"Алдаа" гэдэг үгийг тэнд хэлэхгүй, өөр юманд хэлнэ. Дэгээдэж унагавал шууд л дүрэм зөрчиж байгаа хэрэг. Тэдний амны уншлага болсон "алдаа" гэдэг үгийг Оросын тайлбарлагчид "нарушение правил штрафной" гэж хэлдэг биз дээ. Түүнээс биш "допустил ошибку" гэж тэд хэзээ ч хашхирдаггүй л байхгүй юу. Тэдний модон хэллэг үүгээр дуусгавар болохгүй. "Хувилбар" гэдэг модон хэллэгийг Н.Тамир спортын сэтгүүл зүй, тайлбарт оруулж ирж бохирдууллаа. Тоглолтын явцад довтолгоо л бол довтолгоо байдаг. Барилдаанд мэх л бол мэх шүү дээ. Гэтэл тэд "хоёрын эсрэг ганцаар довтлох хувилбар сонгожээ" гэх юм.
Хоёрын эсрэг нэг довтлогч довтоллоо л гэнэ. Гэтэл бүх зүйлд "хувилбар" хэмээн хэлэх нь нэг л биш ээ. Энэ бүхэн "Одод"-ын Н.Тамираас эхтэй. Спорт ойлгодог, мэдэрдэг зарим үзэгч "Одод" студи рүү утасдаад "" Би "Премьер лиг"-ийн өчигдрийн тоглолт үзэж чадсангүй. Танайхаас авъя, хэн тайлбарласан бэ " гээд өнөөх Н.Тамирын нэрийг сонсвол "модон хэллэгтэй тийм юм авахгүй" гэдэг болжээ. Н.Тамир сүүлдээ сүмо, үндэсний бөх тайлбарлаж байх юм. Арай ч дээ. "Одод" телевизийн сүмо, үндэсний бөхийн шууд нэвтрүүлгийг нь өөр хүн тайлбарладаг гэдгийг захын үзэгч мэднэ. Давталт, тойм зэргийг өнөөх Н.Тамир тайлбарлаж байна аа. Өмнө нь шууд нэвтрүүлгээс үзэж тухайн бөх ямар мэх хийх гэж байсан, яаж хийв, ямар мэхээр давсныг нь харчихаад түүний дараа үзэгчдийн "нүдэнд харагдаж, гарт баригдтал" тайлбарлах гэж байгааг нь харахаар ой гутах юм. Нэлээн хэдэн жилийн өмнө Орост одоогоор хаагдсан "ТВ-6"-ийн спортын тайлбарлагч Алексей Ефимов сагсан бөмбөгийн цагаригт бөмбөг оруулж буй өөрийнхөө дүрсээ хэд дахин давтан "Бид бүгдийг чадна" гэсэн уриатай үзүүлдэг байлаа. Тэр үед өнөөх Тамир бүх оддын тоглолтод гоол оруулж байгаа дүрсээ нэлээн давтсан. Үүнийг нь хараад "Тамир оросуудаас суралцаж байна. Овоо доо" гэж бодтол бас үгүй юм аа.
Харин эдний хажууд "ТВ-9"- ийн Балжинням хүнд юм хүргэх, мэдээлэл өгөх талаараа арай илүү. Бүр цаашилбал Балжинням хөлбөмбөгийн спортын гайхамшгийг мэдрүүлж, үзэгчдийг байлдан дагуулчихъя гэж мөрөөддөг. Түүнд нэг л алдаа бий. Нэг, хоёр үг хэлээд "Эрхэм хүндэт үзэгчид ээ" гэдэг үгийг нь авчихвал Оросын томчуудад нэлээн дөхөж очно. Монгол үндэсний бөхийн тайлбарлагчдаас Д.Бадамсэрээжид, Ш.Чанарав нарын ахмадууд сэтгэлд хүртэл тайлбарладаг байжээ. Энэ бүхнээс харахад өнөөдөр спортын мэргэжлийн тайлбарлагч зайлшгүй шаардлагатай байна. Биеийн тамирын олон дээд сургууль байдаг. Гэтэл энд спортын тайлбарлагч бэлддэггүй. Нэг талдаа ач холбогдолоор бага гэж хэлж болох ч нөгөө талдаа амархан шийдчих асуудал мэт. Оросын алдарт тайлбарлагч агсан Н.Озеров ширээний теннисний тамирчин байв. Түүнд ардын жүжигчин цол олгож байлаа. Яагаад ардын жүжигчин олгосон нь учиртай байх. Спортыг хүний сэтгэлд хүртэл, мэргэжлийн жүжигчнээс илүүтэй тайлбарласан хөдөлмөрийг нь ингэж үнэлсэн болов уу. Тиймээс биеийн тамирын ангийн оюутанд тайлбарлагчийн давхар мэргэжил эзэмшүүлэх хэрэгтэй. Нийгэм, цаг үе, техник, технологийн хөгжил дэвшил биднээс мэргэжлийн "комментатор" шаардаж байна. Мэргэжлийн сайн тайлбарлагчтай болсноор нийгэмд тустай. Баар, цэнгээний газраар цагаа өнгөрөөж яваа залуусыг спортод уруу татах, улмаар хөлбөмбөг, хоккейгоор "амьсгалж", алдарт тамирчдын тухай мэдээлэл, ОУО цуглуулж харилцан солилцдог, түүнээсээ таашаал авах зэрэг ач холбогдолтой. Гадны ганц тамирчны нэрийг зөв хэлж чадахгүй, Н.Тамир мэтийн сайн дурын уран сайханч, "модон хэлтэн"-үүдээс салах цаг болжээ.
Н.Мөнхтөр