XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээгч модон могой жилийн сар шинийн баяр болох гэж байна. Энэ жил шинийн нэгэн тасарч, хаврын тэргүүн сарын шинийн 2-ны өдөр гуравдугаар сарын 1-нд тохиож буй. Цагаан сарын баярын үеэр ах дүү, амраг садан уулзалдаж, айл хотлоор цуглаж, бэлгэтэй үгсийг хэлэлцэн урин цагийг угтдаг, монгол түмний хүсэн хүлээдэг баяр билээ.
Монголчууд уламжлалт баяраараа саар, муу зүйлийг ярих ёсгүй гэдэг ч иргэддээ баяраа тэмдэглэх үеэр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сануулахаар дараах мэдээллийг бэлтгэлээ.
АЯН ЗАМДАА ААЖУУ, ТАЙВАН ЯВААРАЙ
Баярын үеэр ахмад хөгшдөө хүндэтгэн орон нутаг руу зорих иргэд олон бий. Энэ жилийн эл баяр бямба, ням гарагт тохиож байна. Яарвал даарна гэдэг. Тиймээс цагт баригдалгүй, яарч сандралгүй, амь нас, эрүүл мэндээ бодон хурдаа тохируулан яваарай. Шаардлагатай бол байгууллагаасаа чөлөө хүсэх сонголт бий шүү. Ингэснээр аажуу тайван шинэлэх боломжтой.
НОГООН САЛАТ, БУУЗ ТӨГС ЗОХИЦОЛ
Баяраар хүмүүс өдөр бүр төдийлөн хэрэглэдэггүй төрөл бүрийн сайхан хоол, зууш, амттаныг ахиу хэмжээгээр хэрэглэдэг. Айл, айл хэсэж амттай идээ ундаанаас татгалзахын аргагүй. Гэвч ямар ч баярын үед болон түүний дараа яаралтай түргэн тусламжийн дуудлага, эмнэлгийн ачаалал нэмэгдэж, хоолны болон архины хордлогын тоо ихэссэн байдаг. Цагаан сараар бид хоёр хоногийн хоолыг нэг өдөрт иддэг гэсэн тооцоо бий. Иймд хоолоо хурдан шингээх ногоон салатыг сонгох мөн тохируулан идэхийг зөвлөж байна.
Хоол идэхдээ баримтлах дарааллыг хүргэе. Түүхий ногооноос бүрдсэн салат бэлдсэн бол салатаа эхэлж идээд, дараа нь уургаа идэх нь зөв. Үүнд бүх төрлийн махан хоол орно. Хоол идэх үедээ ус, цай болон бусад шингэнийг их хэмжээгээр уух нь хоол боловсруулалтад саад болдог. Мөн цөс шингэлж, түүний үр ашгийг бууруулдаг байна. Тиймээс хоол идсэнээс 30 минутын дараа шингэн зүйл уугаарай.
Мөн баярын үеэр дараах зүйлсийг анхаарахыг зөвлөж байна:
- Тостой халуун хоол идсэний дараа хүйтэн зүйл уухгүй, хэрэглэхгүй байх / бүхий л төрлийн шингэн ундаа, ус, пиво, архи, айраг гэх мэт).
- Хүүхдүүддээ химийн нэмэлттэй, хоосон илчлэгтэй хүнс болох төрөл бүрийн чихэр, чипс, ундаа, жигнэмэг аль болох бага идүүлэх
- Архи хэтрүүлэн хэрэглэж, өөрийн болон өрөөлийн эрүүл мэнд, амьдралд төвөг учруулахгүй байгаарай.
БАГА НАСНЫ ХҮҮХДЭДЭЭ ТАВИХ ХАРАА ХЯНАЛТАА НЭГ Ч ХОРОМ БҮҮ СУЛРУУЛ
Баяр ёслолын үеэр бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтыг улам сайжруулах шаардлагатай. Халуун тогоо, буцалсан ус, бууз жигнэсэн ууранд бага насны хүүхэд түлэгдэхгүй байхыг үгүйсгэхгүй. Мөн архи согтууруулах ундааг хэрэглэхгүй, хүүхдийнхээ аюулгүй байдлыг бүрэн хангах хэрэгтэй. Хараа хяналтаа сулруулснаас үүдэн хөлдөх, унаж бэртэх аюул байгааг анхаараарай.
БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ЗОЛГОХДОО ҮНСЭХГҮЙ, НҮҮРЭНД НЬ ХҮРЭХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ
Бага насны хүүхэдтэй золгохдоо үнсэхгүй, нүүрэнд нь хүрэхгүй байх хэрэгтэй. Бага насны хүүхдүүд томуу, томуу төст өвчний халдвар авбал хүндрэх эрсдэлтэй. Адиновиурсын халдвар нүдний үрэвслээр илэрдэг тул гараа нүүр, нүдэндээ хүргэхгүй байхад анхаараарай. Мөн энэ жилийн цагаан сарын баярын үеэр менингококкт халдварын оргил үе таарахыг ХӨСҮТ-өөс анхааруулсан. Иймд баярын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ:
- олон хүн цугларсан газарт аль болох бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх,
- амны хаалт зүүж, гараа халдваргүйтгэх,
- ам, хоолойг давс, нимбэг, сод, сармисны уусмалаар ээлжлэн зайлах,
- гэртээ агаар сэлгэлт сайтар хийхийг зөвлөж байна.
ЦАГААН САРААР АЙЛ РУУ ЯВАХДАА ЦАХИЛГААНАА САЛГАЖ, ГЭР, БАЙШИНГАА ШАЛГААРАЙ
Статистикаас дүгнэхэд Улаанбаатарт гарч байгаа нийт объектын гал түймрийн 70 орчим хувь нь гэр хороололд буюу амины орон сууц, монгол гэрт гарчээ. Баяр амралтын өдрүүдэд объектын гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, цахилгаан хэрэгсэл, гэр орныхоо аюулгүй байдалд анхаарал хандуулахыг онцгой байдлын байгууллагаас иргэдэд зөвлөлөө.