gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрчим хүчний яамны удирдлагуудад Дулаан хангамжийн хуулийн төслийг танилцуулжээ

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2025-05-05
10
Twitter logo

  • Эрчим хүчний тухай, 
  • Сэргээгдэх эрчим хүчний тухай, 
  • Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг ажлын хэсгийн гүйцэтгэх баг Эрчим хүчний яамны удирдлагуудтай уулзжээ. 

Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг танилцууллаа.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг хуулийн төслийн суурь зарчим, үзэл баримтлал, шинээр тусгагдаж буй бодлогын зохицуулалтын талаар товч дурдаж, салбарын оролцогчдоос нэг бүрчлэн санал авч буйгаа өгүүлсэн юм. Ажлын хэсгийн гүйцэтгэх багийн зөвлөх, инженер Х.Эрдэнэчулуун хуулийн төслийг бүлэг тус бүрээр, мөн зохицуулж буй харилцааны онцлог, өөрчлөлтүүдийг дэлгэрэнгүй танилцуулав.

Хуулийн төсөлд салбарын бодлого, төлөвлөлт, төр, захиргааны байгууллагын бүрэн эрх, дулаан хангамжийн байгууллагууд, дулааны эрчим хүчний систем, зохион байгуулалт, сүлжээний үйл ажиллагаа, мэдээлэл, тоолуур, үнэ тариф, хөрөнгө оруулалт, сэргээгдэх эрчим хүч, үр ашиг, хэрэглэгчийн эрх, үүрэг, техник, технологи, аюулгүй байдал, тэдгээрийн хяналт, маргаан шийдвэрлэх зэрэг зохицуулалтыг 15 бүлгээр тодорхой тусгасан байна.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн системийн өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ дүгнэлт өгч, гадаад улсуудын эрх зүйн орчныг нарийвчлан судалж ажилласан тус ажлын хэсэгт баяр хүргээд, эдийн засгийн холбогдох тооцооллуудыг сайтар хийж, хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг нарийвчлан судлах шаардлагатайг зөвлөсөн юм.

Мөн тэрбээр олон улсын жишигт эрчим хүчний салбарын хууль, тогтоомжийг шинээр батлах, шинэчлэн найруулах гэхээсээ илүүтэй нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар сайжруулж явдгийг дурдан, цахилгааны болон дулааны тухай хуулиудыг хамтад нь боловсруулж өргөн мэдүүлэх, Монгол Улсын эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал, онцлогт тохируулж боловсруулах талаар саналаа хэлж, төсөлтэй танилцаж, Эрчим хүчний яамны саналыг боловсруулж танилцуулахыг тус яамны газрын дарга нарт үүрэг болголоо.

Мөн ажлын хэсэгтэй нягт хамтран ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав.

Хуулийн төслийн үндсэн бүтэц нь төлөвлөгдөж чадсан байна, гагцхүү салбарын дотоод зөрчилтэй асуудлууд, төрийн болон хувийн хэвшлийн сүлжээ, тэдгээрийн харилцан холболт, үнэ тариф зэрэг хүндрэлтэй нөхцөл байдлыг сайн судалж, хөгжлийн болон технологийн чиг хандлагыг зөв тодорхойлох нь чухал гэдгийг Эрчим хүчний сайдын зөвлөх Ц.Цэнгэл онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан