Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд Найрамдах Франц улсад бүртгэлтэй “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд өнгөрсөн нэгдүгээр сарын 17-нд гарын үсэг зурж, баталгаажуулснаар төслийн ажил эхлээд байна. Гэвч иргэний хөдөлгөөнийхөн уран олборлохыг эсэргүүцэн жагсаж, өчигдөр /2025.04.22/ “Бадрах энержи” ХХК-ийн удирдлагуудтай уулзалт хийх үед захирлын нь биед халджээ.
Иргэний хөдөлгөөнийхөн, Зөвшөөрөлгүй туршилтын олборлолт хийснээс орон нутагт хохирол учруулсан. Тэр хохирол 15 жил үргэлжилж байна. Улаанбадрах сумын нутагт хүн, мал амьтан, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ. 2017 онд 180 зээр, 2018 онд 150 зээр үхсэн. Мөн үнэг, хярс, туулай үхсэн. Туршилтын олборлолтын дагуу амьдарч байсан 10 айлаас тус бүр нэг хүн хорт хавдраар нас барсан, олон айлд генийн өөрчлөлтөд орсон хүүхэд төрсөн. Иймд хөрөнгө оруулагчдыг Монголоос гарахыг шаардаж байна гэв.
Гадаадын иргэний биед халдсан үйлдлийг шалгаж байна гэж Цагдаагийн байгууллагаас өчигдөр мэдэгдсэн.
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дахь ураны Зөөвч-Овоо ордтой холбоотой яригдаж буй дээрх мэдээллүүдтэй уялдуулан төрийн өмчит “Мон-Атом” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Далайжаргалаас цөөн асуултад хариулт авлаа.
-Улаанбадрах суманд ураны олборлолт эхэлсэн үү?
-Олборлолт огт эхлээгүй. Туршилтын явцад, ТЭЗҮ боловсруулахын тулд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу заавал бүтээгдэхүүний дээж авсан байх ёстой. Дээж авахын тулд 10 тонн ураныг 2020 оны 7-р сараас 2022 оны 3-р сарын хооронд олборлосон. Олборлосон ураныг огт гаргаагүй байгаа.
ТЭЗҮ-ийг боловсруулахын тулд энд олборлолт хийвэл ашигтай юу, 1300 хүн ажиллах боломжтой юу? Байгаль орчинд сөрөг нөлөөтэй юү, хүхрийн хүчлийг 1 хувиар хийх үү, 2 хувиар хийх үү? гэх мэт ТЭЗҮ-ийг гаргахын тулд туршилтын олборлолт хийсэн. Хэрэв туршилт амжилтгүй болсон бол энэ төслийг зогсоох байсан. Хэн ч ашиггүй төсөлд хөрөнгө оруулалт хийхгүй шүү дээ. Харьцангуй ашигтай болсон учир ТЭЗҮ боловсруулан Засгийн газарт танилцуулаад, хөрөнгө оруулалтын гэрээ хийх хэлэлцээний шатанд орсон хэрэг.
Хөдөлгөөнийхөн: Уран олборлосноос Улаанбадрах суманд 2017 онд 180, 2018 онд 150 зээр үхсэн.
Д.Далайжаргал: ТЭЗҮ боловсруулахын тулд 2020 оны 7-р сараас 2022 оны 3-р сарын хооронд 10 тонн уран олборлосон.
-Уран бол маш их цацраг идэвхтэй. Газрын дор байсан цацраг идэвхт элементийг гаргаж ирэхэд хүн, мал, байгаль орчин хордож, үхнэ гэж төсөөлдөг. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Монгол Улс түүхэндээ анх удаа уран олборлох гэж байгаа учир бидэнд мэдэхгүй зүйл, янз бүрийн хардлага болгоомжлол их бий. Мэдэхгүй учир айж, болгоомжлохыг үгүйсгэхгүй. Хуучин ЗХУ-ын үед 1985-1995 онд оросууд Дорнод аймгийн Дашбалбар, Сэргэлэн, Баяндун сумын нутагт ЗХУ уран олборлож байсан. 10 жилийн хугацаанд 500 мянган тонн уран олборлож гаргасан. Оросууд олборлоод аваад явдаг байсан.
Энгийнээр тайлбарлая л даа. Коронавирусийн халдвар тархах үед хүн бүхэн халдвар аваагүй. Аль дархлаа султай нь халдвар авсан, ханиадны вирус ч адилхан. Хэрэв уран хортой юм бол хүн, мал бодгаль ташраараа хордоно, хор учраас. Гэтэл тийм зүйл огт болоогүй. Тэгэхээр уранаас болж хүн, мал хордож байна гэдэг буруу ташаа ойлголт. Хэрэв уран хортой бол хүн, мал адилхан бодгаль учир бүгдээрээ үрэгдэнэ шүү дээ.
-Уран олборлохын тулд газрын дор хүхрийн хүчил шахаж, хүн мал, байгаль орчин хордуулж байна гэж хөдөлгөөнийхөн ярьдаг?
-Хүхрийн хүчил маш хортой нь үнэн. Уран олборлох технологи нь 100 хувь хүхрийн хүчил биш, 1-1.5 хувиар сулруулсан хүхрийн хүчлийг шахна. 100 литр усанд 1-1.5 литр хүхрийн хүчил хийсэн гэсэн үг. 100 хувь хүхрийн хүчлийг хөрсөнд шахвал уран олборлох нь бүү хэл нийтээрээ хордоно, олборлох тоног төхөөрөмжүүд ч хайлна.
Монгол Улс жилд 15 мянган тонн хүхрийн хүчлийг Орос, Хятадаас импортлон авч хэрэглэдэг. Нэгдүгээрт, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр зэсийн баяжмал гарган авахад 98 хувийн хүхрийн хүчил ашигладаг. Би Эрдэнэт үйлдвэрийн эсрэг ярьж байгаа юм биш, Эрдэнэт үйлдвэр байгуулагдаад 50 гаруй жил болж байна. Үйлдвэрлэлийн нарийн технологи гэж бий. Хоёрдугаарт, арьс ширний үйлдвэрүүд арьсыг үснээс нь салгахын тулд 100 хувь хүхрийн хүчилтэй уусмалд хийдэг. Тэр бол жинхэнэ хортой.
Харин уран олборлох технологи нь 200 метрийн гүн дэх элсэнд наалдсан ураныг ялган авахын тулд 1.5-2 хувийн сулруулсан хүхрийн хүчилтэй ус шахахад элсэнд наалдсан уран хайлна. Ингээд хүхрийн хүчилтэй усыг соруулж гарган аваад ураныг шингэн төлөвөөс нь хатуу төлөвт шилжүүлж, шар нунтаг буюу хамрын тамхи шиг бүтээгдэхүүн гарган авна. Уснаас ураныг авсны дараа дахин 2 хувийн сулруулсан хүхрийн хүчил хийгээд дахин хөрсөнд шахах маягаар цикл болгож, усыг дахин ашигладаг. Сантехникийн труба шиг эргэлдүүлдэг процесс.
-Улаанбадрах суманд хүн, мал, байгаль орчин хордож байна гэсэн асуудлыг тавьдаг?
-Сүүлийн таван жилийн статистикаас харахад Дорноговь аймаг, Улаанбадрах суманд малын зүй бус хорогдол улсын дунджаас доогуур байна. Улаанбадрах суманд эхийн эндэгдэл ямар байна? гэх мэтээр статистикаас харах хэрэгтэй.
Санаж байвал, ковидын үед буюу 2020 онд Монгол Улс Хятад улсад 30 сая хонь хандивласан. Түүний 10 саяыг Дорнод, 10 саяыг Сүхбаатараас, 10 саяыг Дорноговиос авсан. Хонийг Хятад руу хөлөөр оруулахад Хятадын тал мал эмнэлгийн нарийн шинжилгээ хийсэн. Хэрэв хордсон хонь байвал Хятадууд авахгүй шүү дээ. Францын талтай хийсэн Хөрөнгө оруулалтын гэрээг нээлттэй, ил тод явуулсан, нууц зүйл огт байхгүй.
-Нутгийн иргэд, мал амьтад уранд хордсон мэт баримт, нотолгоогүй мэдээллүүд иргэдийг төөрөгдүүлж байна. Иймд үед Та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Төслийн талаар нутгийн иргэд маш сайн ойлголттой болсон. Улаанбадрах сумын иргэдэд “Хүүхдээ сурга, сард 8-12 сая төгрөгийн цалинтай ажлын байр гарна. Хүүхдүүдээ зөвхөн цөмийн физикч биш, уулын инженер, усны инженер, гидро инженер, геологич мэргэжлээр сурга” гэж хэлж байгаа.
Казахстан дэлхийд номер нэг уран олборлогч болсон. Казахстаны хөгжлийн гарц нь ураны ордуудаа шууд эдийн засгийн эргэлтэд оруулсантай холбоотой. Тэнд Хятад, Япон, Орос, Канад, Франц зэрэг долоон орон олборлолт хийж байна.
Уранаас болж хордсон гэж шуудайнд хийсэн үхсэн мал аваад ирдэг. Тийм үед хоёр л юм асуугаарай. Нэгдүгээрт, үхсэн малын гарал үүслийн бичиг. Улаанбадрах сумын малчин тэрний мал гэсэн бичгийг малын эмч нь өгнө. Малаас хүнд халдварладаг халдварт өвчнүүд байдаг учир аюултай. Энэ бол зүгээр нэг шоу хийдэг зүйл биш. Хоёрдугаарт, Уранаас хордсон бол лабораторийн шинжилгээний бичиг байх ёстой гэв.