gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.10
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.10
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.10
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шинэ компаниудыг таван жил татвараас 100 хувь чөлөөлөх заалтыг хасжээ

Б.Нямдарь
Улс төр
2025-06-04
11
Twitter logo

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.06.04/ хуралдаанаар Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, хүндрэл, бэрхшээл, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг тодорхойлох, шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Мөнхбат мэдээлэл хийв. Тэрбээр, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд дагалдах 7 журмыг батлан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нэн тэргүүнд хуулийн хэрэгжилтийг хангах Үндэсний зөвлөлийг байгуулсан. Энэхүү ажлын хэсгээс Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Нэгдүгээрт, хуулийн хэрэгжилтийг хангахын тулд бүх нийтийн цахим ур чадварын бүтцийн хүрээг баталсан. Харин дэвшилтэт технологийн жагсаалтыг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна.

Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах журам болон татварын болон татварын бус дэмжлэгийг үзүүлэх журмын төслийг боловсруулсан. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар журмыг хэлэлцэхээр бэлтгэж байна. Хиймэл оюун, их өгөгдөл, блокчэйн, сансрын үйлдвэрлэлийн дэвшилтэт технологид суурилсан сэндбокс байгуулах холбогдох журмыг боловсруулаад ажиллаж байна гэх зэргээр танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Анар асуулт асуув. Тэрбээр, гарааны шинэ компаниудыг 5 жилийн дотор татвараас 100 хувь чөлөөлөх заалтыг хассан байна. Энэ заалт яагаад хасагдсан талаар асуухад Ажлын хэсгээс хариулахдаа, энэ талаар Сангийн яамнаас тодруулан асуухад энэхүү татварын дэмжлэгийг хууль болон түүнийг дагаж гарч байгаа журмаар зохицуулахгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн хэмээн хариуллаа. УИХ-ын гишүүн Ч.Анар, гарааны компаниудад татварын энэхүү хөнгөлөлтийг үзүүлэхэд холбогдох яам хариуцлагатай ажиллах шаардлагатай хэмээв.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, боловсролын салбарт инновац, цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрхэн ажиллаж болох талаар санал хэлж, асуулт асуув. Тэрбээр, боловсролын салбарт цахим орчны хэрэглээг зохицуулах шаардлагатай байна. Тухайлбал, багшийн хомсдолыг багасгахад вирутал оюун ухааныг ашиглаж, багшийг оруулах, сурах бичгийг цахимжуулах зэрэг олон боломж бий. Энэхүү хуульд боловсролын салбарт мэдээлэл, технологийн хөгжлийг дэмжих ямар зохицуулалт байгаа талаар асуув. Ажлыг хэсгээс энэхүү хууль бол мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч нарыг дэмжих зохицуулалтыг тусгасан. Харин боловсролын салбарын тулгамдсан асуудлыг шийдэх бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хуулийн үйлчлэл  хамаарна гэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа. Ингээд Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж гарч байгаа хүндрэл, бэрхшээл, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг тодорхойлох, шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж,  олонхийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан