Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, өсөлт хангадаг гол салбарууд болох уул уурхай, барилга зогсонги байдалд оров. Хямралд нэрвэгдэх дараагийн салбар банк гэж зарим эдийн засагчид дүгнэж байна. Учир нь хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ тогтмол өссөөр байгаа юм.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 963 тэрбум, чанаргүй зээл 1.1 их наяд төгрөг байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.6 хувийг, чанаргүй зээлийнх 9.1 хувийг эзэлж байна. Нийлээд 16 хувь болно. Байдал ийнхүү хүндэрсэн тул эрсдэлийн сан байгуулах шийдвэрийг өнгөрсөн онд гаргасан.
Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмыг Монголбанкны Ерөнхийлөгч Сангийн сайд нар хамтран оны өмнө баталлаа.
Шинэ журмыг өнгөрсөн сарын 20-ноос мөрдөж эхэлсэн. Журмыг банкуудын ТУЗ болон гүйцэтгэх захирлууд мөрдөн ажиллана. Зээл болон бусад активыг эргэн төлөхөд үүсэж болзошгүй алдагдлаас хамгаалах нь энэ журмын гол зорилго. Банкууд активаа хугацаа болон чанарын үзүүлэлтээр ангилан, эрсдэлийн сан байгуулж, Монголбанкнаас заасан доод хэмжээг хангах үүрэг хүлээж байна. Мөн банкууд активын эрсдэлийн удирдлагын талаар дотоододоо баримтлах бодлого, арга барил, заавар журам боловсруулах ёстой боллоо.
Журамд “Актив” гэж зээл, зээлтэй адилтган тооцох бусад активыг ойлгоно гэж заажээ. Активыг дараах ангиллаар ангилах юм.
- Хэвийн
- Анхаарал хандуулах
- Чанаргүй.
Чанаргүй активыг хэвийн бус, эргэлзээтэй, муу гэж тус тус ангилах юм байна.