gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Гэндэнжамц: ЕБС-ийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ ирэх долоо хоногт эхэлнэ

Боловсрол
2025-05-09
10
Twitter logo

Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг энэ сарын 13-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн даалгаврын хэлтсийн дарга С.Гэндэнжамцаас тодрууллаа.

-Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хэрхэн зохион байгуулах вэ?
-Боловсрол Шинжлэх ухааны сайдын 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдөр батлагдсан А115 тушаалын I, II дугаар хавсралтад сургуулийн өмнөх болон ЕБС-ийн багшийн ажлыг үнэлэх үнэлгээний журам батлагдсан. Энэ журмын дагуу үнэлгээг зохион байгуулдаг.

-ЕБС-ийн багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх ажил ямар хугацаанд болох вэ?
-Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үнэлгээний ажил тавдугаар сарын 13-23-ны хугацаанд зохион байгуулагдахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

-Ямар шалгуураар гүйцэтгэлийг үнэлэх вэ?
-Дараах шалгуураар үнэлэх талаар өмнө өгүүлсэн журамд заасан байдаг. Үндсэн 4 шалгууртай. Үүнд:

  1. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн ахиц, үр дүн (45 оноо)
  2. Суралцагчийг хөгжүүлэх төлөвшүүлэх, үйл ажиллагааны ахиц, үр дүн (20 оноо)
  3. Багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн (30 оноо)
  4. Байгууллага, олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, үр дүн (5 оноо)

-Багшийн гүйцэтгэлийн үнэлгээг хийхдээ нэг ангиас шалгалтад хамрагдах хүүхдүүдийг ямар түүврээр сонгох вэ?
-Бүлэг дүүргэлтээс нийт суралцагчийн 40-өөс доошгүй хувийг түүвэрлэнэ. Боловсролын үнэлгээний төвөөс түүврийн тоог тогтооно. 6-аас дээш ангийн хүүхдүүдийн шалгалтыг цахимаар зохион байгуулна. Харин бага ангийн шалгалтыг танхимаар зохион байгуулна.

-Гүйцэтгэлийн үнэлгээг хийх багийг хэрхэн бүрдүүлэх вэ?
-Багийн бүрэлдэхүүнд сургалтын менежер, багш, нийгмийн ажилтан, эцэг эх, асран хамгаалагч, суралцагчийн төлөөллийг оролцуулна. Багийг нийт 5-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна. Үнэлгээний багийн гишүүнд нэр дэвшигчийг нийт хамт олны хурлаар хэлэлцэж, 80-аас дээш хувийн санал авсан хүнийг сонгоно.

-Гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдах багш нар юуг анхаарах вэ?
-Багш нар суурь мэдээллийн санд үнэн бодитой мэдээллээ өгч баталгаажуулна. Суурь мэдээллийн санд оруулсан мэдээллийн дагуу шалгалтын түүвэр хийгдэх учир хамгийн үнэн зөв, бодитой байх шаардлагатай. Багшийн ажлын гүйцэтгэлийн онооны нэлээд жинг сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, ахиц, сурлагын амжилт эзэлж байна. Энэ талаар “Хичээл сургалтын үр дүнг үнэлэх үнэлгээний шалгуур” гэсэн баримт бичигт тусгасан тул шалгуур үзүүлэлтийг хичээл сургалтын үйл ажиллагаандаа ашиглах нь өндөр оноо авах нэг боломж юм.

-Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг хэрхэн гаргах вэ?
-ЕБС-ийн хувьд нийслэл, орон нутаг, сум-багийн сургуулиуд гэсэн кластерт бүлэг үүсгэн үр дүнг тооцно.

-Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн багшийн цалинд хэрхэн нөлөөлөх вэ?
-Үнэлгээнд өндөр авч шалгуулсан багш нар 40 хувь хүртэлх цалингийн урамшуулал авах боломж бүрдэж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан