Боловсролын яамнаас БНЭУ дахь буддын дацан, хийдэд шавилан суралцаж буй Монгол Улсын иргэн хүүхэд, залуучуудыг бүртгэж, ламхай нараа эргээд ирсэн билээ.
Боловсролын яамны Тэгш хамран сургах боловсролын хэлтсийн дарга Г.Саранхүүгээр ахлуулсан тус баг дацан хийдүүдээр явж суралцагч нартай уулзаж, тэдний ахуй амьдралтай танилцах үеэр ламхай нар ар гэрийнхэндээ өөрсдийн бичсэн захидлаа дайжээ.
Тэдгээр захидлуудаас хөдөө орон нутгийнхныг нь шуудангаар илгээж, хотынхны захидлыг эцэг эх, асран хамгаалагчдад биечлэн өгч, ламхай нарын хэрхэн сурч, амьдарч байгаа талаар мэдээлэл өгч, ар гэрийнхэнтэй халуун яриа өрнүүллээ.