Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эхчүүдийг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах зорилготой “Булаг хамгаалах иргэдийн санаачилга” төсөл хэрэгжиж байна.
Оролцогчид өөрсдийн амьдарч буй орчинд мод тарьж, байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвараа нэмэгдүүлэх юм.
Төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд:
- Булгийн эхийг хамгаалж, усны нөөцийн чухлыг олон нийтэд таниулах,
- Мод, жимсний мод тарих мэдлэг олгох сургалтад хамрагдах,
- Арт терапи сэтгэл заслын аргыг ургамал тариалахтай хослуулан сэтгэлзүйн дэмжлэг авах,
- Оюутны “My Club” байгаль хамгаалагч залуусын клубтэй хамтран ажиллаж, байгаль хамгаалах үйлсэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон талт ажлыг зохион байгуулжээ.
Төслийн онцлох үйл ажиллагаанд:
- “Ганц модны ам”-д байрлах булгийн эхийг хашиж хамгаалах ажил орсон бөгөөд үүнд дахин боловсруулсан хуванцар материалаар хийсэн хашаа, хөгжлийн бэрхшээлтэй мужаануудын хөдөлмөр шингэсэн.
- 20 эмэгтэйд зориулсан сургалт (ус хамгаалалт, мод үрслүүлэлт, жимсний мод тарих аргачлал) зохион байгуулагдаж, модны үр, суулгац тараагдсан.
- Гэрийн нөхцөлд ургуулах боломжтой жимсний модны тухай (манго, авокадо) практик сургалт явуулсан.
Төслийн бүх үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний гэр бүлд түр ажлын байр бий болгож, эдийн засгийн дэмжлэг үзүүлжээ. Мөн сургалтад оролцогчдод зориулсан мод тарих гарын авлага бэлтгэгдэж, хэвлэлтэд бэлэн болсон байна.