Хүүхдийн бүлэглэн бусдын амийг хөнөөсөн хэрэг нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 25-ны өдөр гарчээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг "Цагдаагийн байгууллагад тухайн өдрийн 12:40 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27-р хороо, Дундголын ...тоотод хүн зодуулсан байдалтай нас барсан байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу харьяа дүүргийн цагдаагийн газраас бүрэлдэхүүн гарч хэргийн газарт шуурхай очиж ажиллалаа. Урьдчилсан байдлаар уг хэрэгт 15-17 насны 3 иргэнийг холбогдуулан шалгаж байгаа. Шүүх шинжилгээний тогтоолд үндэслэн иргэний нас барсан шалтгааныг тодорхойлно. Шинжилгээ хийж байна.
Шалгалтын явцад амь хохирогчийн биед шарх үүссэн байсан. Энэ нь амь хохирох шалтгаан мөн эсэх нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тодорхой болно" гэлээ.
Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Хүнийг:
2.1.онц харгис хэрцгийгээр;
2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
2.3.захиалгаар;
2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
2.11.бүлэглэж;
2.12.эрүүдэн шүүж;
2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
2.14. үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.