НӨАТ-ын баримтыг бүртгэж, тохирлын азтан шалгаруулдаг Ebarimt аппликэйшн болон албан ёсны вэбсайт руу нэвтрэх боломжгүй болсон.
Бид энэ талаар татварын нэгдсэн лавлах 1800-1288 дугаараас тодруулахад "Гэмтэл гарсан тул янзалж байгаа. Гэхдээ хэзээ хэвийн болох нь тодорхойгүй байна" гэсэн хариуг өглөө.
Мөн ebarimt.mn сайт ч орох боломжгүй болсон ба дараах мэдэгдлийг байршуулжээ.
Сонирхуулахад, НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг өчигдөр улс орон даяар шууд явагдсан билээ. Энэ удаагийн тохиролд 2025 оны 03 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2025 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 47 027 161 баримт хамрагдсанаас:
- 8 орон таарсан 1
- 7 орон таарсан 5
- 6 орон таарсан 41
- 5 орон таарсан 408
- 4 орон таарсан 4213
- 3 орон таарсан 41998 баримт тохиролд таарч азтан болсон ч иргэд өөрсдийгөө азтан болсон эсэхийг аппликэйшн хэвийн болох хүртэл мэдэх боломжгүй болоод байна.