gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Найдалаа: Монголд сонгуулиар мөнгөтэй, хулгайч, худалч нь л ялдаг

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2024-10-14
126
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
126
Twitter logo
Улс төр
2024-10-14
Б.Найдалаа: Монголд сонгуулиар мөнгөтэй, хулгайч, худалч нь л ялдаг Архивын зураг ашиглав.

ХҮН-аас өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал хийж, баасан гарагт болсон, орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Найдалаа:
-ХҮН УИХ-д найман суудалтай. Би энэ зөвлөлийг төлөөлөн ярьж байна. Юуны өмнө ХҮН намыг уйгагүй дэмжсээр ирсэн нийт иргэд, сонгогчдодоо талархал илэрхийлье. Маш их баярлалаа, бид гүнээ талархаж байна, хариуцлагаа ухамсарлаж байна.

Сонгууль олон хүчин зүйлээс хамаардаг тул бид сонгуулийн үр дүнд нарийвчилсан дүн шинжилгээ хийнэ. Ардчилсан Монгол Улсад сонгууль нэг л болохгүй байгааг та бүхэн харж байна. Санал өгсөн нам нь гардаггүй. Булхай, луйвар, мөнгөний сүлжээ, хэн мөнгөтэй нь, хэн хулгайч, хэн худалч нь гардаг.                

Сонгуулийн хууль ардчилсан оронд Үндсэн хуулийн дараа орохуйц чухал хууль. Сонгуулийн хуулийн хэрэгжилт, сонгууль зохион байгуулж буй арга барил буруу байна. Намын сүлжээний тухайд төрөөс санхүүжилт авч буй хороон дарга, хэсгийн ахлагч, төрийн өмчит компанийн ажилтнуудыг нам ашиглаж байна. Энэ шударга уу? Үүнийг болиулмаар байна. Ардын нам, зарим тохиолдолд АН, шулуухан хэлье.

Төрийн алба төрлийнх биш намынх болсон. Үүнийг бүгд мэднэ. Иргэн дүүгийнхээ постны доор лайк дарахад нь дарга нь дарамталдаг болсон. Ийм жишээ олон байна. Тэгэхээр болохгүй байна гэсэн үг юм.

Сонгуулийн ерөнхий хороо ажиллаж чадаж байна уу? Хаягийг нь харахад л аль 1980-аад оны үеийнхээрээ байна. Анзаарахааргүй боловч энэ байгууллагын хаяг улаан өнгөтэй. Улаан байх албагүй. Аль нэг намын нэр, өнгийг хавчуулаагүй байх ёстой. Арга барил нь ч ихээхэн хоцрогдсон. Ийм байхад яаж олигтой сонгууль хийж чадах юм бэ?

МАН нийт саналын 50 хувийг авсан атлаа нийт суудлын 80 хувийг авав. Тэгэхээр таны санал тусаагүй гэсэн үг юм. Энэ шударга уу? Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид цаашид хөгжлийн тухай ярих аргагүй болж байна. Манай улсын хөгжлийн гацаа энд байгаа тул өөрчлөх шаардлагатай. Бид энэ тогтолцоог өөрчлөхийн тулд ажлын хэсэг байгуулж, АН, МАН-д нөлөөлнө. Ардчиллыг хөгжүүлэх нь сонгуулиас эхлэх тул АН-ыг уриалж байна. Бүх нам орон нутгийн сонгуулийг сонгууль шиг сонгууль болгохын төлөө ажиллах ёстой.           

ХҮН хамтарсан засагт орсноос үүдэн ялагдлаа гэж зарим хүн дүгнэв. Ийм бодолтой хүмүүс байж болно. Зарим намын явуулж буй бодлого ч байж мэднэ. Тоо баримт худлаа хэлдэггүй гэв.               

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан