Улаанбаатар хотод 1984 онд Дулааны IV цахилгаан станцыг ашиглалтад оруулснаас хойш эх үүсвэрийг дорвитой нэмээгүй. Үүний улмаас хотод дахин барилга баривал дулаан, цахилгааны эх үүсвэрээр хангахад хүндрэлтэй байдал үүсээд байна.
Сүүлчийн 20 жилийн турш Дулааны V цахилгаан станцыг барих талаар ярьсан хэдий ч дорвитой үр дүнд хүрээгүй. Тэгвэл бид өнөөдөр тус станцын урьдчилсан шалгаруулалтыг нээлттэй зарлалаа.
БГД-ийн 20-р хороо, II цахилгаан станцын үнсэн сан дээр тус станцыг барина. Ирэх 9-р сард шалгаруулалтыг дуусган гэрээг үзэглэж, түүнээс хойш 30 сарын хугацаанд ашиглалтад оруулах юм. Дулааны V станцыг ашиглалтад оруулснаар шинээр 40 мянган айлыг дулаанаар, 100 мянган өрхийг цахилгаанаар хангах боломж бүрдэнэ. Товчхондоо, дутагдаж буй хэрэгцээний багагүй хувийг нийлүүлж, эрчим хүчний хэрэглээний импортыг бууруулах өгөөжтэй.
“ДЦС-5” ТӨСЛИЙН ДУУСДАГГҮЙ ТҮҮХ
2011-09-28
450 МВт-ын хүчин чадал бүхий "Дулааны Y цахилгаан станц"-ын зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих, ашиглах, засвар үйлчилгээ хийх, шилжүүлэх нөхцөлтэй концесс олгох уралдаант шалгаруулалт зарлав. Уг шалгаруулалтад олон улсын нэр хүнд бүхий 34 компани оролцох сонирхлоо илэрхийлснээс урьдчилсан шалгаруулалтад тэдгээрийн нэгдэл 11 консорциум саналаа ирүүлжээ.
2012-09-03
Эрчим хүчний сайд М.Сономпил "Тавдугаар цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж тендер зарласан. Энэ цахилгаан станцыг барьж дуусахад 3.6 жилийн хугацаа хэрэгтэй. Шинэ цахилгаан станцын ажлыг арваннэгдүгээр сараас эхэлнэ. Гэхдээ мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт зэрэг техникийн чанартай ажлуудаас болж бага зэрэг саатаж байгаа" гэв.
2013-06-14
Станцын байршлыг дахин солихоор болжээ. Долоон удаа цаасан дээр бууриа сэлгэсэн станцын байршлыг дахин сольж, Хөлийн голын хөндийд барих төлөвлөгөөг өөрчлөн Багануурт барихаар ярьжээ.
Хөлийн голын хөндий буюу “Ургах наран” хорооллын зүүн урд барихаар газрыг шийдвэрлэж, БОНХЯ-наас байгаль орчны ерөнхий үнэлгээг хийх болсон. Эрчим хүчний сайд М.Сономпил өнгөрсөн сарын 9-ний өдөр ДЦС 5-ын байршил газар дээр байгаль орчны үнэлгээ хийлгэх тухай албан тоотыг тухайн газрын зураглал, солибцолын цэгийн хамт БОНХЯ-нд хүргүүлжээ.
2013-08-21
ДЦС-5-ыг барих төслийн сонгон шалгаруулалтад хоёр консорциумаас тунаж үлдээд байгаа. Төслийн урьдчилсан шалгаруулалтад оролцохоор 11 консорциум санал ирүүлснээс “International power”, “Samsung C&T” давуу эрхтэй оролцогч болсон. Харин төслийн ажлын хэсгийнхэн дээрх хоёр консорциумаас “International power”-ыг давуу эрхтэй оролцогч болгох шийдвэрийг энэ оны хоёрдугаар сарын 7-нд гаргаж байжээ.
Энэ шийдвэр баталгаажаагүй бөгөөд хоёр консорциумын алийг нь сонгон шалгаруулахаа шийдээгүй байна.
2014-06-20
Засгийн газар концессын гэрээг тус төслийг хэрэгжүүлэхээр шалгарсан “International Power Plc, Sojitz Corporation, Posco Energy, Newcom LLC” түншлэлийн байгуулсан Монгол Улсад бүртгэлтэй “Фифт Комбайнд Хийт Энд Пауэр Плант” ХХК-тай байгуулсан.
Консорциум нь Жи Ди Эф Суэз (Франц), Сожитц (Япон), Поско (Солонгос), Ньюком (Монгол) гэсэн бүрэлдэхүүнтэй ба Ньюком нь ДЦС-5-ын хувьцааны 10 хувийг эзэмшинэ.
2015-07-29
Төслийн концесс эзэмшигчид Засгийн газрыг төлөөлж буй байгууллагуудтай Цахилгаан худалдах, худалдан авах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. ДЦС 5-ыг барих ажлыг олон улсын компаниудаас бүрдсэн дараах консерциум барьж ашиглалтад оруулна. Энэ консерциумд
Энжие (хуучнаар GDF Suez компани-30 хувийг эзэмшигч),
Сожиц корпораци (30 хувийг эзэмшигч)
Поско Энержи (30 хувийг эзэмшигч)
Ньюком групп (10 хувийг эзэмшигч) тус тус багтаж байна.
2015-12-18
Эрчим хүчний сайд Д,Зоригт Европын холбооны сэргээн босголт хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Эрчим хүч, уул уурхай хариуцсан захирал Риккардо Пулити, ЕСБХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Мэтью Ле Блан нарыг хүлээн авч уулзаж, “Дулааны цахилгаан станц-5” төслийн явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонсч, санал бодлоо солилцлоо.
2016-03-31
Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар хуулийн тодорхойгүй орчны улмаас ДЦС5 гацаанд орсныг дуулгалаа. Ньюком группын захирал Н.Энхболд “Төртэй байгуулсан гэрээ бүхэн бүрэн төгс хэрэгжихгүй байна” гэв.
СТАНЦЫГ ХААНА БАРИХ ВЭ?
Станцын байршилтай холбоотой маргаан энэ төсөл удааширсан бас нэг шалтгаан мөн. БГД-ийн 20-р хороо, II цахилгаан станцын үнсэн сан дээр шинэ станцыг барина.
Харин 2013 онд Хужир буланд барих гэтэл гүний хагаралтай гэжээ. Иймд Баянзүрхийн товчооны цаана барих гэтэл хувийн хэвшлийн газартай давхцан, ДЦС 3-ын газар дээр барих гэтэл хотын төв гээд болиулжээ. Шинэчлэлийн Засгийн газраас ДЦС 5-ыг Багануур, Налайхад барихаар шийдэж, хамгийн оновчтой хувилбар нь “Ургах наран” хороолол гэж үзжээ.