Өмнөд Солонгосын алдарт жүжигчин, загвар өмсөгч асан Сон Жэ-Лим мягмар гарагт Сөүл хотод нас барсан байдалтай олджээ. Тэрээр 39 настай байв.
Сон Жэ-Лимийн цогцсыг орон сууцнаас нь найз нь олсон бөгөөд тухайн өдөр хамт хооллохоор төлөвлөж байжээ. Цагдаагийн газраас мэдээлэхдээ гэмт хэргийн шинж тэмдэг илрээгүй бөгөөд захидал үлдээсэн байсныг дурджээ.
1985 онд төрсөн Сон Жэ-Лим 2009 онд “Actresses” кинонд тоглосноор урлагийн карьераа эхлүүлсэн.
Тэрээр 2012 онд “Moon Embracing the Sun” түүхэн драмад хааны хамгаалагчийн дүрээр олны танил болж, “We Got Married” реалити шоунд оролцсоноороо нэр хүндээ өсгөсөн. Түүний сүүлчийн бүтээл нь 10-р сард дууссан “La Rose De Versailles” мюзикл байсан юм.
Сонгийн Instagram хуудас дахь сүүлийн нийтлэл нь нэгдүгээр сард хуваалцсан хоёр селфи байсан ба нийт 61 мянга гаруй лайктай байна.
Сүүлийн үед K-поп болон K-драмын одод нас барж байгаа нь Өмнөд Солонгосын энтертайнмент салбарт сэтгэцийн эрүүл мэнд ба хэт их ачаалалтай холбоотой асуудлууд байж болохыг онцолж байна.
ASTRO хамтлагийн гишүүн Мүнбин өнгөрсөн жил 25 насандаа нас барсан. K-поп дуучин, жүжигчин Сулли мөн 2019 онд 25 настайдаа таалал төгссөн. Харин түүнээс хоёр жилийн өмнө SHINee хамтлагийн Ким Жон-хён 27 настайдаа гэртээ нас барсан байдалтай олдсон.
Энтертайнмент агентлагууд сэтгэцийн эрүүл мэндийн дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх үйлчилгээ болон илүү уян хатан хуваарь зэрэг янз бүрийн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа хэдий ч салбарын хатуу өрсөлдөөн, олон нийтийн хяналт, гадаад төрх хийгээд зан төлөвийн хувьд төгс байх өндөр хүлээлт нь одуудад нөлөөлж байна гэж судлаачид онцолжээ.
Эх сурвалж: CNN