gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.06
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бродюрын стандартаа ягштал баримталдаг шиг бусад стандартаа ч мөрддөг болъё

Л.Амарцэцэг
Нийгэм
2024-08-29
63
Twitter logo

Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд нийслэлийн 17 байршилд авто замыг засаж шинэчлэхээр ажиллаж байна. Мөн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, авто замын сүлжээг нэмэгдүүлэх хүрээнд 31 байршилд авто зам, замын байгууламж барих төсөл хэрэгжээд буй.  

Жил бүр авто замыг засах нэрээр бродюр сольж байгаа талаар олон нийт шүүмжлээд байгаа билээ.  

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар УИХ-ын чуулганы хуралдааны үеэр мөн өөрийн цахим хуудаснаа “Барилга хот байгуулалтын сайд болон Зам тээврийн сайдын хамтран баталсан стандартаар бродюр нь замын зорчих хэсгээс дээш 15 см байх ёстой.

Бид засвар, шинэчлэлийн хүрээнд замыг 5-6 см хучихаар бродюр стандартад нийцэхгүй болж, цаашлаад осол гарах эрсдэл үүсгэж болзошгүй учраас сольж байна. Хэрэв энэ стандартыг өөрчилж өгвөл бид давсанд идэгдээгүй, бутарч муудаагүй бродюрыг заавал солихгүйгээр ажлаа түргэн шуурхай хийх боломжтой. Түүнээс биш хот бродюрын бизнес хийгээд байгаа асуудал ер байхгүй” хэмээн мэдээлээд байгаа юм.

Монгол Улсад мөрдөгдөж буй стандартыг Стандарт хэмжил зүйн газар баталдаг. Хотын дарга Х.Нямбаатарын хэлж буй стандартын талаар судалж үзэхэд MNS 0842:2006  Автозамын бетон болон төмөрбетон хашлага гэх  2006 оны арваннэгдүгээр сарын 30-нд баталсан стандарт юм.

Энэхүү стандарт нь гудамж, замын зорчих хэсгийг явган хүний болон дугуйн зам, таримал бут, зүлэг, талбай зэргээс тусгаарлах зориулалттай бетон, төмөр бетон хашлага (цаашид хашлага гэх)-д хамаарна. Хашлагад ердийн хүнд бетон болон жижиг дүүргэгчтэй (элсэн) бетон хэрэглэнэ.
1.2 Стандартаар хашлагын техникийн шаардлага, турших арга, шалгаж хүлээн авах, хадгалах, тээвэрлэх журмыг тогтооно гэж тусгажээ.

Харин 2004 онд батлагдсан Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрмийн БНбД 30.01.04 2.8 заалтад "Явган хүний болон унадаг дугуй зам нь тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн замын түвшнээс 15 см өндөр өргөгдсөн байна" гэж заажээ. Уг горм ба дүрмийг тухайн үед Монгол Улсын Дэд бүтцийн сайдын тушаалаар баталж байжээ.

Монгол Улсын авто замын засвар, бродюрын ажлыг явуулахад энэхүү норм дүрмийг дагаж мөрддөг аж. 

Өнөөдрийн байдлаар манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 6.666 стандарт бий. Харин үүний хэдийг нь биелүүлдэг бол? Монгол Улсын иргэний аюулгүй, эрүүл, тав тухтай амьдрах нөхцөлд хотын стандарт маш чухал. Бродюрын стандартыг ягштал баримталдаг шиг бусад стандартаа ч мөн баримталж, мөрдүүлэх шаардлага бидэнд тулгарсаар байна.

Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын БНбД 30.01.04 норм ба дүрмийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан