gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.19
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.19
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.19
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

21 аймгийн ойн инженер, ойжуулалтын мэргэжилтнүүд туршлага судаллаа

Э.Энхмаа
Нийгэм
2024-10-25
6
Twitter logo

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжин "Оюутолгой" компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран "Хангай бүсийн ойжуулалт" туршлага судлах аяллыг 21 аймгийн сум болон сум дундын ойн ангийн албан хагчдад зориулан аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд  зохион байгууллаа. 
 
Сургалтын оролцогчид аяллын хугацаанд Сэлэнгэ аймгийн  Шаамар, Сүхбаатар сум, Бугант тосгон, Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй "Бугант нандин", "Мандан баясах", "Ой баясах" компанийн мод үржүүлгийн талбайг үзэж туршлага судлах, Монгол-Солонгосын хамтарсан "Ногоон хэрэм" төслийн талбайн үйл ажиллагаатай танилцав. 

Энэхүү аялал, сургалтад 21 аймгийн 40 гаруй сум дундын Ой ангийн инженер, ойжуулалтын мэргэжилтнүүд, орон нутгийн удирдлагуудаас бүрдсэн 90 гаруй төлөөлөгч хамрагдлаа. Тэд аяллын эхний өдөр Улаанбаатар хотоос хөдөлж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд очиж, тус тосгонд Монгол-Солонгосын хамтран хэрэгжүүлж буй “Ногоон хэрэм” төслийн мод үржүүлгийн үйл ажиллагаатай танилцав.

Уг төслийн хүрээнд 2026 он хүртэл мод үржүүлж, 630 га газрыг ойжуулна. Төслийн багийнхан ойжуулсан талбайгаа 2026 онд Ерөө сумынхаа Сум дундын ойн ангид хүлээлгэн өгнө.

Монгол Улсынхаа мод үржүүлгийн салбарт Солонгосын туршлага, технологийг нэвтрүүлж буй бөгөөд газар хагалах, үр суулгахаас эхлээд усалгаа хийх зэрэг мод тарьж, ургуулах хүртэл бүх шатанд хүний хөдөлмөр хөнгөвчилж, автоматжуулсан тоног төхөөрөмжүүдийг төслийн хүрээнд Солонгосоос хангажээ. 

Мод үржүүлгийн салбарын технологи өндөр түвшинд хөгжсөн ч манай ойн салбарынхан бүх ажлаа гараар хийж байгаа нь ажлыг удаашруулдаг. Жишээлбэл, 100 гаруй метр урт даланд үр суулгахад гурван өдрийн ажил болдог. Харин Солонгосын төслийн далан гаргах автомат төхөөрөмжөөр нэг урт даланд хэдхэн минутад үр суулгадаг юм байна гэж орон нутгийн мод үржүүлгийн ажилтнууд ярьж байна.

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх, автоматжуулсан тоног төхөөрөмжүүдээр хангах чиглэлд төрийн бодлого чиглэж, энэ салбарт гадны төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлжээ.

Дорнод аймгийн Баян-Уул сумын сум дундын Ойн ангийн дарга Б.Эрдэнэжаргал, Би 2017 онд ШУТИС-ийн Ойн инженерийн ангийг төгсөж, 2018 онд Баян-Уул сумын Ой ангид инженер, 2022 оноос даргаар нь томилогдсон. Манай сум дундын Ойн анги өөрийн сумаас гадна Дорнод аймгийнхаа хойд Чулуунхороот, Дашбалбар, Баяндун, Цагаан-Овоо сумыг хариуцаж ажилладаг. Зургаан ажилчинтай. Бид нар жил бүр 200-300 мянган ширхэг тарьц, суулгац бэлдэж байна.

Манай сум дундын Ойн анги 1931 онд байгуулагдсан, 93 жилийн түүхтэй. Манай анги зах зээлийн хүнд үед ч үйл ажиллагаа тасралтгүй явуулж, модоо тарьсаар ирсэн. Бид жилд 2.5 га газар мод үржүүлж, хариуцсан  сумд руугаа мод тарих, нөхөн сэргээх  зориулалтаар хуваарилдаг.

-Мод үржүүлгийн технологи өндөр түвшинд хөгжсөн байна. Танай Ойн анги мод үржүүлэх орчин үеийн тоног төхөөрөмжүүд ашигладаг уу?
-Азийн хамтын нийгэмлэгийн байгууллагын Солонгосын хөрөнгө оруулалтаар 70 га талбайтай мод үржүүлгийн газар байгуулах төсөл 2024 оноос хэрэгжиж эхэлсэн. 2025 оныг дуусталх хугацаанд хэрэгжих төслийн хүрээнд 38 хүлэмж, ус нөөцлүүр, иж бүрэн анжис бүхий хоёр трактор зэрэг мод үржүүлгийн тоног төхөөрөмжүүдээр ханагасан. Ингэснээр манай байгууллагын тоног төхөөрөмж сайжирч, автоматжиж байна гэлээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан