-Зип код гэж юу вэ, түүний хэрэглээ-
Засгийн газар үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрт "Цахим Монгол" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн улс орны хэмжээнд орон зайн нэгдмэл кодчиллыг бий болгосноор мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлэх, орон сууцны гудамж, талбай, албан байгууллага, айл өрх бүрийг хаягжуулж, шуудангийн бүсийн тогтолцоонд шилжүүлэх, бүх шатны шуудан хүргэлтийн тогтолцоог боловсронгуй болгох зорилт тавьсан билээ.
Эдгээрийг биелүүлэх ажлын хүрээнд тэр үеийн Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын тушаалыг 2007 онд гаргаж байсан. Тэрхүү тушаалаар Шуудангийн нэгдсэн код батлагдсан юм. Энэ кодыг нэвтрүүлэх ажлыг Шуудангийн тухай хуулийн дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо хариуцдаг. Шуудангийн нэгдсэн код нь дараах асуудлуудыг шийдвэрлэснээрээ урд хэрэглэгдэж байсан шуудангийн индексээс давуу талтай юм байна. Үүнд:
• Монгол Улсын засаг захиргааны кодтой уялдуулах,
• Монгол Улсын засаг захиргааны хуваарь өөрчлөгдөхөд хөдөлгөөн орохгүй буюу өөрчлөхөд хялбар, өөрөөр хэлбэл кодын зохицуулалт хийх нөөцтэй байх,
• Нийслэл хотын захирагчийн албанаас гаргасан хаягийн журмыг алдагдуулахгүй байх,
• Хотын хэтийн төлөвлөлтөөр цаашид гарах өөрчлөлтүүдэд өртөж, тухайн хаягийн хэсгийн код хөдлөхгүй байх,
• Хэрэглэгчдэд ойлгомжтой, хэрэглэхэд хялбар байх,
• Тухайн хаягийн хэсгийн газар зүйн байршлыг тодорхойлох боломжтой байх,
• Аль ч төрлийн үйлчилгээ эрхлэгчид түгээмэл хэрэглэх боломжтой байх юм.
Шуудангийн нэгдсэн кодыг Засгийн газрын 2007 оны 200 дугаар тогтоолоор батлагдсан "Бүсчлэлийн кодыг нэвтрүүлэх, хэрэглэх журам"-аар хэрэглэх хүрээг өргөтгөн тогтоосон төдийгүй Бүсчлэлийн код буюу зип код гэж нэрлэхээр тогтоогоод байна. Энэхүү зип кодыг хэрэглэснээр:
-Хаягаа алдаатай бичсэн байсан ч кодоо зөв бичсэн тохиолдолд танай шуудангийн илгээмж төөрөхгүй, шуудангийн ялгалтын ажиллагаанд нэвтэрсэн технологи учраас цаг алдахгүй, хурдан шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэх юм.
• Онцгой байдал, эмнэлгийн түргэн тусламж, цагдаа, электрон засаглал зэрэг төрөөс иргэдэд хүрч үйлчилдэг байгууллагуудын үйл ажиллагааг хөнгөвчлөх, иргэд, үйлчлүүлэгчдийн байршил тодорхой болох, тэдгээрт аль болох түргэн хүрч үйлчлэх боломжийг бий болгох,
• Иргэний бүртгэл, мэдээлэл, нийгмийн даатгал, татвар болон банкны үйлчилгээг авахад хаягаа зөв тодорхойлсноор ямар нэгэн будлиангүйгээр үйлчлүүлэх,
• Улсын нийт газар нутгийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, засаг захиргааны нэгжтэй уялдуулан байршлаар нь кодолсноор дэд бүтэц (автотээвэр, автозамын чиглэл болон аялал жуулчлалын бүс нутаг) статистик үзүүлэлт (байгалийн баялаг, хөрс, ан амьтан, бусад) боловсрол гэх мэт олон нийтэд чухал шаардлагатай мэдээллийг цогцоор нь системтэйгээр нийтийн хүртээл болгох боломжийг бүрдүүлэх зэрэг олон дэвшилтэт талууд бий болох боломжтой юм.
Зип код нь таван оронтой байж, формат нь дараах хэлбэрээр уншигдана. Үүнд, жишээ нь:
13010 гэсэн кодыг угтвар код А-1 нь Улаанбаатар хот. Эхний хоёр орон АВ1-3 нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг байна. Сүүлийн дөрвөн орон В1В2ВЗВ4 -3010 нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяа бүс болох Бага хуралдай байна.
21011 гэсэн кодыг угтвар код A -2 нь Зүүн бүс, эхний хоёр орон АВ1 -21- Зүүн бүс, Дорнод аймаг, сүүлийн дөрвөн орон В1В2ВЗВ4 -1010-Дорнод аймгийн зүүн зах, Халх гол сум. Мөн сүүлийн дөрвөн орон В1В2ВЗВ4 -1011- Халх гол сумын зүүн зах, Сүмбэр баг г.м-ээр ангилна.
Шуудангийн нэгдсэн кодын нэгдүгээр орон нь Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан хийсэн, засаг захиргааны нэгжийн кодын эхний хэсгийн нэгдүгээр оронг авснаараа нэгдсэн статистик мэдээ гаргах мэдээллийн өгөгдлийн бааз үүсгэхэд ялгаа үүсэхгүй байх давуу талтай болсон.
Өнгөрсөн хугацаанд Харилцаа холбооны зохицуулах хорооноос "Бүсчлэлийн код оноох, олгох, мэдээллийн санг бүрдүүлэх журам", "Шуудангийн нэгдсэн кодын формат, түүнд тавигдах шаардлага, стандарт"-ыг батлуулан хэрэгжүүлж эхлээд байна. Үүний дагуу тухайн хувь хүн болон аж ахуйн нэгж өөрийн гэсэн зип код авах боломж бүрдэж байгаа юм. Жишээлбэл: 16080-0032 гэсэн кодыг Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 10 дугаар хороолол-1 хаягийн бүсэд байрлах "Цахиур Төмөр" ХХК г.м.
Сонирхсон албан байгууллага, аж ахуйн нэгж өөрийн хэрэглээнд зип код авах хүсэлтээ дор дурьдсан материалыг бүрдүүлэн гаргасан тохиолдолд Зохицуулах хороо ажлын 14 хоногийн дотор тухайн хаягийн бүсийн кодын нөөцийг үндэслэн олгож байна. Мөн харилцаа холбооны зохицуулах хорооны дэргэд www.zipcode.mn веб сайт ажиллаж байгаа бөгөөд хаягийн бүсийн байршил болон тухайн бүсэд байрлах албан байгууллага, аж ахуйн нэгжийн тухай мэдээллийг харж болно.
Зарим шаардлагатай нэр томъёоны тайлбар
"Бүсчлэлийн код" (зип код) гэж Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн хуваарийн дагуу засаг захиргааны нэгжийн болон хот суурингийн хэсэг (бүс)-ийн байршлын тухай мэдээллийг агуулж, тэдгээрийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй уялдуулан зохицуулалт хийх боломж бүхий нөөцтэй таван оронтой цифрээр илэрхийлэгдсэн Монгол Улсын шуудангийн нэгдсэн код юм.
"Мэдээллийн сан" гэж бүсчлэлийн код, түүнтэй хамт хэрэглэгдэх шуудангийн хаягийн бусад бичвэр, байршлын зураглалыг багтаасан өгөгдлүүдийг цаашид өргөтгөх боломжтойгоор үүсгэсэн баазыг хэлнэ.
"Хаягийн бүс" гэж зорчих хэсэн буюу авто замаар тусгаарлагдсан үл хөдлөх объектод хамрагдах байгууллага, гэр болон орон сууцны нэг хороолол буюу түүнтэй ижил суурин хэсгийг ойлгоно.