- Жилээс жилд өөрчлөгдөн хувьсаж буй байгаль орчин
Сараас сард холдон бүдгэрч буй нүүдлийн соёл, заншил
Өдрөөс өдөрт орхин одож буй өтгөс буурлын сургааль -

Бид та бүхэндээ Монголын үзэсгэлэнт газруудын фото зургийг цувралаар хүргэж байгаа билээ.
“Миний Монгол” төслийг санаачлагчид энэхүү гэрэл зургуудыг авсан бөгөөд тэд Монгол орны үзэсгэлэнт байгалиар аялан гэрэл зураг авч, видео бичлэг хийн Монгол орны онгон дагшин байгалийн талаарх анхны үзэсгэлэн, танилцуулгаа гадаадын орнуудад дэлгэж, амжилттай ажилласан байдаг.
Тэд 2017 он хүртэл үргэлжлэх уг төслийнхөө хүрээнд Монгол орны баруун хязгаар Увс, Баян-Өлгий, Ховд аймгаар аялж, судалгаа явуулжээ.
Аяллын баг 23 000 гаруй км замыг туулж 75 хоног хээрийн зураг авалт хийхдээ хүний хөл хүрэх бэрх газар нутгийг сонгож 17 000 гэрэл зураг, 6 000 минутын дүрс бичлэгийн санг бүтээжээ.
Та “Миний Монголын үзэсгэлэнт газрууд-2” фото мэдээг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газар, онгон байгаль, гайхалтай тогтоц бүхий газруудыг даяаршлагдаж байгаа энэхүү цаг үед бид илүү их хайрлан хамгаалах, хүндэтгэн дээдлэх цаг ирснийг энэхүү зургууд танд бэлхнээ сануулах болно.

Б.Сондор