ХААН банкны гүйцэтгэх захирал, нэрт санхүүч ноён Питер Морроугийн Монголын
орчин үеийн уран зургийн цуглуулга үнэхээр гоё. Гоё төдийгүй агуу юм.
Түүний энэ цуглуулга манай дүрслэх урлагийн орчин үеийг бараг бүхэлд нь харуулж
чадна. Санаанд оромгүй олон талт, баялаг уг цуглуулгыг уншигчиддаа
сонирхуулахаар Морроу гуайтай уулзлаа. Бидний зүгээр л том санхүүч гэдгээр нь
мэддэг энэ америк эр өнөөдөр Монголын орчин үеийн уран зургийн ертөнцөд уншигч
таны хөтөч болохоор шийдлээ. Түүний цуглуулгад нийт 140 зураг байна. Үүний 10
нь АНУ дахь гэрт нь, 40 нь Монгол дахь гэрт нь, бусад нь ХААН банкны ажлын
байранд байдаг аж. Тэрээр ажилтнуудынхаа тав тух, оюуны хэрэгцээнд нь зориулж
буй юм гэж тайлбарласан. Мөн өөрийнх нь эх орных нь, барууны, Азийн зарим орны
гээд 35 зураг бүхий цуглуулга бас байдаг гэнэ. Тэр цуглуулга нь АНУ дахь гэрт
нь байдаг гэж ярина лээ. С.Долгор гэдэг залуу зураачийн “Дэнжийн мянга” нэртэй
зургийг банкныхаа баруун хананд байрлуулжээ. Тэр бүтээлийг бүтэн гурван жил хөөцөлдөж
байж худалдаж авсан гэсэн. Учир нь үнэ дээр нь тохиролцохгүй байсан бололтой.
Таалагдсан бүтээлээ өөрийн болгохын тулд маш уйгагүй хөөцөлддөг юм шиг ээ.
-Мөнхжингийн бүтээл. Өнгөний шийдэл нь их сонин, сюрреалист зураг. Үүнээс гадна
түүний “Хонгорын элс” гэдэг зураг байна. байгалийн сэдэвтэй ч гэсэн өнгөний
зохицол, өнгөний өгүүлэмж нь маш гоё.
-Мөнхжингийн манай банкинд байгаа шилдэг зургуудаас энд байна. Бүтээлүүдэд нь
нэгэн маш сонин төрхтэй хүний нүүр байнга явж байдаг. Гайхалтай сонин, тийм нэг
шөвгөр эрүүтэй, гозгойдуу царай байдаг.
Тэгээд тэр сонин нүүртэй хүний дэргэд заавал нэг хонийг дүрсэлсэн байдаг гээч.
Зураачийн хачин сонин сэтгэлгээ л дээ, энэ. Мөнхжин өөрөө их сонин хүн шүү дээ.
Зургууддаа ихэвчлэн нэр өгдөггүй, тоо тавиад л орхичихдог. Ц.Мөнхжин. Зураг-80
гэх жишээтэй.
-Энэ Саранцацралт. Эмэгтэй зураачдаас хамгийн алдартайд ордог байх. Тэр хоёр
жилийн өмнө яруу найрагчдын шүлгүүдэд 32 зураг зурсан. Тэдний нэг нь энэ.
Мэнд-Ооёогийн “Хөмсөг” гэдэг шүлэгт зориулж зурсан бүтээл байгаа юм.
-Дахиад С.Саранцацралт. Энэ “Хоёр сэтгэл” гэдэг зураг. Энэ эмэгтэйн гэр нь өөрөө
тор болчихсон, гэртээ сууж байгаа мөртлөө эрх чөлөөгүй хоригдсон мэт.
-Эрдэнэбаяр, Мөнхцэцэг хоёрын бүтээлийг анх худалдаж авсан юм байна. Эрдэнэбаяр
бол морийг асар олон янзаар зурдаг. Маш олон янзаар сэтгэдэг, огт өөр өөр
илэрхийлэлтэй байдаг гэсэн үг л дээ. Харин Мөнхцэцэг арга барилаа үргэлж өөрчилж
зурдаг. Хувь уран бүтээлчийнхээ хувьд өрийгөө үргэлж эвдэж байдагт нь би түүний
бүтээлүүдэд дуртай.
-Эрдэнэбаярын улаан морины зураг манайд нэлээд хэд бий. Тэр улаан морио үргэлж
зурдаг. Онцлог нь давтагдашгүй маш олон сэтгэлгээ байдаг нь гайхалтай. Тэр
морьд дандаа огт өөр өөр морьд байдаг.”Хэмнэл” нэртэй энэ зургийг нь хар даа.
Улаан, шар, цагаан ногоон хурц тод өнгөөр морьдыг дүрсэлсэн. Цаанаа маш их хөдөлгөөн,
эрч хүчийг харуулсан байгаа. Энэ зурагт би их дуртай. Үнэхээр эрч хүчтэй зураг.
-Мөнхцэцэг. Түүний цэнхэр нүүртэй зураг, “Баясгалант таашаал” гэдэг нэртэй юм.
“Гурван муза” нь бас байна. Тэр эмэгтэйчүүдийг их зурдаг, үндсэн
илэрхийллийнхээ хажуугаар маш олон зураасуудыг хэрэглэдэг, энэ харж байна уу.
-Ер нь Монголын орчин үеийн уран зургийг бусдаас ялгаж өгч байгаа нэг зүйл нь өнгөний
шийдэл, бүтээлийн хурц тод өгүүлэмжтэйд нь байдаг гэж санагддаг.Танай зураачид
ихэнх нь Европод боловсрол олсон болоод ч тэр үү Азийн орнуудын зураачдаас
сэтгэлгээ, арга барил бүх талаараа эрс өөр шүү. Зөвхөн урлагч биш, Монголын
бизнес, улс төр, амьдралын хэмнэл нь ч Азийн бусад орноос эрс өөр.
Бидэнд /банкинд/ баримал харин байхгүй. Гэрт маань цөөн тооны баримал бий. Мөн
Монголын эртний эдлэлүүд гэрт минь бий. 250 жилийн настай монгол гэрийн тавилга
байгаа. Одоо харин уран зураг авахаа түр зогсоогоод байгаа. Тавих газар олдохгүй
байна. Банк маань шинэ байрандаа нүүж орохоор зургийн цуглуулгаа тусгайлан
танхим гаргаж харилцагчид, сонирхсон хүмүүст зориулан тохижуулах бодолтой
байгаа гэж тэрээр хуучлав. Хамгийн сүүлд Ноён Морроу төрийн соёрхолт зураач
Ц.Энхжингийн “Нүдний гал” хэмээх зургийг худалдаж авчээ. Тэр Энхжинг “Зургууд
нь их энгийн, гэсэн мөрлөө орчин үеийн бүх л хэв шинжийг хадгалж байдаг шүү
дээ. Гэтэл “Нүдний гал” гэдэг бүтээл нь Энхжингийн бүтээл гэхэд итгэмээргүй.Тэр
сүүлийн жилүүдэд өөртөө шинэчлэл хийж чадсан гэж би боддог. Шинэлэг зүйл зурах
болсон” гэлээ. Ийнхүү яг л мэргэжлийн урлаг судлаач шиг тэр Монголын зураачдын
бүтээлүүдийг тайлбарлаж өгөв.
Намсангийн Пагма