gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     7.04
  • Валютын ханш
    $ | 3582₮
Цаг агаар
 23
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
GoGo Cafe

Л.Оюун-Эрдэнэ: Хамгийн үнэтэй сургуульд сураад машингүй амьдрах хэрэгтэй

Б.Эрдэнэчимэг
GoGo Cafe
2017-01-16
331
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
331
Twitter logo
GoGo Cafe
2017-01-16

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн өөрчлөлт, аялал жуулчлал, авилгалын эсрэг зэрэг томоохон бодлогын асуудлын хуулийн төслүүд боловсруулах ажлын хэсэгт багтсан. Мөн тэрээр өнгөрсөн хагас жилд парламентийн индрээс зоригтой дуугарч, шийдэл ярьсан цөөн гишүүдийн нэг. Тиймээс түүнийг энэ удаагийн Gogo Cafe буландаа онцлон урьж байна.

-Таны өрөөнд ороход хамгийн түрүүнд морин хуур нүдэнд туслаа. Энэ хэн нэгний бэлэг үү?

-Үгүй ээ, энэ өвөөгийн минь урласан, миний хувьд их үнэтэй эд. Өвөө бид хоёр Хэнтийн Бэрх тосгонд хамтдаа амьдардаг байлаа. Миний өвөө Лувсаннамсрай гэж нутагтаа нэр хүндтэй, лам хүн байсан юм.     

Би зургаан нас хүртлээ хэлд ороогүй, бие султай хүүхэд байж. Тийм болохоор намайг тусгай сургуульд оруулна гэдэг байсан гэсэн. Харин өвөө зөрж, миний хоолойг Аварга тосон нуурын шавраар уйгагүй эмчилсэн. Тэгээд хамгийн анх "Бороо орлоо" гэж хэлд орсон гэж ээж ярьдаг юм. Өвөө миний амьдралд маш чухал хүн. Надад сайнаас илүү тааруу яваа хүмүүсийн хажууд байж, хэрэгтэй үед нь тусалж явахыг үлгэрлэн заасан. Өөрөө яг тийм хүн байсан. Цагаан сар болоход Бэрхийнхэн бүгд манайд ирнэ. Өвөөг бурхан болсноос хойш Цагаан сар тэмдэглэх их хэцүү болчихсон. Өмнө нь манайд 2000 хүн ирдэг байв. Ханхайгаад үлдсэн өвөөгийн орон зай нөхөгдөхгүй ч хийсэн морин хуурыг нь харахад сэтгэлд өег байдаг. 

-Зургаан нас хүртлээ хэлд ороогүй гэхээр найз нөхөдтэй байв уу?

-Үгүй, сургуульд ортлоо зожиг хүүхэд байсан. Харин аравдугаар ангиа төгсөхдөө үеийнхнээсээ хамгийн идэвхтэй нь, олон ч зүйл сонирхдог хүүхэд болсон байлаа. Аав ээж хоёр миний багад салсан юм билээ. Миний хойд аав уурхайчин. Их сайн хүн байсан. Үргэлж сайн хүмүүстэй таарсан болохоор би азтай.     

-Оюутан үеэ дурсвал?

-"Бэрс" сургуулийн сэтгүүлчийн ангид 1998 онд элсэн орж, 2002 онд төгссөн. Зохиолч Дарамын Батбаяр багшийн шавь болсон нь миний амьдралдаа хийсэн чухал сонголтын нэг. Д.Батбаяр багшийг би зохиолоор нь сайн мэддэг байсан. “Хайрыг хайрла” жүжгийн зохиол нь их таалагдсан. Багшийн утга зохиолын урлан надад аль ч сургуулиас олж авахааргүй гоо зүйн боловсрол олгосон. Би одоо ч урланд нь очдог. Багштайгаа одоо ч ойр, холбоотой хэвээр. Уг нь багш намайг нийтлэлч болоосой гэж хүсдэг байсан. Улс төрд орохыг дэмжээгүй. Би багаасаа бичих, өдрийн тэмдэглэл хөтлөх дуртай хүүхэд байлаа. Өвөө надаар чээж бичиг их бичүүлнэ. Утга зохиол, нийгмийн хичээлдээ сонирхолтой байсан. Элсэлтийн шалгалт өгөөд МУИС, МУБИС-ийн сэтгүүлчийн ангийн хуваарийг авч чадаагүй. Гурав дахь нь спортын сэтгүүлчийн анги байв. Би тэр ангид тэнцсэн ч өөрөө сонирхоогүй болохоор ороогүй. Миний мэргэжил сэтгүүлч.   

-Мэргэжлээрээ ажилласан уу?

-Дөрөвдүгээр дамжаанд байхдаа Монголын үндэсний телевизийн Чандмань студид “Охид хөвгүүд” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажилласан. “Байгалиа хоёулаа үерхлийн тухай ярилцах уу?” гээд эхэлдэг. Үндэсний телевизийнхэн намайг манай боловсон хүчин гэдэг юм. Үүнийг мэргэжлээрээ ажилласанд тооцохгүй ч цалин авдаг байлаа. Үүнээс өмнө Бэрхийн телевизэд мөн хөтлөгчөөр ажилласан.    

Их сургуулиа төгсөөд л шууд нутаг руугаа явчихсан. Бэрх багийн статустай. Тамгын газарт ажиллаж байхдаа Бэрх рүү төсөл хөөцөлдөж яваад “Дэлхийн зөн”-д ажиллах боллоо. Аймгийн “Дэлхийн зөн”-д, дараа нь нийслэлд бүсийн захирагчаар хэдэн жил ажилласан. Олон улсын байгууллага учраас Англи хэл бие даан сурах шаардлага гарав. Өдөрт 30-40 шинэ үг чээжилдэг байв. Одоо ч Англи хэлийг сурч байна. Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэст ажиллаж байхдаа улс төрд оролцох болсон.

ХАРВАРД ЗАРИМ УЛСААС Ч ТОМ ТӨСӨВТЭЙ СУРГУУЛЬ 

-Та яагаад МАН-ыг сонгосон бэ?

-Итгэл үнэмшлээрээ л сонгосон. Миний аав, ээж ч МАН-ын гишүүн байсан. Намтай анх 1998 онд холбогдсон. Эхлээд намын залуучуудын байгууллагад элссэн. Тусгаар тогтнолоо дээдлэх үзэл нь надад таалагдсан юм. Уламжлал шинэчлэлээ хослуулдаг. 1998 онд аравдугаар ангид аль нь Социал демократ нам, аль нь Либерал нам гэдгийг ялгаж салгадаг байсан гэж худлаа хэлэхгүй. Даацтай, буурь суурьтай нам гэж харагдсан. Гэр бүлийн хүмүүжил мөн Ц. Лхагвасүрэн гээд инженер ах намын дэргэдэх залуучуудын байгууллагад элсэхэд их нөлөөлсөн.

-Аравдугаар ангид байхад яаж их сургуулийн хуваарь авна даа л гэж боддог байсан. Юун намд элсэх?    

-Жижиг газар амьдрахын нэг давуу тал нь энэ. Манай Бэрх 2500 орчим хүн амтай. Бараг л хүн бүр бие биеэ мэднэ. Тэнд ямар нэг иргэний нийгмийн байгууллага, клуб байсангүй. Намын анхан шатны нэгж л байсан. Одоо ч байдал яг хэвээрээ. Хөдөө хэн идэвхтэй вэ гэвэл улс төрийн намууд. Магадгүй үүнийг засах ёстой.     

Дараа нь би намын нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. Намын шинэчлэлийн хөтөлбөрийг бичсэн. 2012 онд АНУ яваад 2016 онд ирсэн дээ.    

-Харвардад дөрвөн жил сурахад ямар хэмжээний зардал гарах вэ. Таныг намаас яаж дэмжив?  

-Сурах шийдвэрээ намын удирдлагуудад танилцуулахад намайг дэмжин, тодорхойлолт бичиж өгсөн юм. Н.Багабанди, Сү.Батболд, С.Төмөр-Очир гуайгаас тодорхойлолт авсан. Энэ дашрамд баярлалаа" гэж хэлье. Явахаасаа өмнө би 300 хүн урьж, хүлээн авалт зохион байгуулахад найз нар, намынхан миний санаснаас хамаагүй их хандив өгсөн. Харвардад элсэх нь төлбөрөө төлөхөөс илүү хэцүү.

Гэхдээ төлбөрийн уян хатан нөхцөлтэй. Төлбөрөө хувааж төлж болно. Дотуур байранд амьдарч байхдаа номын санд ажиллан, байрны төлбөрийн 30 хувиа хасуулна. Багшийн туслахаар ажиллан, үндсэн төлбөрийн 15-20 хувиа суутгуулдаг. Төлбөрийн график гарган, эхлээд үндсэн төлбөрийнхөө 20 хувийг гаргах боломжтой гэж болно. Илтгэлийн уралдаанд түрүүлбэл төлбөрийнхөө 5 хувийг хөнгөлүүлнэ. Өмнөх төгсөгчид нь оюутнуудын сургалтын төлбөрийг даах нь бий. 

Харвардын их сургууль зарим улсаас ч том төсөвтэй сургууль болохоор санхүүгийн асуудлаас илүүтэй нөлөөлөл нь чухал. 100 хувь зээл аваад сурахыг ч зөвшөөрдөг. Би Монголд ирэхдээ зээлтэй байсан, төлөөд дуусгасан.

Харамсалтай нь манай зарим залуус Америкт 570 унадаг атлаа хамгийн хямд сургуульд нь сурдаг. Энэ бол мөнгө хэмнэх арга биш. Хамгийн үнэтэй сургуульд сураад, машингүй амьдрах хэрэгтэй. Бид аливааг үнэт зүйлээр нь жагсаахдаа алддаг. Тэнд 2-3 жил амьдрахад машингүй байсан ч яах вэ дээ. Мөн оюутнууд их үнэтэй байр хөлсөлнө. 

Би эхний жил гадаад харилцааны чиглэлээр сурсан. Сургууль руугаа нэг талдаа цаг 30 минут метрогоор явдаг байсан юм. Учир нь миний сонгосон хөтөлбөр болон сургууль орчим үнэтэй дүүрэг байсан. Уг нь бидэнд цаг хамгийн үнэтэй. Монголд надад олдох байсан боломжуудыг золиослоод би Америкт сурсан болохоор их хичээсэн.

-Та Харвардын их сургууль төгссөн хэд дэх Монгол хүн бэ?

-Маш олон хүн энэ сургуулийг дүүргэсэн. Би магистрын ангид сурсан. Харвардын коллеж, бакалаврыг төгссөн олон залуу бий. Гадаадад төгсөгчдийг Монгол хэл мэдэхгүй, хөрсөн дээрээ буудаггүй гэдэг. Хилийн чанадад сурсан залуус энд төгсөгчдөө мэдээлэлгүй гэдэг. Аль нь ч Монгол Улсын маш үнэтэй баялаг. Гадаадад төгсөөд ирсэн залуус улс төрд орох албагүй. Харин Дэлхийн банкинд ажиллах ёстой. Үүнд нь төр дэмжлэг үзүүлэх ёстой. Түүнээс “Зөгийн үүр” хөтөлбөр хэрэгжүүлээд хэрэггүй.  

-Таныг Харвардад сурах хооронд Н.Номтойбаяр гишүүн НАМЗХ-г бужигнуулсан гээд нэг хэсэг маргаан дэгдсэн. Та хоёр одоо ямар харилцаатай байдаг вэ?

-Одоо бодоход үеийн залуусын хагарал гэхээс илүү улс төрийн өөр агуулга байжээ гэж боддог. Цаг хугацаа харуулах зүйлд одоо туйлын дүгнэлт хийх нь зохимжгүй. 

-Та дипломын ажлаараа “Азийн хүлэг улс Монгол” номыг бичсэн. Монгол хэдэн жилийн дараа Азидаа тэргүүлэх улсын нэг болох бол?

-Улс орнуудын хөгжил 25 жилийн мөчлөгтэй байдаг. Яагаад эрх чөлөөний орон Америк хана барих тухай яриад эхлэв? Их сонин байгаа биз? Байдал өөрчлөгдөж, даяаршлаас дангааршил руу яваад байх шиг. Хэдэн жилийн өмнө АНУ-Мексикийн хил дээр хана барих тухай ярьсан бол хүмүүс итгэхгүй. Хүний эрхийг дээдэлдэг Америк яагаад цагаачдаа хөөх болов гэнэ шүү дээ.

Манайд ч гэсэн өнөөгийн тогтолцоо, соёл задран унаж байна. Бид одоогийн байдалд, Үндсэн хуульд, амьдралын хэв маягтаа сэтгэл хангалуун биш байна. Уг нь өнгөрсөн 25 жилд олон дэвшил гарсан. Дараагийн 25 жилд хэрхэх вэ гэдэг уур амьсгал, сэтгэл зүйн савлагаа одоо бүрдэж байна. Өмнөх, түгээмэл ойлголтууд нуран унаж байгаа нь хэн нэгэн нураагаад, түүчээлээд байгаа юм биш. Аяндаа ийм зүйл бий болдог. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахнаас ирэх 25 жилийн шинэ өргийг тавьж эхэлнэ. Би номондоо энэ тухай бичих гэж оролдсон.

Хүн амын 70 хувь нь дундаж давхаргынхан болсон цагт л ардчиллын үнэт зүйл хэлбэршинэ. Энэ бол онол. Манайд дундаж давхарга байхгүй. Хүн амын нэг хувь нь нэн баян, 5-8 хувь нь хангалуун дундаж, үлдсэн нь дунджаас доогуур болон ядуу. Баялгийн тэгш бус хуваарилалт байхад манай нийгэмд хүссэн хүсээгүй популизм бий болно. Нийт хадгаламжийн 98 хувийг хадгаламж эзэмшигчдийн 2 хувь нь дангаараа эзэмшдэг. Баян ядуугийн маш том ялгаа үүсчихлээ. Дундаж давхаргаа дэмжих тогтолцоогүй байсан нь манай ардчиллын хамгийн том алдаа. Ирэх жилүүдэд энэ байдлыг засахгүй бол ардчилал гэж хоосон цээжээ дэлдээд явахгүй нь.

Яамд тендер зарлахад чи хэзээ ч авахгүй. Эзэн нь бэлэн учраас. Энэ системийг задлах үеийг Трестүүдийн үе гэдэг. Нам дамнасан, авлигажсан бүлэглэлийг задлахад олон нийтийн хүчтэй хяналт хэрэгтэй.

Магадгүй бид худалдаачин байх албагүй. Үүнийг судлах ёстой. Хятадад нэг товчийг 3 центээр хийдэг. Нэг центийг татварт өгнө, нэг цент нь зардал, үлдсэн нь ашиг. Дэлхийн хамгийн хямд товчийг урд хөршид үйлдвэрлэдэг учраас дэлхийг хангачихлаа. Бид товч хийгээд ашиггүй. Гурван центээр хийж чадахгүй шүү дээ. Эмийн ургамлын үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, боловсрол, аялал жуулчлалаар дагнаж болох юм. Ингэж чадвал 25 жилийн дараа бид Азид нийгэм, эдийн засгийн үсрэнгүй хөгжилтэй орны тоонд багтаж чадна. Долоон жилийн судалгааны үр дүнг номондоо оруулсан.      

-Тэгвэл цаашид юунаас эхлэх вэ?

-Боловсролын салбараа шинэчлэх хэрэгтэй. Ингэснээр дэлхийн зах зээлд манай иргэдийг үнэлэн, Дэлхийн банканд ажиллах хэмжээний боловсролтой болно. Сингапур энэ жишгээр хөгжсөн. Эзэнт гүрний үед Монголчууд их оюунлаг байсан. Одоо тийм биш байна. МУИС дэлхийн шилдэг их сургуулийг жагсаахад 6000-д жагсаж байна. Ирээдүйд боловсрол тэргүүлэх салбар байж болно.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам дундаж давхаргыг бий болгох, энэ давхаргыг дэмжигч яам байх ёстой. Халамж хэзээ ч өөрөө өөрсдийгөө аваад явчихдаг давхаргыг бүрдүүлэхгүй.      

ЭДИЙН ЗАСГААС БИШ, ЭРХТЭН ДАРХТАНУУДЫН ШУНАЛААС ХЯМРАЛ ҮҮДЭЛТЭЙ

-УИХ-ын гишүүн болоод төрсөн эхний сэтгэгдэл?

-УИХ-ын гишүүнээр хамгийн түрүүнд дипломат паспортын хуудас бөглүүлсэнд харамссан. Дараа нь “Аль ч байгууллагад нэвтрэх эрхтэй” гэсэн үнэмлэх өгч, хүндэтгэлийн индэрт Ерөнхийлөгчийн хамт наадам үзэх урилга өгдөг. Ингээд л анхнаас нь ард түмнээс нь таслах уламжлалт систем ажиллаж эхэлдэг юм билээ.

Би энэ талаар УИХ-ын тамгын газарт бодлоо хэлсэн. Уг нь эдгээр эрхүүдээс өмнө Монгол төрийн түүхээсээ эхлээд, төрийн уламжлал, өмнөх парламентийн шийдвэрүүд гээд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэх шилжилтийн үеийг нь дэмжиж, үүргийг нь сануулах систем үйлчлэх ёстой. Гэхдээ өөдрөг байгаа энэ бүхэн удахгүй өөрчлөгдөнө. Үүнд энэ удаагийн парламент чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаа. Юунд ч барьцаалагдаагүй цоо шинэ 40 гаруй төлөөлөл. Би дахиад хэлье! Ирэх 25 жилийн сэтгэлгээний шинэ эргэлт ирэх жилээс эхэлнэ. 

-Та парламент бол баяжих гэсэн улс төрчдийн бизнесийн талбар биш гэж хэлсэн. Танд ямар ч хувийн бизнес байдаггүй юм байна гэж ойлгож болох уу?

-УИХ-ын гишүүд хувийн бизнестэй байж болно. Гэхдээ сонирхлын зөрчилтэй бизнесээс хол байх ёстой. Жишээ нь уул уурхайн компанитай байх нь зохимжгүй. Учир нь лоббид автана. Би олон жилийн өмнө өрөмдлөгийн компанид хувь эзэмшиж байсан. Улс төрд ороод би тэр компанийг орхисон. Одоо би ахтайгаа хамтран хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг. Херо гэж групп бий. Үүнээс илүү ашигтай салбарууд бий. Гэхдээ улс төрч болсон бол золиос гаргах ёстой. Засгийн газраас тендер аваад би яаж хүчтэй дуугарах юм.        

Хүн амьдрахын тулд орлоготой байх ёстой. Гэхдээ тамхи, архи, уул уурхай, төрөөс бараа, үйлчилгээ авдаг компаниудыг улс төрч удирдвал арилжааг төлөөлөхөөс ард түмнийг төлөөлөхгүй. Энэ бол манай улс төрийн гунигт зураглал. Эрх мэдэл, мөнгө ойрхон байх тусам төр булингартдаг. Эрх мэдэл, шинжлэх ухаан ойртох тусам хөгжил ирнэ. Учир нь судлаачдын дуу хоолой улс төрчдийнхөөс илүү хүчтэй байна.

Томоохон бизнесмэнүүд улс төрд цаг алдахын оронд нийлээд консорциум байгуулан, улс төрчдөд авлига өгөхийн оронд зөвшилцөх хэрэгтэй. Монголдоо хөлөө жийлцэхийн оронд Азид гарах талаар бодох нь зөв. Улс төрд мөнгө оруулж алдаж байснаас гаднаас хөрөнгө оруулбал экспорт, импортын харьцаа  эерэгжин, долларын үнэ бууна.

Стив Жобс, Билл Гэйтс улс төрд ороогүй шүү дээ. Харин Трамп дэлхийн ойлголтыг эвдэн, гарч ирлээ. Төр нь төр шиг, бизнес нь бизнес шиг байх ёстой. Зааггүй бол парламент бирж шиг, дуудлага худалдааны талбар болж хувирна.

-Та ахтайгаа (найруулагч Л.Баатар) анх хэзээ уулзсан бэ?

-2005 онд анх уулзсан. Миний амьдралд гарсан их том эргэлт байсан. Бурхнаас өгсөн бэлэг гэж би их бэлэгшээдэг. Яагаад гэвэл өвөө тэнгэрт хальсан өдөр би ахтайгаа анх танилцсан. Их сонин тохиолдол болсон. Ахын талаар нэг найз маань надад хэлсэн.

-Аав ээжээсээ биш, хөндлөнгийн хүнээс сонссон юм уу?

-Тэгсэн. Кино шиг л зүйл болсон. Бид хоёр олон талаараа ялгаатай. Би бичгийн хүн, манай хүн дүрслэх урлагийнх. Би прагматик бол манай хүн сэтгэл хөдлөлтэй. Би улс төрд, ах урлагийн салбарт ажилладаг. Ах дүүгийн хувьд бид хоёр Монгол туургатныг оюун санаагаар холбох гоё мөрөөдөл дээр нэгдсэн. Кино, соёл, ном бүтээл, аялал жуулчлалаар холбож болно. Амьдралд үлдсэн богинохон хугацаагаа цаашид нийлүүлье гэж бид бодсон. Хамт байвал илүү хүчтэй байна.

-Ахтайгаа анх уулзахдаа цочирдсон уу?

-Үгүй, цочирдлоо гээд ч яах вэ дээ. Би юу ч бодож чадаагүй. Өвөө надад илгээсэн юм шиг л санагдсан. Би нэг дүүтэй. Айлын том болохоор гэрийн асуудлаа өөрөө шийддэг байтал гэнэт ахтай болчихсон.            

ОЛОН НИЙТИЙН ЗААВАЛ МЭДЭХ ЁСТОЙ БАРИМТУУДЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН НУУЦААС ГАРГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА

-Авлигатай тэмцэх парламентын бүлгийг та ирэх дөрвөн жилд удирдана. Таны төлөвлөгөө?

-Авлига манай нийгэмд байгаа том хорт хавдар. Эдийн засгийн хямрал биш эрхтэн дархтануудын шуналаас өнөөгийн хямрал үүдэлтэй. Манай нэг жилийн улсын төсөв 5 их наяд төгрөг. Хөгжлийн банкнаас 5 их наядыг зээл болгон гаргасан. Үүний 70 орчим хувийг хугацаа нь хэтэрсэн, эргэн төлөх боломжгүй зээл эзэллээ.

Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд заасан үнээс нь 5000 дахин их үнийн дүнтэй тэнцэх мөнгийг гаргачихсан байна. Аймаар байгаа биз? УИХ-ын гишүүд нууцын зэрэглэлтэй мэдээллүүдтэй танилцдаг. Тэдгээр мэдээллийг хараад бид авлигын их том хүзүүвчтэй болжээ гэж бодсон. Нийгмийн баялгийг олон нийт рүү үр өгөөжтэй урсгах ёстой. Гэтэл энэ урсгалыг саармагжуулан барьчихсан хүзүүвч байна. Татвараас нуугдах, оффшор данс нээх гэх мэт аргаар баялгаас гувчуулдаг. Нийгмийн баялаг хэдий их хуримтлагдсан ч одоогийн тогтолцоог засахгүй бол үр дүн гарахгүй. Үүнийг засахад хувь нэмрээ оруулахаас өөр аргагүй. Миний итгэл үнэмшил юу гэхээр авлига байгаа цагт ардчиллын талаар яриад хэрэггүй.

Хүн амын 70 орчим хувь дундаж давхаргад шилжсэнээр тухайн улсад ардчилал бүрэлдэнэ гэдэг. Гэтэл манайд хүзүүвчний дээд талд байгаа хэдхэн хүний эрх ашгийг тултал хангадаг. Энэ голдрилыг өөрчилнө. 

-АТГ-ын хамгийн анхны дарга Б.Дангаасүрэн Австралид учир битүүлгээр амиа алдсан. Мөн АТГ-ын өмнөх дарга асан Н.Ганболд “Надад тодорхой дарамт ирж байгаа тул…” гэж УИХ-ын чуулганы танхимд хэлээд, өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Та УИХ дахь авлигын эсрэг бүтцийг ирэх дөрвөн жилд тэргүүлэх юм байна. Айж, эмээх сэтгэл төрсөн үү?

-Мэдээж эрсдэлтэй. Авлигын эсрэг тэмцэх амар биш. Юуны өмнө авлигыг үл тэвчих олон нийтийн сэтгэл зүй маш хүчтэй байх ёстой. Ийм байвал авлигын эсрэг тэмцэгчид хамгаалалт, бүрхүүл доор ажиллана. Авлигын эсрэг шүгэл үлээгчид ганцаардах ёсгүй. Гэтэл манайд шүгэл үлээгчийг бөөнөөрөө нийлээд шоолдог. Зохион байгуулалттай дайралт хийдэг. Үүний уршгаар авлигын эсрэг дуу хоолой саармагждаг. Жишээ нь Х.Тэмүүжин гэж сайд байв. Маш хүчтэй дуу хоолой байсан ч юу болов. Шуугиан үүсгээд өнгөрсөн. Тэр хүн алдсан байж болно. Тэр тод дуу хоолойг шалихгүй шуугианаар саармагжуулан, олон нийтийн анхаарлаас гаргачихсан. Гэтэл тэр хүний хийсэн үйлдлийг Хөгжлийн банк, Эрдэнэтийн асуудалтай харьцуулбал тэнгэр газар шиг ялгаатай.       

Бид ирээдүйнхээ төлөө тэмцэхгүй бол зөвхөн өнөөдрийн орлого биш, ирээдүйн орлогыг маань ч барьцаалчихжээ. Аймаар байгаа биз? Улсынхаа нэрийг барьцаалж өр тавиад, тэр мөнгөө 70-аас дээш хувьтай муу зээл болгочихлоо. Хэрэв Өмнөд Солонгост энэ хэргүүд гарсан бол холбогдсон бүх албан тушаалтан өдийд шоронд байгаа. Бүрэн эрхээ хэрэгжүүлж буй ерөнхийлөгч нь огцорч байна. 

Бид хууль бус үйлдлийг эсэргүүцэн, дуу хоолойгоо илэрхийлэхээс өөр аргагүй. Хэсэг хүн бухимдаад яриад явах биш бүх нийгмээрээ зэрэг хөдөлдөг байх ёстой. Тэгвэл хэн ч яаж ч чадахгүй. Нийгмийн хүчтэй хяналтгүйгээр авлигын эсрэг тэмцэл үр дүнд хүрэхгүй. Бид АТГ-тай хамтран ажиллаж, тэдний боловсруулсан хуулийг батлахад дэмжлэг үзүүлнэ. Азийн сан, Мянганы сорилтын сан, НҮБ, Дэлхий банк, АХБ зэрэг олон улсад авлигыг зогсоохын тулд ажилладаг байгууллагууд байна. Бид эдгээр байгууллагатай хамтран ажиллах боломжийг бүрэн ашиглаж чаддаггүй. Мянганы сорилтын сан манай улсад төслийн санхүүжилт олгохдоо авлигын индексийг харгалздаг. Хүмүүс үүнийг мэддэггүй.

Шүгэл үлээгч гэхээр иргэний нийгмийн байгууллагуудыг ярьж байна гэж буруу ойлгодог. Бид аль болох олон газар, зэрэг зэрэг дуугарч л нийгэмд дохио өгнө. Надад бодож, төлөвлөсөн ажлууд байна. Бодлогын судалгааны байгууллагууд, их сургуулиуд, иргэний нийгмийнхэн, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтарч ажиллана. АТГ-ын дэргэд олон нийтийн зөвлөл байгуулах юм байна. Тэгэхээр миний сая дурдсан субьектуудыг татан оролцуулах боломжтой. 

Авлига гэхээр бид мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг болчихсон. Хэдэн төрлийн авлига байдаг вэ гэвэл мэдэхгүй. Жишээ нь хараат бус, бодлогын судалгааны зөвлөл сар бүр авлигын талаарх товхимлыг сэтгүүлчдэд тарааж болно. Та нараар дамжаад олон нийт ойлголттой болох тул их хувь нэмэртэй. Энэ л соён гэгээрүүлэх ажил болохоос сургалт явуулах хангалтгүй. Ийм байдлаар ажиллавал илүү хурдан үр дүнд хүрнэ.    

Би хууль тогтоогчийн хувьд авлигыг үл тэвчих, нийгмийн сэтгэл зүйг дэмжинэ. Олон нийтийн заавал мэдэх ёстой баримтуудыг Засгийн газрын нууцаас гаргах чиглэлээр ажиллана. 

-Бодлогын судалгааны байгууллага, их сургуулиудтай хамтарч ажиллана гэсэнд олзуурхаж байна. Улс төрчид ингэж ярьдаг ч хэрэгждэггүй.  

-Би “Азийн хүлэг Монгол” гэж бодлогын судалгааны байгууллагын үүсгэн байгуулагч. Манайд ийм төрлийн байгууллагын сонгодог жишээ нь Нээлттэй нийгэм хүрээлэн, Зориг сан. Судлаачдын дуу хоолой чанга, тод биш нь үнэн. Судалгаа хийдэг байгууллагын санхүүжилтийг шийдэх амаргүй. Иймд би судалгааны хүрээлэнгийнхээ гишүүдийн 1/3 нь судлаачид, 1/3 нь хэвлэл мэдээллийнхэн, 1/3 нь олон нийтийн байгууллага байхаар загварчилсан. Гишүүнчлэлтэй байна. Энэ загвар Монголд анхных. Харвард, Колумб, MIT их сургуулийн төгсөгчид хамтарч, 2015 онд бид бодлогын судалгаа хийх байгууллагаа байгуулсан. Одоогоор бид 300 орчим судлаач, гишүүдтэй. Зарим нь санхүүгээ босгон, хандив өгдөг. Нөгөө хэсэг нь судалгаагаа хийнэ. Бидний эхний бүтээл аялал жуулчлалын салбарын нөхцөл байдал, цаашдын хөгжлийн асуудлыг хөндсөн "Зуун чухал сэдэв"- "Соронзон орон" нэвтрүүлэг. Удахгүй ном орчуулна.

Би Төв номын санд 100 орчим ном бэлэглэсэн. Дараа нь очиход зургаан сарын хугацаанд 10 хүн л тэр номуудыг уншсан нь харамсалтай санагдсан. Тийм болохоор дэлхийн томоохон зохиогчдын бүтээлийг хүмүүст хүргэхийн тулд орчуулна. Лекц болгон, сургалтын хэлбэрт оруулна.   

-УИХ-ын гишүүн болсноор их мэдээлэл дунд орсон гэж та хэллээ. Таныг сэрд хийлгэсэн, бидний мэдэхгүй, арай ч дээ гэмээр ямар мэдээлэл байв?

-Монгол банк, Хөгжлийн банк, Эрдэнэтийн асуудал байна. Удахгүй мэдээлэл нь ил болно.

-Эрдэнэтийн хувьд галт тэрэг нэгэнт хөдөлчихлөө.

-Галт тэрэг хууль бусаар хөдөлсөн. Монгол Улсын төр эрх мэдэлтэй. Эрдэнэтийн 49 хувийн худалдан авалтыг шалгах ажлын хэсэгт би багтаагүй учраас хөндлөнгөөс дүгнэлт хийхгүй. Ажлын хэсэг удахгүй дүгнэлтээ танилцуулж, шалгалтын материалыг ил тод болгоно. Гэхдээ олон нийтийн хатуу, шударга хяналтын доор л энэ асуудлыг шийдэж чадна. Түүнээс Төрийн ордонд суудаг хэдхэн хүн ярьснаар бүх зүйл сайхан болохгүй. Өнөөдрийн тогтолцооны алдааг засах хэрэгтэй.

-"Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг төр буюу МАН, 49 хувийг АН-д ойр хувийн банк эзэмшиж байна. Хоёр өөр хүчин зэрэгцэн удирдах болсноор тодорхой хэмжээний тэнцвэр үүсэж, 51 хувь буруу шийдвэр гаргалаа гэвэл 49 хувийн төлөөлөл нь мэдээлж байна. 49 хувийг эзэмшигчийг шүүмжлэх болохоор төр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар юм уу Ц.Нямдорж гишүүнээр дамжуулаад үгээ хэлүүлчихдэг.    

-Энэ их буруу ойлголт. Монгол парламентын засаглалтай улс. Стратегийн ордын ашиглалтыг УИХ-аар хэлэлцүүлнэ гэж Үндсэн хуульд заасан. Гэтэл тэгээгүй. 49 хувийг хувийн компанид шилжүүлсэн шат дамжлагууд хуулийн дагуу болсон уу гэвэл эргэлзээтэй. Үүнийг шалгаж тогтоодог газар нь УИХ биш. Юу болсныг олон нийт ойлгох ёстой. Үндэсний ААН худалдан авсан ч цааш нь худалдвал яах вэ. Нэг л компани Засгийн газрыг хүнд байдалд оруулж чадахаар болсон.  

Таван толгойн орд Монгол Улсыг 200 жил тэжээх учиртай. Дахиад буруу үйлдэл хийвэл бид маш хүнд байдалд орно. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Том баялгуудаа их бодолтойгоор ашиглах ёстой. Энэ талаас нь харахгүй бол асуудал АН, МАН-ын 49, 51 хувьдаа биш юм.   

БИ ЮУНД ТҮГШИЖ БАЙНА ГЭХЭЭР ДАХИН БОНД, ЗЭЭЛ АВЧ, ЗАРЦУУЛАЛТ НЬ ХӨГЖЛИЙН БАНКНЫ АЛДААГ ДАВТВАЛ ЯАХ ВЭ

-Улс төрийн тогтворгүй байдал олон уршиг дагуулсан. Парламентын сонгуульд МАН ялаагүй бол, АН үргэлжлүүлээд Засгийн эрхийг авсан бол Хөгжлийн банкны 1.3 их наяд төгрөгийн зөрчлийг бид мэдэхгүй өнгөрч болох байв. Хоёр гол хүчин ээлжилж эрх авснаар нэгнээ илчилдэг нь заримдаа иргэдэд ашигтай.

-Би намчирхаагүй. Энэ бол нэг намын асуудал биш. Холилдсон бантан учраас Монгол Улс олон жил буруу тогтолцоогоор явлаа. Төр мөнгөгүй болсон тул аль ч нам ялсан Хөгжлийн банкны зөрчил ил болох байсан. 580 сая ам.долларын зээлээ яаж төлөх талаар ярьж байна. Хөгжиж буй улсууд энэ жишгээр удаан явбал байхгүй болно.  

Би юунд түгшиж байна гэхээр дахин бонд, зээл авч, зарцуулалт нь Хөгжлийн банкны алдааг давтвал яах вэ. Туйлын үнэн гэж мэдээж байхгүй. Гэхдээ хөдөлшгүй баримттай үнэн гэж байна. Цагаан дээр хараад биччихсэн үнэн бий. Энэ үнэнийг эрж хайдаг, олж авснаа бодитоор дүгнэдэг, нийгмийн идэвхтэй хэсэг илүү олон болж, өргөжөөсэй. Үүнийг би олон нийтийн хатуу хяналт гээд байгаа юм. Энэ сэтгэл зүй төлөвшин, хэрэгжвэл аль ч нам сонгуульд ялсан бай буруутай нь хуулийн хариуцлага хүлээдэг болно. 

Солонгост прокурорууд их шударга, хүчтэй, хараат бус байна. Нөгөө талд Солонгосчуудын ирээдүйнхээ төлөө нийлж тэмцдэг сэтгэл зүй нөлөөлсөн. Хэн ч жагс гэж хэлээгүй байхад арван сая хүн жагслаа. Албаар зохион байгуулсан гэх нь бий. Тийм бол арван сая хүн цуглуулах боломжгүй. Нийгмийн сэтгэл зүй нь болохгүй зүйлийг хүчтэй эсэргүүцэж сурсан болохоор хууль, хяналтын байгууллагууд нь шударга байх ёстой гэсэн дотоод итгэл үнэмшлээ дагадаг. Нийгэм нь дэмждэг байхад хэн ч шүглээ айлгүй үлээнэ.

Ардчилал бол тогтолцоо буюу соёл болохоос институт биш. Public administration-ийг Монгол хэл рүү орчуулахдаа төрийн алба гээд буруу орчуулчихсан. Уг нь нийтийн алба байгаа юм. Төрийн удирдлага гэхээр хүмүүс өөрт нь хамаагүй гээд ойлгодог. Уг нь нийтийнх гэхээр танд, надад, бидэнд бүгдэд нь үйлчилнэ гэсэн үг. Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан шүгэл үлээх дадал зуршил хөгжөөгүй шалтгааныг суурин болон нүүдэлчний соёлтой холбон тайлбарласан. Нэг хөрш нь хог хаяад байвал бусад оршин суугчид тэндээс нүүгээд явахгүй болохоор хүссэн хүсээгүй гомдол гарган, тодорхой үйлдэл хийж эхэлдэг юм байна. Харин бид удахгүй нүүгээд явах учраас амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр болъё гээд бурууг хараагүй мэт, дуугүй өнгөрөөдөг, хүлцдэг хандлагатай.          

-Та түрүүн тогтолцооны өөрчлөлт гэж энэ талаар хэлсэн юм уу? Би Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэв үү гэж бодсон.

-Үгүй ээ.

-Нийслэлд энэ соёл бага боловч бүрэлдээд эхэллээ.

-Нийгмийн сүлжээний үр нөлөөгөөр иргэд бухимдлаа илэрхийлэн, хяналт тавиад эхэлсэн. Ялангуяа залуучууд нэгнээ уриалж байна. Түүнээс ямар нэг зүйл болохгүй байгааг нь мэдсээр байж гараа хөдөлгөхгүй бол эс үйлдэл болно. Нийтийн эрх ашгаас ухарч болохгүй. Хувийн эрх ашгаа тэргүүнд тавиад л яваад байвал бүгд алдана. Яаж алдах вэ гэхээр баян, ядуугийн ялгаа нэмэгдэнэ, хөгжил ирэхгүй. Популистууд гарч ирнэ. Ядуурах тусам иргэд бухимдана. Тэдний уур уцаар дээр популистууд тоглодог, төр засаг тогтворгүй болдог. Одоо ч манайх тогтворжсон зүйл алга. Ирэх найман жилийн бодлого юу гэвэл бид мэдэхгүй л байна.               

-Та олон нийтийг бодож, тунгааж, уурлаж бухимдаж боллоо, ханалаа. Одоо тодорхой үйлдэл хийн, үзэл бодлоо илэрхийлэх, арга хэмжээ авах цаг болсон гэж уриалж байна уу?

-Яг тийм. Гэхдээ үйлдэл гэхээр талбай дээр гарч, жагсана гэж битгий ойлгоорой. Үйлдэл хийнэ гэдэг нь хууль бус үйл ажиллагааны гэрч болсон бол бусдад мэдээлдэг, олны анхаарлыг татан, шүглээ үлээдэг байхыг хэлж байгаа юм. Тэр хүмүүсийг хамгаалдаг эрх зүйн тогтолцоо ч хэрэгтэй. Жишээ нь та авлигын эсрэг нийтлэл бичвэл таныг хамгаалан, хөхиүлэн дэмжих нь байна.

Одоо бол бид шүгэл үлээсэн иргэнээ поп гэж буруутгадаг, шүүмжилдэг. Энэ одоо тодрох гэлээ гэж ярьцгаадаг. Шүгэл үлээгч багасах нь их аюултай. Юу болоод байгааг мэдмээр байна, яагаад гэвэл бид татвар төлсөн. Юу болоод байгааг мэдмээр байна, уул уурхайн баялаг бүх ард түмнийх шүү дээ.

-Сүүлийн өдрүүдийн хамгийн халуун сэдэв агаарын бохирдол боллоо. Та аль дүүрэгт амьдардаг вэ. Утааг мэдэрч байна уу? 

-Би Баянзүрх дүүрэгт, Баянмонгол хороололд амьдардаг болохоор утааг хагас мэдэрдэг. “Дэлхийн зөн”-д ажиллаж байхдаа хүүхдүүд утаанд хордсоноор эрүүл мэндэд нь үзүүлэх сөрөг нөлөөг судалж байсан.

Иргэд эрх баригчдыг Баянхошуунд аваачих хэрэгтэй гэж шаардах нь зөв. Лондонд утаа гамшгийн хэмжээнд хүрэхэд Ерөнхий сайд нь санаачлан, агаарын бохирдол хамгийн их хэсэгт хуралдсан. Ингэснээр утаа бууруулах ажлууд илүү эрчимжсэн. Мөн дарга нар өөрсдөө нийтийн тээврээр үйлчлүүлснийхээ дараа л асуудлыг биеэр мэдэрч, арга хэмжээ авсан түүх байдаг. Засгийн газрын ордны хоёр талаар машин явахыг хориглон, УИХ-ын гишүүд, дарга нар автобусаар зорчдог болбол байдал өөрчлөгдөж магадгүй л юм.        

Агаарын бохирдлыг нухацтай авч үзэх цаг болсон. Ойрын 1-2 жилд бид шийдэж чадахгүй. Орон сууцжуулах нь хамгийн зөв гарц. Их Британи, Сингапур 20 жилд иргэдээ орон сууцжуулсан. Бид утааг бууруулах өөр шийдлүүд хайж байна. 

-Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг хэлэлцээд эхэллээ. Уг нь та сонгуулийн үеэр нэр дэвшигчдэд нууцаар их хэмжээний хандив өгвөл яаж илрүүлэх вэ гэж төсөл боловсруулагчдаас асуусан. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөх хэрэггүй гэж байх сууриа илэрхийлсэн. Тантай санал нэгдсэн гишүүд байв уу?

-Сүүлийн жилүүдэд сонгууль дөхөнгүүт хуулиа өөрчилдөг жишиг тогтлоо. Нэр дэвшигчид байтугай Сонгуулийн Ерөнхий Хороо шинэ хуулийн орчиндоо тааруулж бэлдэж амжихгүй байна. Энэ чөтгөрийн тойргоос салах хэрэгтэй. Гэвч надтай адил үзэл бодолтой гишүүд намын бүлэг дээр цөөнх болсон. Парламентын үйл ажиллагаа цөөнхийн шийдвэрээ хүндэтгэн, олонхоо дагах зарчимтай. Суурь зарчим талаас нь харвал Сонгуулийн хуулийг олон засах нь эргэлзээ төрүүлдэг.

-Шинээр сонгогдох Ерөнхийлөгчийн олон нийтээс авах оноо ч буурна.

-Тэр үнэн. Анхнаасаа л Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг Сонгуулийн тухай хууль болгон нэгтгэсэн нь алдаа. Одоо засаж  байгаа нь ч буруу. Манайх шиг ядуу оронд төр барих эрх мэдлээр хамаагүй туршилт хийж болохгүй. Ард түмэн туршилтын туулай биш. Судалсны эцэст засах ёстой.

-Амралтын өдөр цагаа гарган, дэлгэрэнгүй ярилцлага өгсөн танд баярлалаа.

Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс 

Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан