Токиогийн нэгэн эмнэлэгт Японы эзэн хааны армийн бага дэслэгч Хироо Онода 92 настайдаа нас барлаа.
Түүний нэр “баатар” (мэдээж англи “hero”) гэдэг үгтэй адилхан дуудагддаг. Гэхдээ Онода өвөрмөц маягийн баатар. Түүний хувьд дэлхийн II дайн 30 орчим жил партизанчилсны эцэст Филиппинийн цэргийхэнд нэгэн багахан арал дээр бууж өгснөөр дууссан юм.
Энэ хугацаанд тэрээр бараг гуч гаруй хүн алж, зуу орчим цэргийн болон энгийн иргэнийг шархдуулж байжээ. Филиппинийн хуулиар түүнд цаазаар авах ял оноох ёстой ч эрх баригчид онцгой нөхцөл байдал, Японы Гадаад харилцааны яамнаас гаргасан хүсэлтийг харгалзан үзэж түүнийг эх оронд нь очихыг зөвшөөрсөн байна.
Зүүнийхэн болон чөлөөт үзэл ноёрхох болсон эх оронд нь түүнийг тийм ч сүртэй хүлээж аваагүй. Онода япончуудын хувьд хурдхан мартахыг хүссэн милитарист бодлого, гутамшигт ялагдлыг нь сануулсан учир тэр биз.
Онода япончуудын хувьд хурдхан мартахыг хүссэн милитарист бодлого, гутамшигт ялагдлыг нь сануулсан учир тэр биз. 1942 оны арванхоёрдугаар сард 20 настай Хироо Онода цэрэгт татагджээ. Цэрэгт татагдахаасаа өмнө тэрээр Хятадад ажиллаж, нутгийн хэл болон англи хэл суралцаж байсан аж. Хуучны ёс жаягаар хүмүүжсэн учир эзэн хаанаа бурхантай адилтгаж, түүний төлөө алба хаах нь нэр төрийн хэрэг гэж үздэг Онода хувь заяагаа өөрөө сонгож, тагнуулын сургуульд явуулахыг хүсчээ.
Тэрээр сургуульд суралцах хугацаандаа партизаны дайн явуулах арга барил, тулааны урлаг төдийгүй түүх, философид хүртэл суралцсан аж.
Онодаг суралцаж байх хугацаанд фронт дээр Японы байдал улам дордож байв. Эзэнт гүрэн аль хэдийнэ довтолгоогоо зогсоож, хамгаалалтдаа арай ядан тогтоож, эзэлсэн газар нутгаа ар араас нь алдсаар байсан үе. 1944 оны аравдугаар сард холбоотнууд Филиппинийг чөлөөлөх ажиллагаанд орлоо. Америкчуудын дайралтад саад учруулах зорилгоор Онодаг фронт орчмын бүсэд хорлон сүйтгэх ажиллагаа явуулах даалгавартайгаар илгээжээ. Түүний үүрэг гүйцэтгэх газар нь Манилийн боомтод орох замд байдаг стратегийн чухал ач холбогдолтой Лубанг арал байв.
Гэвч удалгүй Японы армийн анги нэгтгэлүүд арлыг орхиж явахаас өөр аргагүй болжээ. Харин Онодаг шууд удирдаж байсан хошууч Ёсими Танигучи түүнд тэмцлээ үргэлжлүүлэхийг тушааж, “Гурав, эсвэл таван жилийн дараа байж магадгүй, юу ч болж байсан бид чамайг авахаар заавал ирнэ” гэсэн байна. 1945 оны хоёрдугаар сарын 28-нд америкчууд арлыг эзлэн авсан юм.
Онода гурван цэргийн хамт (жагсаалын цэрэг Юичи Акацу, Кинсичи Козуки болон бага дарга Сиёчи Шимада) ширэнгэ ойд бүгжээ. Лубанг арал ердөө 125 хавтгай метр талбайтай жижигхэн арал бөгөөд ихэнх газар нутаг нь халуун орны ширэнгэ ойгоор хучигдсан аж. Онода болон түүний нөхөд агуйд нуугдаж, ширэнгэ ойгоос олдсон зүйлээр хооллоно. Зарим үед тэд тариаланчдын аж ахуй руу довтолж, кокос, гадил жимс дээрэмдэж, үнээг нь хүртэл буудаж байжээ.
Өнгөрсөн бүх хугацаанд япончууд хорлон сүйтгэх ажиллагаагаа зогсоосонгүй. Тэд дайсны цэргүүдэд дэмжлэг үзүүлдэг гэж үзсэн албан тушаалтнууд, цагдаа нар, орон нутгийн иргэдийг алж, радарын бааз руу хүртэл дайралт хийсэн аж. Ийм нэг дайралтын үеэр япончуудын радио хүлээн авагч дээрэмсэнээр дэлхий нийт хэрхэн өөрчлөгдсөнийг анх удаа мэдсэн байна. Түүнээс гадна сураггүй алга болсон цэргийн албан хаагчдыг хайх зорилгоор Токиод байгуулагдсан тусгай комисс Онодагийн бүлэг нуугдаж байсан газруудад дайн аль эрт дууссан гэдгийг япон цэргүүдэд итгүүлэх зорилготой ухуулах хуудас, сонин зэргийг онгоцноос хэд хэдэн удаа цацжээ.
Бүр 1945 онд 14 дүгээр армийн командлагч, генерал Томоюки Ямашитагийн үг дуугүй бууж өгөх тушаал бүхий хуудас хорлон сүйтгэгчдийн гарт орсон байна. Гэвч үүнийг Онода дайснуудын суртал ухуулга гэж үзжээ. Хожим ирсэн мэдээллүүдийг ч тэр ингэж дүгнэсэн аж. Японы дайны дараах сэргээн босголт, Токиод олимп болсон, сансарт хүн ниссэн зэрэг мэдээллүүд ч түүнийг итгэл үнэмшлийг өөрчилж чадсангүй. Тэрээр жинхэнэ Засгийн газар нь Манжуурт төвлөрч, харин арлыг Америкийн гар хөл болсон урвагчид захирч байгаа учир жинхэнэ цэрэг тэдэнд захирагдах ёсгүй гэж үзсэн байна.
Хорлон сүйтгэх ажиллагаа, аллага байнга үйлдэгддэг байсан ч Филиппинийн эрх баригчид япончуудыг тийм ч идэвхтэй эрж хайдаггүй байсан юм. Тэдэнд өөр асуудал хангалттай байжээ. Онодагийн хоёр хамтран зүтгэгч Шимада болон Козуки нар 1954, 1972 онд цагдаа нартай буудалцах үеэр амиа алджээ. Харин Акацу бүр 1949 оны есдүгээр сард бүлгээсээ салж, хагас жилийн дараа филиппинчүүдэд бууж өгснөөр нутагтаа эргэн ирсэн юм.
Козукиг үхсэнээс хойш хоёр жилийг Онода цор ганцаар өнгөрүүлсний эцэст 1974 оны хоёрдугаар сард дэлхий даяар адал явдал хайж явдаг Норио Сузуки гэдэг 25 настай япон залуу түүнтэй анх холбоо тогтоожээ. Сузуки Лубанг арал дээр ирээд богино хугацаанд Онодатай холбоо тогтоож, түүнтэй нөхөрлөж чадсан аж.
Офицер ялагдлаа хүлээн зөвшөөрсөн боловч удирдлагаасаа тушаал автал эсэргүүцлээ зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Японы Засгийн газар Танигучиг эрэн сурвалжилсны эцэст 1974 оны гуравдугаар сард Онодад байлдааны ажиллагааг зогсоох эзэн хааны тушаалыг авчирчээ. Бага дэслэгч тухайн үед Филиппинийн ерөнхийлөгч байсан Фердинанд Маркосыг байлцуулан бууж өгч, сэлмээ түүнд гардуулан өгөв. Мөн винтов буу, 500 сум, хэдэн гар бөмбөг хураалгажээ. Хожим түүнийг өршөөсний илэрхийлэл болгон сэлмийг нь эргүүлэн өгсөн юм. Барууны амьдралын хэв маяг нэвтэрсэн Японд Онода зохицож амьдарч чадсангүй. Хэдийгээр барууны улс төрийн хүчнийхэн түүнийг парламентад нэрээ дэвшүүлэхийг санал болгож байсан ч тэрээр хуучны дэг ёсоо баримталдаг япончууд олноор амьдардаг Бразильд очихыг илүүд үзсэн юм. Тэнд Онода эхнэр авч, эдлэн газар худалдан авч, амжилттай мал аж ахуй эрхлэгч болжээ.
1984 оноос тэрээр нийгмийн ажил эрхэлж, Японд эргэж ирээд залуучуудад зориулсан “Байгалийн сургууль” нэртэй зуны лагерь байгуулав. Энэхүү лагерьтаа тэрээр эрс тэс нөхцөл байдалд хэрхэн амьд үлдэх арга барилыг залууст зааж сургадаг байжээ. Үүнд нь мэдээж Филиппинийн ширэнгэ ойд олсон туршлага нь хэрэг болсон юм. Сүүлийн жилүүдэд тэрээр их сургуулиудад лекц уншиж, дэлхийн II дайны түүхийн тухай хоёр ч ном гаргажээ.
Хамгийн алдартай нь өөрийн намтраар бичсэн “Бууж өгч болохгүй: Миний гучин жилийн дайн” ном бөгөөд 160 мянган ам.долларын шагнал авсан юм.
Онода нас барснаар дэлхийн түүхийн бас нэгэн бүлэг төгсгөл боллоо. Тэр улс нь гутамшигт ялагдал хүлээсний дараа бууж өгөхөөс татгалзсан олон арван япон цэргүүдийн сүүлчийнх нь байсан юм. Тэдний бууж өгөхөөс татгалзсан шалтгаан янз бүр. Нэг хэсэг нь зүгээр л ялагдалтай эвлэрэхийг хүсээгүй бол зарим нь эзэн хаандаа өгсөн ам тангарагтаа үнэнч хэвээр үлджээ. Бас дайн дууссаныг мэдээгүй цэргүүд ч байсан. Японд “занрю” (үлдэгсэд) гэж нэрлэдэг ийм цэрэг яг хэчнээн байсан нь өнөөг хүртэл тодорхойгүй байна. Тэдний олонхи нь Номхон далайн алслагдсан арал дээр өлсгөлөн, өвчнөөр амиа алдах юм уу, нутгийн зэрлэг хүмүүсийн хоол болсон нь дамжиггүй.
Харин Онодагийн хувьд 1974 онд дэлхийн II дайн дууссан гэдэг нь онцгой зүйл биш. Өнгөрсөн бүх хугацаанд тэрээр байлдааны ажиллагаагаа зогсоогоогүй гэдэгт итгэж байсанд байгаа юм. Жишээ нь жагсаалын цэрэг Сёити Ёкои Гуам арал дээр 1972 оныг хүртэл америкчуудаас нуугдан нүхэнд толгой хорогджээ. Харин Теруо Накамуро Индонезийн Моротаи арлын ширэнгэ ойд 1974 оны арванхоёрдугаар сар хүртэл амьдарсан юм. 1989 онд Малайзын коммиунистууд Засгийн газрын эсрэг зэвсэгт тэмцлээ зогсоон зэвсгээ хураалгахад дайны үед Японы армид алба хааж байсан хоёр хүн тэдэнтэй хамт байжээ. Тэд дайны дараа энэ улсын ширэнгэ ойд 200 орчим япон цэрэг партизаны дайн явуулж байсан гэж ярьсан юм.
Онода үхлийг сөрж амьд үлдсэн төдийгүй тангарагтаа үнэнч хэвээр байж, байлдааны ажиллагаагаа зогсоох тушаал иртэл эзэнт улсын дайснуудыг устгаж байсан сүүлчийн самурайд тооцогдож байсан юм.
Б.Мишээл

Онодаг суралцаж байх хугацаанд фронт дээр Японы байдал улам дордож байв. Эзэнт гүрэн аль хэдийнэ довтолгоогоо зогсоож, хамгаалалтдаа арай ядан тогтоож, эзэлсэн газар нутгаа ар араас нь алдсаар байсан үе. 1944 оны аравдугаар сард холбоотнууд Филиппинийг чөлөөлөх ажиллагаанд орлоо. Америкчуудын дайралтад саад учруулах зорилгоор Онодаг фронт орчмын бүсэд хорлон сүйтгэх ажиллагаа явуулах даалгавартайгаар илгээжээ. Түүний үүрэг гүйцэтгэх газар нь Манилийн боомтод орох замд байдаг стратегийн чухал ач холбогдолтой Лубанг арал байв. Гэвч удалгүй Японы армийн анги нэгтгэлүүд арлыг орхиж явахаас өөр аргагүй болжээ. Харин Онодаг шууд удирдаж байсан хошууч Ёсими Танигучи түүнд тэмцлээ үргэлжлүүлэхийг тушааж, “Гурав, эсвэл таван жилийн дараа байж магадгүй, юу ч болж байсан бид чамайг авахаар заавал ирнэ” гэсэн байна. 1945 оны хоёрдугаар сарын 28-нд америкчууд арлыг эзлэн авсан юм.

Офицер ялагдлаа хүлээн зөвшөөрсөн боловч удирдлагаасаа тушаал автал эсэргүүцлээ зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Японы Засгийн газар Танигучиг эрэн сурвалжилсны эцэст 1974 оны гуравдугаар сард Онодад байлдааны ажиллагааг зогсоох эзэн хааны тушаалыг авчирчээ. Бага дэслэгч тухайн үед Филиппинийн ерөнхийлөгч байсан Фердинанд Маркосыг байлцуулан бууж өгч, сэлмээ түүнд гардуулан өгөв. Мөн винтов буу, 500 сум, хэдэн гар бөмбөг хураалгажээ. Хожим түүнийг өршөөсний илэрхийлэл болгон сэлмийг нь эргүүлэн өгсөн юм. Барууны амьдралын хэв маяг нэвтэрсэн Японд Онода зохицож амьдарч чадсангүй. Хэдийгээр барууны улс төрийн хүчнийхэн түүнийг парламентад нэрээ дэвшүүлэхийг санал болгож байсан ч тэрээр хуучны дэг ёсоо баримталдаг япончууд олноор амьдардаг Бразильд очихыг илүүд үзсэн юм. Тэнд Онода эхнэр авч, эдлэн газар худалдан авч, амжилттай мал аж ахуй эрхлэгч болжээ.1984 оноос тэрээр нийгмийн ажил эрхэлж, Японд эргэж ирээд залуучуудад зориулсан “Байгалийн сургууль” нэртэй зуны лагерь байгуулав. Энэхүү лагерьтаа тэрээр эрс тэс нөхцөл байдалд хэрхэн амьд үлдэх арга барилыг залууст зааж сургадаг байжээ. Үүнд нь мэдээж Филиппинийн ширэнгэ ойд олсон туршлага нь хэрэг болсон юм. Сүүлийн жилүүдэд тэрээр их сургуулиудад лекц уншиж, дэлхийн II дайны түүхийн тухай хоёр ч ном гаргажээ.