Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Цагаан дэл уулын чиглэлд, Хятадын талаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Альшаа зүүн хошууны нутаг Өлзий уулын чиглэлээр хоёр талын зорчигч, ачаа тээврийн “Цагаан дэл уул-Өлзий” байнгын ажиллагаатай автозамын боомт шинээр байгуулахаар боллоо.
Монгол, Хятадын хилийн хоёр талын зорчигч, ачаа тээврийн, түр ажиллагаатай Хавирга, Баянхошуу, Ханги, Бургастай автозамын боомтуудыг байнгын ажиллагаанд шилжүүллээ.
Монгол-Оросын хилийн Алтанбулаг-Хиагт боомтоор зорчигч тээвэрлүүлэх ажиллагааг 24 цагийн горимд шилжүүлэхээр болжээ.
Шинээр байгуулах, байнгын ажиллагаанд болон 24 цагийн горимд шилжүүлэх боомтуудад шаардагдах хөрөнгө оруулалтын болон хилийн хяналтын байгууллагуудад нэмэгдэх орон тоо, төсвийн зардлын асуудлыг шийдвэрлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгав.