gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     8.06
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 25
Зурхай
 8.06
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 8.06
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

‘Би гэртээ ирлээ’: Монгол дахь ЛГБТ хүмүүст ээлтэй онцгой орон зай

Глобал Пресс Жоурнал
2024-07-18
21
Twitter logo
Глобал Пресс Жоурнал
21
Twitter logo
2024-07-18
‘Би гэртээ ирлээ’: Монгол дахь ЛГБТ хүмүүст ээлтэй онцгой орон зай Ганзоригийн Энхжин Улаанбаатар дахь ЛГБТ төвд компьютер дээр ажиллаж байна. Тус төв нь 2007 онд байгуулагдсан ба Монгол дахь бэлгийн болон хүйсийн цөөнхийн эрхийг хамгаалдаг анхдагч бөгөөд цорын ганц байгууллага.

-Энэхүү өгүүллийн жинхэнэ эхийг Глобал Пресс Жоурнал нийтэлсэн болно @Global Press Journal-

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ — Ганзоригийн Энхжин ЛГБТ төвийн хаалгыг нээн өөрийн гэртээ ирж байгаа мэт тайвнаар орж ирэв. Тэрээр гутлаа тайлан, гараа угаагаад, кофе бэлдэж, хавчуургатай талх аван ширээнд суулаа. Түүний харалдаах цэлгэр том цонхон дээр “Транс хүмүүс эв нэгдлийн төлөө” гэж хөх, ягаан, цагаан өнгөөр алаглуулан бичээд, бахархлын далбааг зуржээ.

6 жилийн өмнө бусдад хүлээн зөвшөөрөгдөх байтугай өөрийгөө ч ойлгохгүй, сэтгэл гутралд орсон байсан Г.Энхжин ЛГБТ төвд хандсанаар нэгэн гэр бүл мэт болсноо хэлээд “Хэзээний л гэртээ ирж байгаа юм шиг л хээв нэг орж ирдэг дээ” гэв. ЛГБТ төв нь Монгол дахь хүйсийн болон бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалдаг анхны бөгөөд цорын ганц төрийн бус байгууллага юм.

Тус төвөөс хэрэгжүүлдэг “Хүний эрхийн залуу манлайлагч” хөтөлбөрт 2020 онд оролцсоноор Г.Энхжинд шинэ үүд хаалга нээгджээ. Тэрээр “Би өөрөөсөө өөр транс эрэгтэй хүн мэддэггүй, маш цөөхүүлээ гэж боддог байсан” гэсэн юм.

ЛГБТ төв 2007 онд байгуулагдсан цагаасаа Монголын нийгэмд байр сууриа олохын төлөө тэмцсээр иржээ. Эхэндээ тэд нөлөөллийн олон ажлуудыг зохион байгуулахад ганц ч хүн ирэхгүй, нэг хоёр хүн ирэх үе байв. Гэвч үүсгэн байгуулагчид шантралгүй ажилласаар байлаа. 2023 онд зохион байгуулсан Бахархлын өдрийн үйл ажиллагаанд 1,200 гаруй хүн оролцсон нь олон жилийн шаргуу тэмцэл, нөлөөллийн үр дүн гэдгийг төвийн Дэд захирал Мөнхбатын Өүлэн хэлсэн юм.

Тус төв нь тууштай бөгөөд аажмаар бэлгийн болон хүйсийн цөөнхийн хувьд гэр мэт орон зайг бүтээн бий болгож, өөрсдийн илэрхийллээ бүрэн дүүрэн өөриймшүүлэх нөхцөлийг бүрдүүлснээр Монголын нийгэмд өөрчлөлтийг цогцлоож байна. “Хөгжингүй орнуудад [бэлгийн болон хүйсийн цөөнхүүдийн хувьд] гэрлэлт, хүүхэд үрчлэх талаар ярьж байхад манайд суурь ойлголт өгөх чиглэлээр л 10 жил ажиллаж, тэрэндээ одоо хүрээд байна” хэмээн М.Өүлэн хэлэв. Энэхүү байгууллага нь тус коммюнитид өөрсдийгөө илэрхийлэх орон зайг бүрдүүлээд зогсохгүй нийгмийн олон давхарга, тэр дундаа засгийн газрын байгууллагуудад бодлогод нөлөөлөх сургалтуудыг зохион байгуулж, жендэрийн талаарх мэдлэгийг олгодог.

Бэлгийн болон хүйсийн цөөнхийн талаарх хэвшмэл, буруу ойлголтыг халж, зөв мэдлэг түгээх зам дардан шулуун байсангүй.

Улаанбаатар хот дахь ЛГБТ төвд бэлгийн болон хүйсийн олон янзын чиг баримжаа, илэрхийлэлтэй хүмүүс уулзаж, ярилцаж байна. Тус төв нь 2007 онд байгуулагдсан ба Монгол дахь бэлгийн болон хүйсийн цөөнхийн эрхийг хамгаалдаг анхдагч бөгөөд цорын ганц байгууллага.

Монголд жендэрийн олон янз байдлыг 17 дугаар зууны эцэс хүртэлх бөө мөргөл давамгайлсан соёл, уламжлалт нийгэмд нийтээр ойлгож, хүлээн зөвшөөрдөг байв. Мөн тухайн үед түгэн дэлгэрч эхэлсэн Бурханы шашинд хүйсийн төрөл бүрийн илэрхийллийг үйлийн үрийн номлолоор тайлбарлаж байжээ. Харин 1921 онд социалист дэглэм тогтсоноор ижил хүйсийн бэлгийн харилцааг Монгол Улс яллан шийтгэж байсан ба 1990 онд ардчилсан нийгэмд шилжих үе хүртэл үргэлжлэв. 1990 оноос хойш ч бэлгийн болон хүйсийн цөөнхүүдийн талаарх сөрөг хандлага Монголын нийгэмд оршсоор байгаа гэдгийг “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн 2023 онд хийсэн судалгаанд дурджээ. Тус судалгаанаас үзэхэд, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд жендэрийн олон янз байдлын асуудалд хайнга ханддаг ба энэ нь олон нийтийн зүгээс уг асуудалд ач холбогдол өгдөггүй болох хандлагын тусгал болж байна.

ТББ-ын Гүйцэтгэх захирал Цогбатын Цэвээнравдан, зүүн гар талд, ЛГБТ төвийн Дэд захирал Мөнхбатын Өүлэнтэй Лесбиян байдлыг ойлгох 7 хоногийн хүрээнд хийх ажлын талаар ярилцаж байна.

Үүний нэг илэрхийлэл нь ЛГБТ төвийг садар самууныг сурталчлах зорилготой хэмээн үзэж, 2007 онд Улсын бүртгэлийн газар хуулийн этгээд буюу төрийн бус байгууллагаар бүртгэхээс татгалзсан явдал байлаа. Гэсэн ч төвийнхэн шантарсангүй. 2009 онд дахин оролдлогоор бүртгүүлж чаджээ. (ЛГБТ нь лесбиян, гей, бисексуаль, трансжендэр гэсэн үгийн товчлол ба хүйс болон бэлгийн бусад илэрхийллийг илтгэхэд түгээмэл ашигладаг).

Улаанбаатар хотын төв бүсэд орших ЛГБТ төвийн байранд элсээр дүүргэсэн зөөлөн сандалд хүмүүс тухлан сууцгаажээ. Тэдний харилцан яриа, хөгжилдэн инээлдэх сонсогдоно. Элдэв шүүмжгүйгээр ойлгодог, мэдээлэл авдаг, нөхөрсөг, дотно орчныг ЛГБТИК олон нийтэд бүрдүүлэхийн тулд активистууд бүгдийг өөрсдийн гараар бий болгон, төвөө тохижуулсан тухай М.Өүлэн ярилаа.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Дугарын Сүнжидийн хэлснээр бэлгийн болон хүйсийн цөөнх хүмүүс тулгамдсан асуудлуудаа хамтран дэвшүүлж, системтэйгээр шийдвэрлэхийг зорих нь ач холбогдолтой ажээ. Тэрээр “Бэлгийн цөөнхийн хувьд сэтгэл санаагаа хуваалцах, бэрхшээлийг даван туулах, сүлжээ үүсгэн хамтран ажиллах, харилцах суваг нь ЛГБТ төв болж байна” гэв.

Тус комисст бэлгийн ба хүйсийн цөөнх хүмүүсийн эрхийн зөрчлийн талаар гомдол жил бүр ирдэг байна.

ЛГБТ төв дэх баримтаас үзэхэд Монгол дахь ЛГБТ хүүхэд залуусын 79 хувь нь ямар нэг төрлийн дээрэлхэлт, 12 хувь нь ганцаардуулалт, ялгаварлан гадуурхалтыг амсаж туулж, 9.4 хувь нь бие махбодын онц хүнд хүчирхийлэлд өртөж байжээ.

Монгол Улс 2015 онд шинэ Эрүүгийн хуулийг баталж, ялгаварлан гадуурхах гэмт хэргийг эрүүгийн гэмт хэрэгт хамааруулж, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийг хамгаалан зүйлчилсэн нь 2017 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Гэвч хууль зөвхөн цаасан дээр бичигдсэн төдий, хэрэгждэггүй аж.

22 настай Мөнхжолоогийн Ялгуун бусадтай адилгүйгээсээ болоод олон жил дотроосоо өөрийгөө хэмлэн, үзэн ядсан. Жил гаруйн өмнө ЛГБТ төвд ирж, эрхлэн гаргасан гарын авлагыг нь уншаад ганцаараа биш гэдгээ мэдэж авчээ. “Өөрийгөө ойлгож, хайрлаж, өөртөө илүү итгэлтэй болчихвол өөрийнхөө үнэн бодит төрхөөр хэнээс ч айхгүй амьдарч чадах болно” гэж тэрээр хэлсэн юм.

Тус төвийн үйл ажиллагаа зөвхөн сөрөг хандлагын эсрэг тэмцэхээр хязгаарлагддаггүй. Тэд байгууллагууд болон төрийн байгууллагуудын хүсэлтээр орон даяар жендэрийн ялгаатай байдлын сургалтыг зохион байгуулдаг. Үүнд, Жендэрийн үндэсний хороо, Монгол банк, Хууль зүй, дотоод хэргийн яам хамрагдсан байна.

ЛГБТ төв нь төсөл хэрэгжүүлж, санхүүжилтээ бүрдүүлдэг бөгөөд одоогоор Канад сан, Азийн сан зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Харин дотоодын цөөн байгууллага дэмжлэг үзүүлдгийн нэг нь Монголын эмэгтэйчүүдийн сан ажээ.

Монгол Улсад ЛГБТ төвөөс гадна Залуус-Эрүүл мэнд төв, Youth Lead Mongolia зэрэг байгууллагууд гей, трансжендэр эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлээр, залуу эрсдэлт бүлэгт хүрч ажилладаг байна.

Түүнчлэн, цэнгээний хоёр төв ба клуб, нийтийн номын сан дахь булан ЛГБТ хүмүүст ээлтэй, олон нийтэд нээлттэй үйл ажиллагаа явуулдаг. Гэвч жендэрийн олон янзын илэрхийлэлтэй хүмүүс уулзаж, хамтдаа кино үзэх, өөрийнхөөрөө байх боломжтой орчныг бүрдүүлдэг ЛГБТ төв шиг газар ховор байсаар байна.

“Миний мэдэж байгаа бүхнийг ЛГБТ төв зааж өгсөн, намайг хамгаалж байсан, замыг маань их гоё тодотгож өгсөн” хэмээн Г.Энхжин хэллээ. Тэрээр өдгөө ЛГБТ төвд идэвхтэйгээр ажиллаж, бусдад тус дэмжлэг болох хүсэл зорилгоо хэрэгжүүлж байна.

Өгүүллийг бичсэн:  Сандагдоржийн Долгормаа, Глобал Пресс Монгол; Батсүхийн Одончимэг, Глобал Пресс Монгол; Цогхүүгийн Уранчимэг, Глобал Пресс Монгол
Гэрэл зургийг: Сандагдоржийн Долгормаа, Глобал Пресс Монгол

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан