Нийтийн тээврийн бодлогын газарт энэ сарын 16-21-ний өдөр иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай мэдээллийг хүргэж байна.
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Д.Г: Ч:51 “Дүүхээ дэлгүүр-Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн 11-031 гарааш дугаартай автобус МУБИС буудал дээр 10:45 үед зогсож хүнээ аваагүй. Ийм хариуцлагагүй жолооч нар байна. Иргэдэд үйлчлэх хүн хэрэгтэй байна.
- Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Трансбус ХХК-ийн жолооч О.Д-г шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн 25 нэгжээр торгох шийтгэл оногдууллаа.
Иргэний гомдол: Шалгагч Энхжаргал: Автобусны буудлууд дээр цахилгаан дугуй, скүүтэрийг олноор нь эгнүүлээд тавьчих юм. Автобусанд суух иргэдийн хөлд тээглээд, иргэд уур бухимдалтай байна. Буудлуудын зай талбайг эзлээд, иргэдийн зорчих урсгалд саад бэрхшээл учруулж байна. Цааш нь хариуцсан компани руу нь албан ёсоор хэлж, буудлаас хол тавих арга хэмжээ авч өгнө үү?
- Шийдвэрлэлт: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг иргэдийн таатай, аюулгүй, чөлөөтэй зорчих орчныг бүрдүүлэх зорилгоор 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр иргэдэд скүүтэр, цахилгаан дугуй түрээсийн үйлчилгээ үзүүлдэг Tapatrip, Jet, Еco bike компаниудын удирдлагуудыг хүлээн авч, нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршуулсан скүүтэр, цахилгаан дугуйг цэгцлэх талаар тодорхой үүрэг, даалгавар өгсөн байна.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Ө: Ч:73 “ТЭЦ4-Зунжин худалдааны төв” чиглэлийн 4-049 гарааш дугаартай автобус 32-н буудлаас суугаад жолоочид хэл амаар доромжлуулаад буулаа. Гомдолтой байна. Шалгаж арга хэмжээ авч өгнө үү.
- Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Блюбус ХХК-ийн 4-049 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 15:00 цагийн үеийн хяналтын камерын бичлэгийг шалгалаа. 32-ын тойргийн автобусны зогсоолоос эрэгтэй зорчигч зорчих хөлс төлөлгүй сууж жолоочийн шаардлагыг биелүүлээгүй байдал харагдаж байна. Иймд гомдол гаргагчийн буруу гэж үзлээ.
Иргэний гомдол: Иргэн Ц.Г: Х:8 “Найрамдал-5 шар” чиглэлийн 3-238 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд анхаарч арга хэмжээ авч хариу өгнө үү.
- Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын 3-238 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн камерын бичлэгийг шалгалаа. Зорчигч Ц.Г нь нийтийн тээврийн хэрэгсэл дотор электрон тамхи татахад жолооч зүй бус үг хэллэг оролцуулан шаардлага тавьсан байна. Жолоочид шаардлагаа зөв зохистой тавьж ажиллах талаар тодорхой үүрэг, даалгавар өгөв.
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Ц.Т: Ч:28 “Сэлх-Ард кино театр” чиглэлийн 25-093 гарааш дугаартай жолооч тамхи татсан. Шаардлага тавихад чамд хамаагүй гэж загнах юм.
- Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Зорчигч тээвэр тав ОНӨААТҮГ-ын 25-093 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.А-ийг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн И.З: Ч:20Б “Баянхошуу-Хархорин” чиглэлийн 13-110 гарааш дугаартай автобусны жолооч тасралтгүй утсаар яриад байна. 13-164 гарааш дугаартай автобусны ард наалдаад явах юм. Ингэж ажил хийсэн нэр зүүх шаардлага байна уу? Зүгээр утсаараа яриад гэртээ сууж байвал яадаг юм. Ийм хүмүүсийг ажиллуулмааргүй байна. Энэ хүндээ хариуцлага тооцно уу.
- Шийдвэрлэлт: 13-110 гарааш дугаартай автобусны камерын бичлэгийг шалгахад эмэгтэй жолооч чихэвчээрээ ярьж, график цагийн хуваарийн дагуу хэвийн явж байна. 13-164 гарааш дугаартай автобус замын түгжрэлээс болж график цагийн хуваариас 30 орчим минутын хоцролттой явж байна.
Иргэний гомдол: Иргэн Г.Б: Ч:15 “Нисэх-5 шар” чиглэлийн 15-096 гарааш дугаартай автобусны жолооч нь утсаар ярьж элдвийн хараал хэлж, улаан гэрлээр явж байна. Арга хэмжээ авч өгнө үү.
- Шийдвэрлэлт: 15-096 гарааш дугаартай автобусны жолооч Б.Э-т торгуулийн арга хэмжээ тооцсон.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн А.Б: М:1 “5 шар-Мөнгөн завьяа” чиглэлийн 02-114 гарааш дугаартай давхар автобусны жолооч Мөнгөн завьяа дээр ирээд миний цаг болохгүй байна. Та нар өөр автобусанд суугаад явчих гээд буулгасан. Шалгаж арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ үү.
- Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний Зорчигч тээвэр хоёр ОНӨААТҮГ-ын 2-114 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Д-ийг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.