МАН-ын Бага хурлын гишүүн С.Нэргүй Их эвслийн Засгийн газар байгуулахыг шаардаж ЕНБД Я.Содбаатарт шаардлага хүргүүллээ.
Тэрбээр "Өмнө нь намын бага хурлаар хэлэлцээд, олонхын саналаар дангаараа засаглах шийдвэр гаргасан. Гэтэл өнөөдөр УИХ-д хуулиуд хэлэлцэгдэхгүй, засгийн хямрал үүсээд байна. Миний бие өмнө нь хамтарсан ЗГ-ыг дэмжсэн, надтай санал нэг 120 гаруй гишүүн байсан. Өнөөдрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж өмнөх шийдвэрээ эргэж харах, хамтарсан ЗГ-ыг дахин байгуулах нь улс орны эрх ашиг юм. Намын эрх ашгийн эрэмбэ нь хоёрдугаарт байх учиртай.
Тарифын гэрээ гэх мэт олон улсын нөхцөл байдал Монгол улсын эдийн засагт онцгой байдал үүсгээд байгаа тохиолдолд хамтарсан Их эвлэрлийн Засгийн газрыг байгуулж, хамтран ажиллах нь монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ гэж үзсэн учир Их Эвслийн Засгийн газрыг байгуулах асуудлыг хэлэлцүүлж өгөхийг шаардаж буй юм. Мөн шинээр сонгогдох Ерөнхий сайд нь МАН-ын гишүүдийн эв нэгдлийг хангах, улс орны нэгдмэл байдлыг эрхэмлэн ажиллах чадах нэр дэвшигчийг дэвшүүлэхийг хүсэж байна" гэлээ.