gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     6.14
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Спортын сэтгэл зүйч гэж хэн бэ?

А.Номин
Спорт
2024-08-13
64
Twitter logo
А.Номин
64
Twitter logo
Спорт
2024-08-13
Спортын сэтгэл зүйч гэж хэн бэ?

Тамирчдын хувьд ямар нэг том тэмцээнд орохын өмнө болон бэлтгэл сургуулилтын үед сэтгэл зүйгээ бэлдэх ёстой гэж ярьдаг. Спортын сэтгэл зүйч нь сүүлийн жилүүдэд эрэлттэй болж буй мэргэжил бөгөөд жирийн сэтгэл зүйчээс юугаараа ялгаатай, онцлог болохыг танилцуулж байна.

СПОРТЫН СЭТГЭЛ ЗҮЙЧ ГЭЖ ХЭН БЭ?
Олон улсад сэтгэл зүйчгүй тамирчин гэж ховор. Тухайн тамирчныг аливаа тэмцээнд оролцоход техник ур чадварын талаас нь багш, дасгалжуулагчид зөвлөн дэмждэг.

Харин тамирчныг ямар сэтгэл зүйтэй байх, сул тал нь юу болох, түүнийгээ хэрхэн даван туулах, ялалт, ялагдалд бэлэн байх зэрэг сэтгэл зүйн хувьд нь дэмжих хүн бол спортын сэтгэл зүйч юм. 

Мөн спортын сэтгэл зүйчийн онцлог нь тухайн тамирчныг зөвхөн сэтгэл зүйн хувьд гэхээсээ илүүтэй бие махбодын хувьд ч бэртэл гэмтлээс сэргийлэхэд нь туслан зөвлөдөг аж. 
ТЭД ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?
Спортын сэтгэл зүйчид тамирчны гүйцэтгэлд сөргөөр нөлөөлж болох сэтгэл зүйн асуудлыг оношилж, эмчлэхээс эхлээд тэдний өөртөө итгэх итгэл, урам зоригийг нэмэгдүүлэх, стресс, сандралаа даван туулах зэрэгт нь тусална. 

Хэрэв тамирчид сэтгэлийн түгшүүр, сэтгэл гутрал, хооллолтын буруу хэв маяг, уур уцаар, харилцааны ур чадвар сул зэрэг асуудалтай бол гүйцэтгэл нь тааруу байх магадлал өндөр юм. Тийм ч учраас тамирчдыг аливаа тэмцээнд хамгийн сайнаа гаргахад нь сэтгэл зүйчид гол нөлөөлөгч байдаг. 

Спортын сэтгэл зүйчид тамирчидтай шууд тулж харьцахаас гадна дасгалжуулагч тухайн спортын холбоодтой хамтран ажиллаж, тамирчдыг урам зоригтой байх, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь нэмэгдүүлэхийг зорьж ажилладаг. 
Спортын сэтгэл зүйчээр мэргэжил эзэмшсэн ч зөвхөн тамирчид гэлтгүй, ачаалал ихтэй мэргэжлүүд болох гал сөнөөгч, мэс засалч, зэвсэгт хүчнийхэн зэрэг салбарын хүмүүст зөвлөгөө өгч ажиллах тохиолдол ч байдаг аж. 

СПОРТЫН СЭТГЭЛ ЗҮЙЧ ХЭДИЙГ ОЛДОГ ВЭ?
Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгийн мэдээллээр их сургуулийн спортын тэнхимд ажилладаг спортын сэтгэл зүйчид жилд 60,000-80,000 ам.долларын цалин авдаг байна. ERI Эдийн засгийн судалгааны хүрээлэнгээс улс орнууд дахь аливаа мэргэжлийн цалинг судлан, дундажлан тооцоолон гаргадаг. 

Дээрх мэдээллээр БНСУ-ын хувьд спортын сэтгэл зүйчид жилд дунджаар 64.8 сая вон буюу монгол төгрөгөөр 160 гаруй сая төгрөгийн цалин авч ажилладаг аж. Харин Япон улсад энэ мэргэжлийн чиглэлээр ажилладаг хүмүүс жилд 7.2 сая иен буюу 166 сая орчим төгрөгийн цалин авч байна. 

БНХАУ-д жилийн 135 сая орчим төгрөгийн цалинтай. Спортын сэтгэл зүйчдийн авдаг цалин жирийн сэтгэл зүйчийнхээс ойролцоогоор зургаа дахин өндөр байгаа юм. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан