Монголчууд эртнээс морь уралдуулж байсан баримт байдаг. Харин анх 1899 онд азарганы уралдааныг зохион байгуулжээ. Насны ангилалд азарга гэдэг шинэ зүйл орж ирсэн гэсэн үг. Уг нь их морь, дунд морь, бага морь гэдэг ангилал байжээ. Азарга уралдаж эхлэсэн нь хурдан адууны удам угшил, цаашид шилж сонгох, уралдуулах, үржүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн үйл явдал байлаа. Энэ 100 жилд дараах домог хүлгүүд тодорчээ.
- Батсүхийн Наранхүүгийн Амгалан төрийн ажнай шарга. Тод манлай уяач Эрдэнэбатын Эрдэнэчулууны унаган адуу. Тогоруу удамтай. Төрийн их баяр наадамд зургаа түрүүлж, хоёр айрагдан, их хурдад түрүүлж айрагдсан энэ зууны гайхамшигт түмэн эх. Түүний энэ агуу амжилтыг ирэх зуунд ч эвдэнэ гэхэд бэрх.
- Засаг төрийн зандан ширээ Жамцын Шийтэрийн зээрд. Төрийн наадамдаа дөрөв түрүүлж, гурав аман хүзүүдсэн. Бага насандаа биш бүгд нийлсэн насандаа энэ гайхамшигт амжилтыг гаргажээ. Алдарт их Падын хүрний удамтай. 1956, 1958, 1960, 1962 онуудад найман жилийн зайтай дөрөв түрүүлжээ.
- Мөнх төрийн мөнгөн магнай Залуугийн Даваанэрэнгийн халзан. Төрийн наадамдаа дөрөв түрүүлж, гурав айрагдсан. Бага насандаа нэг нийлээд гурав түрүүлсэн. 1955, 1959, 1961 онуудад төр түмнийхээ их цэнгэл наадмыг магнайлав.
- Мөнхийн Данзаннямын Ажнай хүрэн. Улсын алдарт уяач Мөржавын Тожилын унаган адуу. Улсын баяр наадамд анх дархан аварга Ж.Мөнхбатын нэр дээр түрүүлж, М.Данзаннямд очоод гурав түрүүлсэн. 1980 онд соёолон, 1986, 1988, 1989 онуудад түрүүлсэн.
- Дархан манлай түмний эх Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн улс халзан. Сүхбаатар аймгийн Түмэнцогт унаган хүлэг. Анхлан ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойд түрүүлж алдаршсан. 2011, 2012, 2013 онуудад дараалан түрүүлсэн. 2013 оны морины олимп Их хурд уралдаанд түрүүлсэн.