Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулъя” урианы дор 2024 оны 10 сарын 15,16-ны өдрүүдэд сэтгэцийн эрүүл мэнд чуулган, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна.
“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал” сэдвээр Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуяг илтгэл танилцууллаа. Түүний илтгэлээс онцолбол:
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой асуудал маш их хүндэрсэн. Мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо жилд 25-66 хувийн өсөлттэй байна.
- Олон төрлийн эм, бодисууд хэрэглэж байна. Нөхцөл байдал хүндэрсэн улс, оронд хэрэглэгдэж байгаа бүх бодисыг манайд ашиглаж байгаа. Энэ нь манай улсыг байгаа болгож нийлүүлэлт нэмэгдэж байгаатай холбоотой гэсэн тоо, судалгаа гарсан.
- Хэрэглэгчийн тоог тогтоодог аргачлал байдаг. Нэг мансуурагчийн ард 4-6 мансуурагч байж болзошгүй гэдэг тоо бий. Энэ тооцооллоор бодож үзвэл манай оронд 30 мянга гаруй мансуурагч байж болзошгүй.
- 2015 оноос хойш 9 жилийн хугацаанд 24 хүн нас барсан. Үүний 3 нь 18 насанд хүрээгүй хүүхэд, 6 нь эмэгтэй. Өөрөөр хэлбэл бүх нас, хүйсийн хүмүүсийг хамааруулж ойлгож болохоор байна.
- Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 92 хувийг 35 хүртэлх насны хүүхэд, залуус эзэлж байгаа нь анхаарал татаж байгаа.
- Цүнхтэй доллар барьж ирээд нунтаг цагаан зүйлс худалдан авдаг, ингээд буудалцдаг гэх мэтээр бид уран сайхны киногоор төсөөлдөг. Харин манайх шиг оронд орлого багатай, цалингаараа амьдардаг биднээс хол гэж ойлгоод байдаг. Гэтэл Монгол Улсын 11 аймгийн нутаг дэвсгэрт 10 гаруй мянган га газарт каннабис ургаж байна. Нийт гэмт хэргийн 70 хувь нь энэ бодистой холбоотой байна. Гэтэл эцэг эх, асран хамгаалагч, багш нийгмийн ажилтнууд киногоор төсөөлөөд байдаг. Нөгөө талд хүүхдүүд нь түүж хэрэглээд донтоод байна. Ингээд хүүхэд нь 2-3 жил хэрэглээд, цагдаад баригдсаны дараа эцэг, эх нь мэдэх жишээтэй. Каннабис буюу олон улсын нэршил марихуаныг харж, мэдэж авч байж хүүхдийнхээ цүнхэнд байна уу, үгүй юу гэдгийг шалгадаг болж урьдчилан сэргийлнэ.
- Манайх хэрэглэгч орон гэдэг статустай, НҮБ-ын тайланд 2014 оноос хойш ингэж дурдаж байгаа. Гэтэл үйлдвэрлэлийн маш олон туршилтыг хүүхэд, залуус хийж байна. Анагаахын оюутнууд эмийн найрлагыг судлаад тухайн эмд байгаа мансууруулах үйлчилгээтэй химийн элементийг ямар хэмжээгээр хэрэглэвэл мансуурч болохоор байна гэдгийг судалж байна. Өвсийг гэрийн нөхцөлд боловсруулж шавар гэх зүйлийг гарган авдаг, үүнийг хийж байгаад гэр, байшин нь дэлбэрсэн, нүүр амаа түлсэн тохиолдолд маш их бүртгэгдсэн.
- Шөнийн цэнгээний мансууруулах бодис гэдэг зүйлийг хүүхэд, залуус маш их хэрэглэж байна. Аав, ээж нь гэртээ харихад нь архи үнэртэхгүй л бол санаа нь амарчихдаг. 2020 оноос хойш Түркээс энэ бодисыг нийлүүлж байна. Хий үзэгдэл харуулдаг, сонсуулдаг хүүхдүүд хэл дороо тавьж мансуурдаг хамгийн аюултай, хүчтэй бодис бий. Хараад мансууруулах бодис гэж мэдэх боломжгүй. Мэдэхгүй байгаагаас болж хүүхдүүд мансууруулах бодист донтож байна.
- Хүүхдийн цүнхэнд хуйлсан мөнгөн дэвсгэрт, соруул, сургуулийн орчинд болон орцонд ундааны савыг цоолсон байдалтай хаясан байвал мансууруулах бодисын хэрэглээ энэ хавьд ойрхон байна гэдгийг ойлгох нь зүйтэй.