“Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр 21 жил 6 сарын ял сонслоо. Зарим хүн энэ ялыг хүндэдсэн гэж зарим нь ингэх л ёстой байсан гэх зэргээр ярилцаж байна.
Ц.МӨНХБАЯР ГЭЖ ХЭН БЭ?
Ц.Мөнхбаяр 1966 онд төрсөн.
Тэрээр хөдөө аж ахуйн агрономич, сэтгүүлч мэргэжилтэй.
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Иргэдийн хурлын дарга байсан Ц.Мөнхбаяр 2003 онд албан тушаалаасаа татгалзаж ширгэн татарч буй голуудыг хамгаалах ажлаа эхлүүлжээ.
2003 оны аравдугаар сард “Онги гол” хөдөлгөөнөө байгуулж, Онги голыг дагасан 7 сумыг дамнан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энд Өвөрхангай аймгийн Уянга, Зүүнбаян-Улаан, Тарагт, Арвайхээр, Баянгол, Дундговийн Сайхан-Овоо, Өмнөговийн Мандал-Овоо сумд орно.
Ц.МӨНХБАЯРЫН ХИЙСЭН ЗАРИМ САЙН ҮЙЛС...
Энэ хөдөлгөөний ачаар Онги голыг ширгээгээд байсан 36 уул уурхайн компанийн 35-ыг нь хааснаар тус гол урсаж эхэлсэн.
Ц.Мөнхбаяр тэргүүтнүүд “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг УИХ-ын тогтоолын төсөл хэлбэрээр боловсруулсан.
“Онги голын ойн зурвас хөтөлбөр” гэгчийг боловсруулж тус голын сав дагуу 400 гаруй км-ийг 2004 оноос ойжуулсан.
“Онги гол экологи”, “Онги гол нүүдэлчдийн соёл иргэншил” зэрэг сурах бичгүүдийг зохиож хамаарал бүхий сумдын дунд сургуулиудад ашиглаж байна.
Түүний байгаль орчны чиглэлээр хийсэн үйл ажиллагааг нь олон улсын байгууллагууд чамгүй үнэлдэг.
Ц.Мөнхбаяр 2007 онд Голдман сангийн “Goldman Environmental Prize” шагналыг авч байсан. Энэ шагнал нь байгаль орчны чиглэлээр тэмцэгчдэд олгодог дэлхийн хамгийн том шагналын нэг юм.
Мөн “National Geographic” сэтгүүл түүнд “2007 оны ундны усыг хамгаалагч дэлхийн хүн”-ээр шалгаруулж байсан түүхтэй.
Энэ мэт түүний хийсэн олон сайн зүйлийг нэрлэж болно.
Ц.МӨНХБАЯРЫН ХИЙСЭН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛҮҮД...
-middle.jpg)
2011 оны дөрөвдүгээр сарын 19-нд Сүхбаатарын талбайд морьтой жагсаал хийсэн. Энэ үеэрээ Засгийн газрын ордон руу нум сум харваж байсан. Үүнийхээ төлөө баривчлагдсан ч удалгүй суллагдсан.
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хуульчлан хориглосоор байтал үйл ажиллагаа явуулсаар байсан компаниудад сануулга өгөх “нутаг чөлөөлөх” арга хэмжээг зохион байгуулсан. Ц.Мөнхбаяр энэ арга хэмжээнийхээ үеэр 2011 оны зургаадугаар сарын 21-22-нд шилжих шөнө Онги голын сав газар үйл ажиллагаагаа явуулдаг “Гурван тамга” гэх компанийн усан бууны генератор луу хоёр удаа буудсан байна. Тэрээр ийнхүү буун дуу гаргасныхаа төлөө баривчлагдсан ч СХД-ийн шүүхээс түүнийг цагаатгасан юм.
Үүний зэрэгцээ цөөнгүй удаа жагсаал цуглаан хийж шуугиан тарьж байсан.
Харин 2013 онд Засгийн газрын ордон руу зэвсэгт халдлага үйлдсэн нь тун ч ноцтой хэрэг байлаа.
Ц.Мөнхбаяр нар Засгийн газраас УИХ-д өргөн барьсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг 30 минутын дотор УИХ-аас татаж авахуулах, өөрсдийн боловсруулсан Хуулийн хэрэгжилтийг хангах тухай Засгийн газрын тогтоолын төслийг нэг цагийн дотор батлахыг шаардсан юм.
Ингээд 2013 оны есдүгээр сарын 16-нд Төрийн ордны гадна буудахын зэрэгцээ, хашаан дотор буу, сум, гранат зэрэг галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл оруулж баривчлагдсан.
Үүнийхээ төлөө зандалчлах, нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн зэрэг үндэслэлээр 21 жил 6 сарын хорих ялаар шийтгүүллээ.
О.Ариунбилэг ariunbileg@gogo.mn