худалдааны төв дээр барилгын засал хийхээр зогсдог хүмүүс метр квадратаар биш байрныхаа өрөөгөөр тохиролцдог байна. Тухайлбал гурван өрөө байранд замаск татаад будахад дунджаар 800 мянган төгрөг бол хоёр өрөө нь 600 мянга, нэг өрөө нь 400 мянга гэх зэргээр хямдраад явчихдаг байна.
Үүний дээр плита наах, хүрээлэх, обой наах, сантехник нь тусдаа үнэ ханштай болоод нэмэгддэг аж. Хуучны гурван өрөө байр талбай томтой байдаг бол сүүлийн үеийн байрнууд жижигхэн. Тиймээс очиж үзсэний дараа л үнэ ханшаа тохирдог байна. Заслын хувьд дээрхи үнээс дээшээ доошоо 50 мянган төгрөгөөр хэлбэлзэх юм уу даа. Ийм барилгын бригадууд хамгийн ихдээ л найман хүний бүрэлдэхүүнтэй байдаг байна. Тэд гурван өрөө байрыг дотор нь байрлаад 5-7 хоногийн дотор л дуусгана гэлцэх аж.
Мөн сүүлийн үед хүмүүс гал тогооныхоо өрөөг тагт руугаа сунгах нь ихсээд байгаа. Энэ ажлыг хийдэг компрессортой хүмүүс нэлээд байна.
Тэд доголгүй тагтыг 80, доголтойг нь 120 мянган төгрөгөөр нурааж сунгадаг гэнэ. Дээрхи үнэд нь хогийг нь гаргах ч багтсан гэлцэнэ. Харин сантехникийн нүх гаргах нь тусдаа үнэтэй юм байна. Нэг нүхийг 30 мянган төгрөгөөр гаргана гэхээр хоёр нүх нийлээд дунджаар 60 мянган төгрөг орчим болох аж.
Ер нь байраа янзлуулах гэж байгаа хүмүүс барилгын материалыг засварын бригадынхантай хамт явж авдаг байна. Ингэхдээ бодолтой байхгүй бол дэмий их материал авахуулаад байдаг юм шүү гэж анхааруулах хүн ч байсан юм.
Барилгын материалын үнэ нэмэгджээ
Барилгын засал чимэглэлийн материалын үнэ өвөл хамгийн хямдхан байдаг гэж худалдаачид ярьж байлаа. Энэ нь худалдан авалт эрс багасдагтай холбоотой аж. Харин зун, намрын улиралд барилгын материалын үнэ тус бүрдээ л чамгүй өсдөг байна. Тэр жишгээр барилгын материалууд дунджаар 10 орчим хувиар өссөн гэнэ.
Мөн ам.долларын ханш гэнэт өссөнтэй холбогдуулан үнээ дахиад нэмжээ. Тухайлбал, Украйн обойны бөөний үнэ өчигдөр төрөл тус бүр дээрээ урд өдрөөсөө 300-500 төгрөгөөр нэмэгдсэн аж.
Ингээд тус зах дээр засварт хэрэгтэй зарим барилгын материал ямар үнэ ханштай байгааг сонирхуулъя.
Ж.Баярсайхан