gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.19
  • Валютын ханш
    $ | 3579₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Дэлхийн хүний эрхийн төлөв байдал Монгол дахь тусгал” тайланг танилцууллаа

А.Анужин
Нийгэм
2025-04-29
5
Twitter logo

“Эмнести Интернэшнл” олон улсын байгууллага нь 1961 оноос хойш тасралтгүй тухайн онд хүний эрхийн ямар үйл явдал хөндөгдөж буйг судалгаа, шинжилгээнд үндэслэн нэгтгэж, олон нийтэд тайлагнасаар иржээ. Энэ удаа өнгөрсөн оны судалгаа, тайланг хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлэгт панелистаар, Олон улсын харилцаа судлаач Л.Бямбаханд, Удирдлагын академийн эрдэм шинжилгээ, судалгааны албаны доктор Ж.Жаргал, МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, доктор Х.Цэвэлмаа нар оролцож, дэлхийн болон Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал Эмнести Интернэшнлийн тайланд хэрхэн тусгасан талаар ярилцсан юм.

Дэлхийн болон Монгол дахь хүний эрхийн өнөөгийн дүр зургийн талаар нээлттэй хэлэлцүүлэгтээ, “Монгол Улс олон улсын  Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй” гэж онцлов. Тухайлбал, үзэл бодлоо илэрхийлэх эрхийнхээ хүрээнд эрх баригчдыг шүүмжилсэн сэтгүүлчид болон иргэдийн эсрэг гомдол гаргах, мөрдөн байцаахад Эрүүгийн хуулийн 13.14  “худал мэдээлэл тараах” зүйл ангиар буруутгадаг.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-ны байдлаар тус заалттай холбоотой 697 гомдол хүлээн авсны 16 нь сэтгүүлчтэй холбоотой бөгөөд үүнээс дөрвийг нь яллагдагчаар татан шийдвэрлэжээ. 

Орон байртай байх эрхийн хүрээнд, 2023 оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг яаравчлан баталсны улмаас 158 га газар дээрх 2000 гаруй өрхийг нүүлгэн шилжүүлж, дахиад олон өрх нөлөөлөлд өртөх эрсдэлд орсон. Хэрэгжилтийн үеэр иргэдийн орон байртай байх эрхийг зөрчиж, оршин суугчдын мэдээлэл авах, чөлөөт байдлаар зөвшилцөх болон шударга нөхөн олговор авах эрх хангагдсангүй гэв.

Түүнчлэн, хүний эрхийн зөрчилд ногдуулах хариуцлага, олон улсын эрх зүй, НҮБ-ын тогтолцооны эсрэг олон төрлийн дайн үргэлжилсээр байгааг анхааруулсан ч нөхцөл байдал улам дордсоныг давхар дурдсан юм.

Хүчирхэг улс орнуудын хэт их шунал, тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлж, ядуурлыг  нэмэгдүүлэхээс гадна олон сая хүнийг хохироож байгааг олон удаа анхааруулсан боловч 2024 онд “геноцид“ буюу төрлөөр устгах гэмт хэрэг үйлдэгдсэн. Онцолбол, 2024 онд Судан улсад дэлхийн хамгийн том дүрвэгсдийн хямрал үүсэж, 11 сая хүнийг дотооддоо шилжин суурьшихад хүргэсэн байна.

Эмнести Интернэшнлийн Кампанит ажлын зохицуулагч Я.Цэцэнзаяагаас энэ талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Монгол Улсын хувьд хүний эрхийн ирэх жилийн тайланд тусгахаар төлөвлөгдсөн ямар асуудал байна вэ?
-Бид Монгол Улсын уул уурхайн бүс нутагт амьдарч байгаа малчдын эрхийн асуудлаар судалгаагаа эхлүүлсэн. Учир нь уул уурхайн улмаас үүсэж буй байгаль орчны доройтол малчдын эрхэд сөргөөр нөлөөлсөн хэвээр байна. Тиймээс амжвал ирэх жилийн тайландаа энэ талаар тусгах зорилготой ажиллаж байна.

-2023 оны тайлангийн хэлэлцүүлэгт дурдагдсан асуудлуудад жилийн дараа ямар үр дүн гарсан бэ?
-Энэ жил анхаарах гол асуудал өмнөх жилийнхтэй давхцаж байгаа нь харамсалтай. Дэлхийн энх тайван, эрүүл энхийг хамгаалж, хангах гол зарчмын нэг нь энгийн иргэдийн аюулгүй байдал юм.  Гэтэл зэвсэгт мөргөлдөөний үед энгийн иргэд ялгамжгүйгээр өртсөөр байгаа ч ямар нэг хариуцлага тооцохгүй байна.  Хариуцлага тооцож буй амлалтууд нь ялгамжтай байна.

Дараагийн асуудал нь уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн шударга бус байдал. Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох хүрээнд “бохирдуулагч“ нь төлөх ёстой хэмээн сан үүсгэдэг. Ингэхдээ тухайн мөнгөө өөр хэлбэрээр өгөөд, эргүүлээд буурай орнуудыг “өрийн дарамтад” оруулж байгаа нь шударга бус байдлын нэг илрэл юм.

Энэ мэтчилэн бидний нийтлэг зарчимд увайгүй байдлаар халддаг эрх мэдэл, эд баялгийн бурангуй дэглэмийг эсэргүүцсээр байна. Цаашид ч үүний эсрэг тэмцэх болно гэв. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан