Дэлхийн банкнаас хагас жил тутам гаргадаг Монголын Эдийн засгийн тойм тайлангийн сүүлийн дугаарт уул уурхайн салбарын олборлолт эрчимжиж, дотоод эрэлт тэлэх нөлөөгөөр эдийн засаг энэ онд 5.3 хувь, 2025 онд 6.5 хувиар өсөх төлөвтэй байгааг танилцууллаа.
Эдийн засгийн идэвхжил 2024 оны эхний хагас жилд тогтвортой байж, өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар өссөн бөгөөд сүүлийн саруудын тоон мэдээллээс үзэхэд дээрх идэвхжил гуравдугаар улиралд ч мөн адил тогтвортой байжээ.
Уур амьсгалын эрс тэс нөхцөлөөс үүдэж хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл хумигдсан ч уул уурхай болон тээврийн үйлчилгээний салбарын өсөлт тогтвортой байсан. Дотоод эрэлт мөн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлсэн ч үүнтэй холбогдох импортын зардал мөн эрчимжиж уул уурхайн экспортын орлогоос давснаар төлбөрийн тэнцэлд дарамт учруулж байна.
Дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийн төлөв эерэг хэвээр буюу 2026-2027 онуудад дунджаар 6 хувь байхаар таамаглажээ.
Оюу толгойн алт, зэсийн олборлолт 2025 онд огцом тэлсний дараа уул уурхайн салбарын үйлдвэрлэл тогтворжих бол худалдаа, бусад үйлчилгээ, хөдөө аж ахуй зэрэг салбарууд эдийн засгийн өсөлтийг голлон дэмжих төлөвтэй.
Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсвийн хэрэглээ, хөрөнгө оруулалтын зардлууд мөн өсөлтийг дэмжихээр байна.
Эдийн засгийн энэхүү хэтийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй хэд хэдэн эрсдэлүүд байна. Тухайлбал, төсвийн зардал хүлээгдэж байснаас давсан тохиолдолд инфляцын дарамтыг нэмэгдүүлж, төсөв болон урсгал дансны алдагдлыг тэлж болзошгүй.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж, эрч нэмэгдэж, улмаар Монгол Улсад, нэн ялангуяа ядуу, эмзэг бүлгийн өрхүүдийн хувьд эдийн засгийн томоохон эрсдэлийг бий болгож болзошгүй байна.
Дэлхий дахинд эдийн засгийн өсөлт хүлээлтээс удааширсан тохиолдолд гадаад эрэлт суларч, экспортын гол нэрийн барааны үнэ хүлээлтээс буурах эрсдэлтэй. Геополитикийн нөхцөл байдал улам хурцадсан тохиолдолд түлш, шатахууны үнэ өсөж, улмаар импортын гаралтай инфляц болон үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэх, цаашлаад импортын төлбөрийг эрчимжүүлэх эрсдэл бий.
"Монгол Улсад уул уурхайн экспортын огцом өсөлт макро эдийн засаг, улсын төсөвт сүүлийн хоёр жил дараалан эерэг нөлөөллийг бий болгосоор байна. Энэхүү эерэг үр дүнг цаашид бататгахын тулд макро эдийн засгийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх шаардлага бий” хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли хэлэв.
Уул уурхайн салбараас өндөр хамааралтай хэвээр байгаа нь гаднын хүчин зүйлсийн нөлөөлөлд өртөмтгий болгож байна.
Иймд эдийн засгаа төрөлжүүлэх, сөрөг хүчин зүйлсийн нөлөөлөлд тэсвэртэй байдлыг хангахад чиглэсэн бүтцийн өөрчлөлтийн бодлогыг авч хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой юм гэлээ.
Тус тайланд мөн Монгол Улсын төсвийн тогтолцооны хуваарилалтын үр нөлөө, тэр дундаа татвар болон нийгмийн зориулалттай төсвийн зардал тус бүрийн ядуурал, орлогын тэгш бус байдалд үзүүлэх нөлөөллийг авч үзсэн.
Үр дүнгээс харахад төсвийн тогтолцоо ядуурал, орлогын тэгш бус байдлыг бууруулахад үр дүнтэй байгаа ч хэт өргөн хүрээг хамарсан хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлэхэд төсвийн хөрөнгө их шаардагддаг. Иймд нэгдүгээрт, хувь хүний орлогын албан татварын шатлалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн татварын шинэчлэлийг нэн тэргүүнд чухалчлах, хоёрдугаарт, зардлын хувьд илүү хэмнэлттэй ядуурлыг бууруулах хөтөлбөрүүдэд төсвийн хөрөнгийг чиглүүлэхийг тайланд зөвлөмж болгон тусгажээ.