Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөө өглөө Төрийн ордонд өргөтгөсөн хуралдаан хийж, агаарын бохирдлын асуудлыг хэлэлцсэн. Ингээд Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрсөн байна.
Өргөтгөсөн хуралдаанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Улаанбаатар хотын удирдлагууд, УИХ-ын байнгын хороодын дарга нар, Утааны эсрэг ээж, аавуудын холбооны төлөөлөл оролцжээ.
Одоогийн байдлаар агаарын чанарын индекс 24 цагийн турш хүлцэх хэмжээнээс арав дахин их байвал гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үздэг талаар Нийслэлийн агаарын бохирдол бууруулах газрын Агаарын чанарын хэлтсийн дарга Х.Галинбек хэлж байв. Харин манайд энэ үзүүлэлт 24 цаг биш учраас гамшгийн хэмжээнд хүрлээ гэж үзэж, онцгой байдал зарлах боломжгүй байдаг аж.
Тэгвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл агаарын бохирдлыг гамшгийн хэмжээнд байна хэмээн хүлээн зөвшөөрсөн тул одоо хууль эрхзүйн орчинг зохицуулах шаардлагатай болно. Тиймээс УИХ-ын ээлжит бус хурлыг зарлах талаар хуралдааны үеэр ярьсан болохыг хуралдаанд оролцсон Утааны эсрэг ээж, аавуудын холбооны төлөөлөл Б.Бундхорол хэллээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан, зөвлөмжийн төслийг танилцуулсан бол Ерөнхий сайд энэ онд авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон 2020, 2030 он гэхэд хэрэгжүүлэх ажил, үр дүнгийн талаар танилцуулсан байна.
Харин хотын даргын өчигдөр танилцуулсан 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг хориглох тухай хотын даргын захирамжийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэмжжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдрийн хуралдаанд эрс шинэчлэл хийх алхмуудыг танилцуулсан бол тэрбээр маргааш агаарын бохирдлын асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.