Хар, цагаан. Бор, шар. Майжиг, жайжиг. Гялгар, гялтгар. Шороотой тоостой...Энэ хотод, эргэн тойронд хэчнээн олон хэлбэр маягтай гутал холхино вэ.
Гадаа хүйтэнд өдөржин хөл хавсран суух худалдаачны гутал. Баасан гарагийн орой бүдчин байж гэртээ харих шоучны гутал. Хавартай хамт хайр мөрөөсөж яаралгүй алхах залуугийн хөлдөө жийсэн байдаг л нэг ботинк. Гутал бүр хаа нэг тийш яаравчилна. Зорилгогүй тэнэж яваа бололтой зүүн тийш, тэгснээ баруун тийш буцаж эргэн холхих гуталтай ч таарлаа.
Ер нь энэ гутлууд хаа хүрдэг бол?. Хүн бүр гуталтай. Гутал бүрийн цаана амьдрал бий...
Уулзаж ярилцахыг хамгийн ихээр хүсдэг байсан хүн өмнө сууж байна. Ямар хүн байдаг бол, юу мэдэрдэг бол...Хаанаас эхэлж, хаа хүрдэг юм бол?.
Энэ бодлууд намайг сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг, мансуурдаг байсан хүнтэй уулзууллаа. Ёроолд нь унатлаа элийрч, халтирсан. Эцэст нь, зөв эмчилгээний хүчээр эргээд “хүн” болжээ, тэр.
Энэ удаагийн “ГУТАЛ”-аар хүн хэрхэн мансуурагч болж, эргээд бас больж чадсаныг хөндөнө. Гурван цуврал бичнэ, хамгийн сүүлийн дугаарт тэр өөрийнхөө нэр, нүүрээр уншигчидтай мэндэлнэ. Учир нь тэр больж чадсан. Үүгээрээ бусдыг ч бас чадна гэж уриалахаар шийджээ.