Төрийн албаны тухай хуульд “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдвөл үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна” гэж заасан.
Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасан байна.
Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журамд:
- Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн гурван жилийн дунджаар тооцно.
- Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тодорхойлохдоо Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалын цалингийн дундаж хэмжээ, төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод хэмжээг баримтална гэж Засгийн газрын 2023 оны 243 дугаар тогтоолоор нэмж өөрчилсөн бөгөөд үүнийг мөн оны 7-р сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөж байна.
Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журамд тэтгэвэр тогтоолгохтой дараах зохицуулалтыг тусгажээ. Төрийн албанд:
- 25 жил ажилласан бол 25 сар
- 36 жил болон түүнээс дээш хугацаагаар ажилласан бол 36 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний дүнгээр нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.
Төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг дээд шатны байгууллага болон тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусгана гэж заажээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны Төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьж, алдагдалгүй төсөв батлах чиглэл өгсөн. Хоригийн дагуу Засгийн газар төсвийн төслийг танаж, алдагдалгүй төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулсан.
УИХ-аар 2025 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр Сангийн сайд Б.Жавхлан, Төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тусламж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж зэрэг өрхийн орлогыг дэмждэг төсвийн бүхий л зардлуудыг хэвээр үлдээсэн гэж тодотгов.
ХУУЛЬ: Төрийн албаны тухай хуульд төрийн албыг дараах байдлаар ангилжээ. Үүнд:
- Төрийн улс төрийн алба;
- Төрийн захиргааны алба;
- Төрийн тусгай алба;
- Төрийн үйлчилгээний алба гээд, эдгээрийг төрийн жинхэнэ алба гэнэ хэмээн тодорхойлжээ.
Төрийн албанд ажилласанд тооцох хугацаа
- Төрийн албан хаагчийн төрийн албанд ажилласан хугацаанд дараах хугацааг оруулж тооцно:
- Төрийн албаны тухай хуулийн 11-14 дүгээр зүйлд заасан албан тушаалд ажилласан хугацаа;
- Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагч болсон иргэний 1990 оны 3 дугаар сарын 23-наас өмнө нам, олон нийтийн төв, орон нутгийн байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан хугацаа;
- УИХ-д суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан хугацаа;
- Улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан, бусад ажилтан (хөлсөөр түр ажиллагч орохгүй)-аар 1996 оны 8 дугаар сарын 1-нээс 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүртэл ажилласан хугацаа; (Засгийн газрын 2020 оны 151 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
- Төрийн албанд ажиллаж байхдаа зургаан сар хүртэл хугацаагаар мэргэжил, мэргэшлээ дээшлүүлэх, дахин мэргэших, шинээр мэргэжил эзэмшихээр суралцсан хугацаа;
- Төрийн албанд ажиллах хугацаандаа жирэмсний болон амаржсаны амралттай, хууль тогтоомжийн дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байсан хугацаа;
- Төрийн байгууллагын дотоод журмын дагуу чөлөөтэй байсан хугацаа;
- Төрийн албанаас үндэслэлгүйгээр халагдсаныг шүүхээр эгүүлэн тогтоосон бол уг шалтгаанаар ажилгүй байсан хугацаа;
- Баривчлагдсан буюу цагдан хоригдсон этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс суллагдсан, шүүхээс цагаатгах тогтоол гарсан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг хүчингүй болгосон бол төрийн албан хаагчийг ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаа.
- Сонсогчийн цэргийн сургуульд суралцсан хугацаа; (Засгийн газрын 2020 оны 151 дүгээр тогтоолоор нэмсэн)
- Хугацаат цэргийн алба хаасан хугацаа; (Засгийн газрын 2020 оны 151 дүгээр тогтоолоор нэмсэн)
- Нийгмийн шилжилтийн явцад ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний 1990-1995 оны хооронд ажилласан жил тасарсан иргэнд аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагаас зохих журмын дагуу олгосон баталгаажилтын хуудсыг үндэслэн ажилласнаар нөхөн тооцуулсан хугацааг оруулж тооцно.
Төрийн албанд ажилласан хугацааг тухайн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж буюу албан тушаалтан тооцож тодорхойлно. Төрийн албанд ажилласан хугацааг хуанлийн бүтэн жилээр тооцно.
Төрийн албанд ажилласан хугацааг тооцох үндсэн бичиг баримт нь хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр байна. Үндсэн бичиг баримтыг үрэгдүүлсэн тохиолдолд эрх бүхий байгууллагаас олгосон лавлагаа эсхүл төрийн албанд ажилласан хугацааг тогтоосон шүүхийн шийдвэрийг үндэслэнэ.
Бусад хуульд зааснаар нэг удаагийн тэтгэмж олгох тухай
- Төрийн тусгай албан хаагчид Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр, мөн хуулийн 19.1-19.3 дахь хэсэгт заасан нэг удаагийн тэтгэмж олгоход “Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ыг баримтална.
- Боловсролын тухай хуулийн 43.1.4, 43.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т тус тус заасан төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээг энэ журмын 2.1, 2.2, 2.3-т заасны дагуу тогтоох бөгөөд тэдгээрийн ажилласан хугацаанд Боловсролын тухай хуулийн 3.1.15, 43.1.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан хугацаа болон энэ журмын 3.1-д заасан хугацааг оруулан тооцно.
- Мөнгөн тэтгэмжийг энэ журмын 4.2, 4.3, 5.1-5.5-д заасныг баримтлан олгоно. (Засгийн газрын 2020 оны 151 дүгээр тогтоол, Засгийн газрын 2023 оны 243 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)
- Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг төрийн тусгай албанд энгийн албан үүрэг хариуцсан төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол энэ журам үйлчилнэ.
- Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй.