Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын балетчин, тэргүүлэх гоцлоочдын нэг СТА О.Ганцоож "Алтан гадас" одон хүртлээ.
2016 онд олон улсын тэмцээн уралдаанд удаа дараалан оролцож амжилт бүтээлээр дүүрэн байсныг нь өндрөөр үнэлж ийнхүү Төрийн дээд шагналаар шагнасан байна.
Тэрбээр өнгөрсөн онд БНСУ-д болсон олон улсын балетын "А" зэрэглэлийн уралдаанд амжилттай оролцож, гурван тусгай шагнал хүртсэн билээ. Тэдгээр шагналын нэг нь олон улсын балетчдын авахыг хүсдэг БНСУ-ын Балетын холбооны шагнал ажээ.
О.Ганцоож хамгийн хүнд төрөлд тооцогддог хоёр ч трюкийг чадварлаг гүйцэтгэсэн бөгөөд агаарт гурван удаа эргэсэн үзүүлбэрийг шүүгч нар өндрөөр үнэлсэн байна. Тэрбээр мөн Шанхайн олон улсын балетын тэмцээний "Best Pas de Deux Award" номинацийн эзэн болжээ.