Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй “Abu Dhabi International Book Fair” 34 дэх удаагийн номын яармагт Монгол Улсаас анх удаа өөрсдийн орны ном хэвлэлийн бүтээгдэхүүнийг сурталчлах, зохиолч, хэвлэн нийтлэгч байгууллагуудын гаднын хөрөнгө оруулалт, тэтгэлэгт хамрагдах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Монголын хэвлэлийн үйлдвэрүүд, хэвлэн нийтлэгчдийн холбоо оролцож байна.
Тус үзэсгэлэн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 05 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулагдах ба 96 орны 1400 гаруй оролцогчид бүтээгдэхүүнээ танилцуулж, уран зохиол, шинжлэх ухаан, урлаг, технологи, дижитал контент бүтээх зэрэг өргөн хүрээний сэдвийг хамарсан бүх насны үзэгчдийг татах зорилготой 2000 гаруй арга хэмжээнүүдийн зэрэгцээ соёл, урлагийн интерактив булан, хөтөлбөрүүдийг нээсэн байна.
Үзэсгэлэнд “Go Mongolia” үндэсний брэндийн дор монгол орны ан амьтад, шувуучлахуй, бичиг соёлын дурсгалууд зэрэг тухайн улсын онцлогт тохирсон тухайн яармагийг зорин ирэх үзэгчдийн сонирхлыг татах 120 гаруй ном бүтээлийг танилцуулж, өв соёлоо сурталчлан оролцож байна.