Улаанбурханы өвчлөл дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж буй Вьетнам улсад аялсан өгүүлэмжтэй улаанбурхан өвчний гурав дахь тохиолдол нийслэлд лабораториор батлагджээ.
Эрүүл Мэндийн яамнаас хүүхэд бүрийг харьяа өрх сумын эрүүл мэндийн төвдөө хандан улаанбурхан улаануудын эсрэг вакцинд хамруулахыг уриалаад буй. Мөн халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг анхааруулаад байна.
Хүүхдүүдэд 9 сартайд, 2 настайд вакцин тарьдаг. Вакцины үр дүн 90 хувь. Вакцины дархлаа 20 ба түүнээс дээш жилийн хугацаагаар тогтоно.
Халдварт өвчин дотроос халдварлах чадавхиараа хамгийн өндөрт ордог өвчний нэг бөгөөд халдварлалтын индекс нь 96-98% юм. Улаанбурханаар өвдсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй.
Улаан бурхан нь тухайн өвчтөний биеийн дархлаанаас хамаараад
- хөнгөн,
- дунд,
- хүнд хэлбэрээр өвчлүүлнэ.
Хөнгөн хэлбэрээр өвчилбөл тууралт, халуурах шинж илэрч 5-7 хоногт түргэн эдгэрнэ. Хөнгөн хэлбэрийг гэрээр эмчлэх бүрэн боломжтой аж.
Дархлааны дутмагшилтай тохиолдолд дунд, хүнд хэлбэрээр өвчлүүлнэ. Дунд болон хүнд хэлбэрийг зөвхөн ХӨСҮТ-ийн амьсгалын замын халдварын тасагт мэргэжлийн эмчийн хяналтын доор эмчилнэ. Хүндрэл нь эрт ба хожуу үеийн гэж ангилалтай.
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ХҮНДРЭЛҮҮД
Насанд хүрсэн хүн тууралт багатай хэрнээ хордлогын шинж давамгайлж хүндээр өвчлөх магадлал өндөртэй. Улаанбурханы вирус дэлүүнд хамгийн их өтгөрөлтэй байх боловч хүнд үед бүх биеэр тархаж бүхий л эрхтэн системийг гэмтээнэ.
Уг өвчний үүсгэгч вирус нь хүүхдийн дархлааг сулруулдаг тул цаг хугацаанд нь зохистой эмчилгээ хийхгүй бол амархан хүндэрч дараах эмгэгүүд үүсдэг.
Үүнд: Уушгины гуурсан хоолойн үрэвсэл, уушгины хатгалгаа, чих нүдний үрэвсэл, тархи нугасны үрэвсэл үүсэх эрсдэлтэй.
ХАЛДВАР ХЭРХЭН ДАМЖДАГ ВЭ
Улаанбурханаар өвчлөөд эдгэсэн хэдий ч вакцин тариулах насанд хүрээгүй нялх хүүхэдтэй айлуудаар хэсэхгүй байхыг зөвлөж байна.
Вирус нь амьсгалын замаар халдварлахаас гадна халдвартай гараар нүдээ нухахад хүртэл халдварлана. Вирус амьсгалын дээд замаас ярих, ханиах, найтаах үед гадаад орчинд цацагдаж халдварыг тараана. Халдварлалтын индекс хамгийн өндөр буюу 100 хувь. Жилийн улирал хамаарахгүйгээр дэгдэж тархаж өвчлүүлнэ.
Ихсээр халдвар орсон бол улаануудын ижил ургийн гажиг үүсгэх магадлалтай.
ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ
Улаанбурханы толбот гүвдрүүт тууралт нь нүүрнээс эхлэн бүх биеэр дээрээс доош туурна. Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүснэ.
Хамраас нус гоожих, нүд улайж үрэвсэх, ханиалгах, хоолой өвдөх нь нь улаанбурханы эрт үед илэрдэг нийтлэг шинж тэмдэг бөгөөд халуурснаас хойш 1-3 хоногийн дараа эдгээр нь илэрнэ.
Улайралтын үед ринит, ларингит, коньюктивит буюу хамар битүүрэх нус гоожих, хоолой үрэвсэх, нуух цувах, нүд улайх, гэрэлд гялбах шинж илэрнэ.
Бие ядарч сульдах, шалтгаангүйгээр сульдах шинжээр эхэлнэ. Ихэнхи тохиолдолд хүүхэд тийм ч хүчтэй биш бага зэргийн халуурч, хоолондоо дургүй болно. Хэрвээ таны хүүхэд 40 хэмээс дээш халуурч байвал энэ нь маш аюултай тул эмчид хандах хэрэгтэй.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ
- Бага насны хүүхдийг эхийн сүүгээр хооллох
- Илчлэг, тэжээллэг хоол өгөх
- Өдөрт 4-5 удаа заавал хооллох
- Хүүхдэд А, С аминдэмээр баялаг хоол хүнс түлхүү өгөх
- А,Д,С аминдэм болон бусад аминдэмийг нэмэлтээр өгөх
- А амин дэм нь уг өвчний хүндрэлээс сэргийлэхэд нэн чухал бөгөөд тухайн эмийг өрхийн эмчийн хяналтад ууна. Харин гэрийн нөхцөлд А амин дэмээр баялаг сүү, бяслаг, лууван, манжин, улаан лооль, ногоон улаан чинжүү, броклиг хоол хүнсэндээ түлхүү хэрэглээрэй
- Хүүхдийг олон нийтийн газар авч явахгүй байх
- Асаргааг сайжруулж, усан чийрэгжүүлэлт хийх
- Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ, 2 цаг тутамд агааржуулалт хийх
- Аль ч насны хүн улаан бурхан өвчнөөс сэргийлэхийн тулд дархлааг дэмжих, биеийн эсэргүүцлийг сайжруулах хоол хүнс хэрэглэх шаардлагатай.