-Хүссэн хүн бүр загвар өмсөгч болоод байдаггүй шүү дээ. Өөрөө яагаад энэ
мэргэжлийг сонгох болсон юм бэ?
-Энэ мэргэжлийг сонгоход найзууд маань нөлөөлсөн. Тэдний зөвлөснөөр загвар өмсөгчдийн
“Эра” төвд шалгуулаад тэнцэн Эрдэнэтуяа багшийн шавь болсон юм. Анх загвар өмсөгчийн
ажлыг маш хялбархнаар төсөөлдөг байсан. Гэтэл тийм биш юм билээ. Тухайлбал,
загвар зохион бүтээгчийнхээ урласан хувцсыг яаж үзэгчдэд хүргэх вэ, ямар хөгжмийн
аянд тохируулж шаардлагатай бол жүжиглэх хэрэгтэй гээд ихийг сурах шаардлагатай
болно.
-Өнөө жилийн шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр тодорлоо. Хийхээр төлөвлөсөн зүйл
бий биз?
-Энэ өргөмжлөлийг хүртсэнээр илүү их хариуцлага, үүрэг хүлээлгэсэн гэж бодож
байна. Цаашид загварын ертөнцөд өөрийн хувь нэмрээ оруулахын тулд хичээж ажиллах
болно.
-Өөрөө хаана ажилладаг юм бэ. Эзэмшсэн мэргэжил…
-Шинжлэх ухаан техникийн их сургуулийг 2004 онд дүүргэсэн. Одоо хувийн
компанид ажилладаг.
-Эрчүүд эмэгтэй загвар өмсөгчдийн адил
хоолны дэглэм барих уу?
-Жингээ хадгалахын тулд мэдээж дэглэм барих үе бий.
-Хэнтэйгээ амьдардаг вэ. Аав ээж тань юу
хийдэг бол?
-Аав ээж, дүүгийнхээ хамт амьдардаг. Аав хувийн байгууллагад ажилладаг. Ээж
эмч. Би ээжийгээ бурхан гэж боддог. Ээж маань өдий зэрэгт хүргэж, өсгөсөн
болохоор баярлалаа гэж хэлмээр байна.
-Хувийн амьдралаа зохиох талаар төлөвлөсөн
зүйл бий үү?
-Одоогоор найз бүсгүй байхгүй. Тэгээд ч энэ талаар хараахан төлөвлөж амжаагүй л
байна.
Ч.Ану