Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.Загджавыг тус албаа хууль бусаар хашиж байна гэж Иргэний зориг нам үзэж буйг бид мэдээлсэн. Энэ оны эхээр Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн даргын албанд томилогдсон тэрбээр дураараа авирлан шийдвэр гаргах түвшний гэх Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тушаал гараагүй байхад эргэн Хан-Уул дүүргийн Засаг даргаараа ажиллаж эхэлсэн аж. Түүний шударга бус үйлдлийг эсэргүүцэн ИЗН-хан болон тус дүүргийн иргэдийн төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд хандсан юм. Тэд “Д.Загджав энэ дүүргийн Засаг дарга болсноор манай дүүргийг сүйрүүлэх нь. Тус дүүргийн нутаг дэвсгэрээр бизнес хийж дууслаа. Ямар хүний гар хөл вэ. Хууль бусаар ХУД-ийн нутаг дэвсгэрт ажиллаж байсан эксковаторийн шороонд даруулан С гэгч эмэгтэй нас барсан. Д.Загджавын хууль бус үйл ажиллагаа хүний аминд хүртэл хүрч байна. Бид өөртэй нь уулзах хүсэлт гаргасан боловч татгалзсан хариу өгсөн” гэлээ. Тэдний ярьж буйгаар Д.Загджавыг Нийслэлийн ХУД-ын Засаг даргын албан тушаалаас нь буулгах хангалттай олон шалтгаан байгаа аж. Тиймээс тэд маргааш 11.00 цагаас Ажилчдын соёлын ордны өмнө Д.Загджавыг огцоруулах жагсаал зохион байгуулахаар болжээ.
Ч.Болор