#CS2 2025 он гарснаас хойш тав дахь том тэмцээнийхээ шигшээ шатанд шалгарсан ч шөвгийн наймаас тэмцээнээс дуусгалаа.
PGL-ээс зохиож буй $1,250,000 (4.4 тэрбум төгрөг) шагналын сантай "PGL Astana 2025" тэмцээний шигшээ шат Казахстан улсад үргэлжилж байна.
Тэмцээний хэсгийн шатанд нэг ч хожигдоогүй Монголын "The MongolZ" баг шөвгийн наймд Туркийн "Aurora" багтай тоглож 0-2 (Mirage 5-13, Anubis 14-16) харьцаагаар хожигдлоо.
Тоглолтод Туркийн багийн мэргэн бууч Озгур "woxic" Экер шилдэг тоглолтыг үзүүлж бусад тоглогчдыг тэргүүлэв.
- Тоглолт наймаалцсан хэргээр dobu, kabal нарт бүх насаар нь хориг тавилаа
- The MongolZ-ын оролцох "PGL Astana 2025" маргааш эхэлнэ
- Монголын гурван баг оролцох "Asian Champions League 2025" тэмцээн маргааш эхэлнэ
Хоёр баг хамгийн сүүлд "IEM Katowice 2025" тэмцээний хүрээнд тоглоход 2-0 (Mirage 22-18, Anubis 13-7) харьцаагаар монгол залуус хожиж байв.
Ийнхүү The MongolZ 5-8-р байр эзэлж $62,500 (223 сая төгрөг) шагнал авлаа. Тэдний дараагийн тэмцээн "Intel Extreme Masters Dallas 2025" энэ сарын 19-д эхэлнэ.
The MongolZ энэ тэмцээний өмнө "Intel Extreme Masters Melbourne 2025" тэмцээнд оролцож 3-4-р байр эзэлсэн билээ. Тэд он гарснаас хойш PGL-ээс зохиож буй хоёр тэмцээнд оролцсон ч шөвгийн дөрөвт шалгарч үзээгүй бол ESL-ээс зохиосон гурван тэмцээний шөвгийн дөрөвт шалгарч чаджээ.