gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

НУУЦ САНАЛ ХУРААЛТЫН ДҮН: Ерөнхий сайдад итгэл үзүүлэхийг 23 гишүүнээс 17 нь зөвшөөрчээ

Э.Энхмаа
Улс төр
2025-06-02
648
Twitter logo
Э.Энхмаа
648
Twitter logo
Улс төр
2025-06-02
НУУЦ САНАЛ ХУРААЛТЫН ДҮН: Ерөнхий сайдад итгэл үзүүлэхийг 23 гишүүнээс 17 нь зөвшөөрчээ МАН-ын бүлгийн хурал 2025.06.02
Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  10 цаг 35 минут
2025.06.02

УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх, эсэх асуудлыг хэлэлцэж байна.

10.25 цаг. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 10.25 цагт бүлгийн хуралдаа орлоо. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-д өргөн барьсан тогтоолын төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж, бүлгийн гишүүдэд мэдээлэл өглөө.

11.00 цаг. Ерөнхий сайд мөн АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөлийн хуралд оролцож, мэдээлэл өгөх бөгөөд 11.00 цагийн байдлаар АН-ын бүлэгт мэдээлэл өгч байна. 

12.00 цаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХҮН-ын зөвлөлийн гишүүдэд мэдээлэл өглөө. 

12.55 цаг: Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцэх байнгын хорооны хурал эхэллээ.

УИХ дахь намуудын бүлэг, зөвлөлийн хурлаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх, эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрээ гаргасны дараа 12.00 цагт асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ.

Байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх, асуудлыг хэлэлцэх юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 14.00 цагт хуралдах тов гараад байна.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлд Ерөнхий сайдад тодорхой асуудлаар итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэх зохицуулалтыг тусгажээ. 

Хуулийн:

102.1.Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуулийн 44-р зүйлд заасны дагуу өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.

102.2.Холбогдох Байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг хуралдаанаараа хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна.

102.3.Энэ хуулийн 102.1-д заасан Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолын төслийг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, энэ тухай тогтоол баталсанд тооцно. 

  11 цаг 03 минут
2025.06.02

УИХ-ын нийт гишүүний олонхын санал гэж 126 гишүүний 51-ээс дээш хувь буюу 65-аас дээш гишүүний санал авбал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлсэнд тооцож, одоогийн Засгийн газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ.  

  12 цаг 08 минут
2025.06.02

12.40 цаг. Төрийн байгуулалтын байнгын хороо 12.00 цагт хуралдах тов гарсан ч ирц бүрдээгүй, хурал эхлээгүй байна. 12.40 цагийн байдлаар ирц 36 хувьд хүрлээ. 

  12 цаг 49 минут
2025.06.02

  13 цаг 03 минут
2025.06.02

  13 цаг 23 минут
2025.06.02

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БИ БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН АСУУЛТАД ИЛЭН ДАЛАНГҮЙ ХАРИУЛАХАД БЭЛЭН

Байнгын хорооны хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тогтоолын төслийг танилцуулж байна.

Тэрбээр, Хамтарсан Засгийн газар 10 сарын хугацаанд 14 мега төслийг хэрэгжүүлэх баталж, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээг байгуулж, ажилдаа орсон. 10 сарын хугацаанд хамтарч ажилласан гишүүд талархад илэрхийлмээр байна. Би чуулганд нээлттэй үг хэлнэ. Байнгын хорооны гишүүд ч нээлттэй, чөлөөтэй асуулт тавиасай гэж хүсэж байна. 

  13 цаг 30 минут
2025.06.02

Б.БАЯРБААТАР: ЕРӨНХИЙ САЙДАД ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ ТОГТООЛЫГ БИ ДЭМЖИЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Итгэл хүлээлгэх тогтоолыг дэмжиж байна. Түүхэнд анх удаа Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудлыг хэлэлцэж байна. Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдсан. Бүлгийн хурлаар ямар нэг шийдвэр гараагүй. Ерөнхий сайдын албан тушаалыг Парламентаар баталгаажуулсан. Тэгэхээр Парламент эцсийн шийдвэрийг гаргана.
 
  13 цаг 41 минут
2025.06.02

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Өнөөдөр орж ирсэн асуудал Ерөнхий сайдын хүүгийн найз бүсгүйн тансаглалтай холбоотойгоор анх үүссэн. Өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд Ерөнхий сайд орлогоо нотлох биш, Ерөнхий сайд огцрох асуудал болон өрнөж байна.

Өчигдрөөс эхлэн санал хураалтад нөлөөлөх гэсэн, шантаажилсан мессэж маш олноор ирж байна. Ард түмэнд эрүүл тунгаан бодох орон зай, цаг хугацааг өгөөч ээ. Ерөнхий сайд хувь улстөрчийн хувьд улс төрчийн манлайллыг үзүүлээч гэж хүсэж бйна.

Л.Оюун-Эрдэнэ, 5-р сарын 14-нд Гашуунсухайт- Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын ажил эхлэх өдөр энэ мэдээлэл цацагдсан. Тэр өдрөө би АТГ-т шалгуулахаар хандсан. Ирээд хүүтэйгээ уулзсан. Хүү маань 23 настай. Манай хүү ч АТГ-т мөн тайлбар өгсөн.

Манай хүү нэг охинд хайр сэтгэлтэй болоод бие давхар болсон байна. Тэгээд бөгж бэлэглэсэн  байна. Бөгж нь 17 сая. Бугуйвч бэлэглэсэн, бугуйвч нь 500 мянган төгрөгийн үнэтэй юм байна. Харин тэр машин бол худлаа мэдээлэл. Энэ бүхэн хуулийн хугацаандаа нотлогдоно гэдэгт итгэлтэй байна. Орлогоо нотолж чадахгүй бол Сингапурын жишгээр улсын орлого болгох байх. Залуусын жагсаал бол том асуудал биш, шалтаг. Шалтгаан бол өөр зүйл байсан. 

  13 цаг 42 минут
2025.06.02

  13 цаг 59 минут
2025.06.02

Ж.Баярмаа, Би бол итгэл хүлээлгэхгүй гэдгээ удаа дараа илэрхийлж байсан. Хэрвээ итгэл хүлээлгэх шийдвэр гарвал та Ерөнхий сайд үргэлжлүүлэн ажиллах уу? Олон нийт таныг хүлээн зөвшөөрөхгүй тал руу орсон байна.

Л.Оюун-Эрдэнэ, Огцрох амархан. Албан тушаалтай зууралдаад байх юмгүй. Огцорсны дараах үр дагаврыг бид яаж харж байна вэ. Парламент, Засгийн газрынхаа асуудлыг шийдэх ёстой гэсэн агуулгаар энэ асуудлыг оруулж ирсэн.

Ирэх 9-р сард Оюу Толгойн арбитрын маргаантай холбоотой бэлтгэл ажил хангагдаж байна. Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын нээлттэй энэ асуудал дэгдсэн. Энэ бүхнийг хийхэд амар байсан бол аль дээр хийчих байсан байх. Цаашид бид гадна, дотны янз бүрийн асуудалтай тулгарна. Яг бодитой байдлаар Монголын нийгэм тогтвортой байдлыг л хүсэж байна. 
 
  14 цаг 34 минут
2025.06.02

Н.НОМТОЙБАЯР: ГИШҮҮД ТА БҮХЭН ХЭНЭЭС Ч ХАМААРАЛГҮЙГЭЭР САНАЛАА ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

УИХ-ын гишүүн Э.Болормаа, Ерөнхий сайд Парламентын засаглалтай улс орнууд түгээмэл хэрэглэгддэг итгэл хүлээлгэх асуудлыг УИХ-д оруулж ирж байна. Энэ асуудлыг иргэн бүр анхааралтай хараасай гэж хүсэж байна. ТББХ-гоор хэлэлцэх явц нь зөв байвал дараа дараагийн парламентад зөв жишиг тогтоно. Энэ хагас бүтэн сайнд хүмүүс нэлээд уулзсан юм шиг байна. Өглөө ажилдаа ирэхэд зарим хүмүүс санал хураалтыг далд явуулаач гэж ярьж байна. Ингэж болохгүй, бид тангараг өргөж ард түмний элч гэж энд сууж байгаа.  

Тэр дундаа Засгийн газрын сайд нар ингэж ярьж байна. Бид асуудлаа нээлттэй ил тод ярьж, илээр саналаа өгнө. Нууц санал хураалтын ард сандал суудлын тохироо явагддаг. Санал хураах процесс дээр ТББХ нэлээн анхааръя. Энэ санал хураах процессыг Монголын ард түмэн нүд цавчилгүй хараарай гэж хүсэж байна. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Гишүүд маш их айдастай байна. Та бүхэн хэнээс ч хамааралгүйгээр саналаа өгөх хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Хувь заяа хөндөгдөөд ирэхэд хурал чуулгандаа суудаг асуудал байдаг юм байна. Сайд нь УИХ-ын гишүүний ажлаа маш муу хийсэн, ирцээ бүрдүүлээд явчихдаг байсан. Өнөөдөр ирц 92 хувьтай байна. 

Та бүхэн маань буцаад засагт орох нүүр байхгүй байлгүй дээ, бодвол. Би Ерөнхий сайдад итгэл үзүүлнэ гэдэг дээр саналаа өгнө. Улс төрийн нөхцөл байдлаас болоод тавдугаар сард ажил хийсэн хүн алга. Өнөөдөр яам, тамгын газрын ажил зогсонги байдалд байна. Хэн сайд байхаас үл хамаарч би засаг төр тогтвортой байх ёстой гэж байр сууриа илэрхийлсэн. Энэ байр суурин дээрээ саналаа өгнө. 

  15 цаг 00 минут
2025.06.02

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ТББХ БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ЕРӨНХИЙ САЙД САНАЛ ӨГӨХ НЬ ЗОХИСГҮЙ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ТББХ болон чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд санал өгөх нь зохисгүй гэж үзэж байна хэмээгээд ирцнээс гаргахыг хүслээ. 

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх, эсэх санал хураалтыг нууцаар, цаасаар явуулах горимын санал гаргасны дагуу санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцож буй 23 гишүүний 16 нь дэмжив.  

Байнгын хороогоор санал хураалт нууцаар явагдах болсон тул УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Батбаатар, Б.Баярбаатар нарын гурван гишүүн багтсан тооллогын комисс байгууллаа. Тооллогын комисс цөөн минут хуралдсаны дараа санал хураалт явуулах журмыг танилцуулахаар болов.   

  15 цаг 23 минут
2025.06.02

Гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж,  үг хэлсний дараа цаасаар нууц санал хураалт явууллаа. "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг:

  • Зөвшөөрсөн
  • Татгалзсан" гэх саналын аль нэгний өмнөх дугаарыг дугуйлна. Санал хураалт эхэллээ.

Гишүүдийн нэрсийг цагаан толгойн үсгийн дарааллаар дуудах бөгөөд гишүүд саналаа өгч, хуудсыг нэг нугалаад саналын хайрцагт хийж байна. Санал хураалт цаасаар нууц санал хураалт явагдаж дууслаа. 

НУУЦ САНАЛ ХУРААЛТЫН ДҮН: Ерөнхий сайдад итгэл үзүүлэхийг хуралдаанд оролцож санал өгсөн 23 гишүүнээс 17 буюу 73.9 хувь нь дэмжиж, саналаа өгснийг танилцуулснаар ТББХ-ны хуралдаан өндөрлөв. 

Ерөнхий сайдад итгэл үзүүлэх, эсэх тогтоолын төслийг удахгүй УИХ-ын чуулганы Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан