Эцэг эхчүүд утааны эсрэг дуу хоолойгоо хүргэхээр дахин жагсаалыг энэ сарын 28-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болсон талаар бид мэдээлсэн.
Арванхоёрдугаар сарын дундуур ээж аавууд нэгдэн жагсаал зохион байгуулах саналыг гаргасан юм. Улмаар долоо хоногийн дараа Сүхбаатарын талбайд өнөөдөр бид ямар орчинд яаж амьдарч, бяцхан үрс агаарын бохирдлын улмаас хэрхэн зовж байгааг төр засагт "дуулгахаар" анхны жагсаалаа хийсэн.
"Маскгүй ирээдүйн төлөө маскаа зүүгээд утааны эсрэг тэмцье" хэмээн уриалж тайван жагссан тэд энэ удаад "Боож үхлээ" эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулахаар болжээ. Жагсаал зохион байгуулагчдын нэг, аавуудын төлөөлөл иргэн Б.Бундхоролтой утааны эсрэг жагсаалаас гарч буй үр дүн, цаашид хэрхэх талаар цөөн хором ярилцлаа.
-Хоёр дахь жагсаалыг хийхээр болсон байна. Олон хүн энэ жагсаалд анхаарлаа хандуулж, дэмжиж байсан. Анхны жагсаалаас хойш ямар үр дүн гарсан гэж үзэж байна вэ?
-Арванхоёрдугаар сарын 18-ны өдөр нийгмийн сүлжээнд ээж аавууд утааны эсрэг дуу хоолойгоо нэгтгэсэн хоёр групп бий болсон. Хоёр групп нэгдэж жагсахаар болсны дагуу олон нийтэд зараа түгээж эхэлсэн. Үүнээс хойш л тодорхой хэмжээний үр дүнгүүд гараад эхэлсэн гэж болно. Жишээлбэл, өнгөрсөн сарын 20-нд Ерөнхий сайд утаанаас салах шийдэл олохыг эрдэмтдэд даалгасан. Хотын захиргаа цэцэрлэгүүдэд агаар шүүгч, амны хаалт тараасан. Цахилгааны шөнийн тарифыг тавин хувь хөнгөлөх шийдвэр гарсан байснаа эргэн харж зуун хувь хөнгөлөхөөр болсон. Ингэхдээ цаг нь 24-06 цаг байсныг хоёр хоногийн дараа шийдвэрээ 21-06.00 цаг хүртэл болгон өөрчилсөн. Үүний дараа Ерөнхийлөгч нээлттэй сонсгол зохион байгуулсан. Эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийн эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгох, тодорхой эмнүүдийг хөнгөлөлттэй үнээр олгохоор болсон. Энэ мэтчилэн тодорхой хэмжээний үр дүн гарч байна.
Гэхдээ яг үнэнийг хэлэхэд төр засаг, хотын захиргаанаас тодорхой хэмжээний арга хэмжээ авч байгаа ч энэ нь түр зуурын, гал унтраах зорилготой байна.
-Цахилгааны шөнийн тарифийг тэглэж, амны хаалт тарааж л аргалаад байх шиг. Харин та бүхэн ямар арга хэмжээг нэн тэргүүнд байна гэж харж байна вэ?
-Бидний хүсэж байгаа зүйл шал ондоо. Үүнийг гурван зүйлээр тоймлож хэлбэл:
НЭГДҮГЭЭРТ: Бид сүүлийн 15 жил утаатай тэмцлээ. Энэ хугацаанд хийсэн ажлынхаа тайланг тавьчих. Ард иргэддээ нээлттэй, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлачих хэрэгтэй. Бид хэдэн төгрөг зарж, ямар үр дүнд хүрсэн, агаарын бохирдол ихэссэн юм уу аль эсвэл багассан уу, үр нөлөөтэй арга хэрэглээд байгаа юм уу үгүй юм уу гэдгээ л хэл. Миний мэдэж байгаагаар сүүлийн таван жилд 200 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан. Тавхан жилийн дотор шүү дээ. Гэр хороололд 200 мянган айл л байгаа байхгүй юу. Энд 170 мянган ширхэг зуух тараачихсан. Гэтэл өнөөдөр өмнөх жилүүдээс ч их утаатай байна. Тэгэхээр энэ тайланг тавих шаардлагатай. Өвчтөнөөр ярих юм бол юу өвдөж байгаагаа тодорхойлуулж байж эмчилгээ хийлгэнэ. Үүнтэй адил.
ХОЁРДУГААРТ: Өнөөдрийнхөө нөхцөл байдлыг бодитой үнэлээч ээ. Бодитой үнэлэхгүй, ямар түвшинд байгаагаа мэдэхгүйгээр цааш явах ямар ч боломжгүй. Өнөөдөр бид гамшгийн түвшинд хүрсэн нь үнэн үү аль эсвэл худал юм уу. Шинжлэх ухааны үг үсгээр ямар байдаг юм гэдгийг мэдэх хэрэгтэй байна. Ингэж байж бид дараагийн алхмаа хийнэ.
Иргэд нь орилж, жагсаж байж гал унтраасан ганц хоёр арга хэмжээ авч эхэлдэг. Эцсийн эцэст дулаарахыг л хүлээж байх шиг байна
ГУРАВДУГААРТ: Өнөөдрийг хүртэл бидэнд агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр гээч юм байхгүй явж ирлээ. Үүнийг нэн даруй буюу нэгдүгээр сарын 26-ны дотор батлаач ээ. Хөтөлбөр гэдэг чинь ямар арга замаар, ямар үр дүнтэй ажлыг хийж, хэдэн он гэхэд агаарын бохирдлыг хэдэн хувиар бууруулах вэ гэдэг арга зам. Үүнийг тодорхойлохгүйгээр бид цаашаа явахгүй. Өмнөх жилүүдэд “Хас”, “Өлзий” гээд зуух тараасан энэ жил найман тэрбумаар “Тулгат” зуух тараана гэж байна. Дээр нь Улаанбаатар хотын энэ асуудлыг хариуцсан дарга нь “24 цагийн турш улаан шугам даваагүй учраас Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрээгүй. 2015 оны Засгийн газрын тогтоолоор 258 дугаар тогтоолоор 24 цаг давсан бол гамшиг гэж үзнэ гэж заасан” гээд яриад сууж байна.
Өнөөдөр утаагаа бодитоор үнэлбэл 1куб метр агаарт 50 микрограмм хорт бодис байвал за яах вэ хүлцье даа гэдэг дэлхий нийтийн стандарт байдаг. Гэтэл өнөөдөр Баянхошуунд агаарын чанарын индекс нь 2700-3000 давчихаад байна. Улаанбаатар хотод дунджаар тэр хүлцсэн хэмжээнээс арав дахин давж байна. Энэ яагаад гамшиг биш гэж? Гэтэл биднээс тав дахин бага байгаа Бээжин хотод түгшүүрийн улаан дохиогоо асаачихлаа. Бээжин бол манайх шиг гэр хорооллоос агаарын бохирдол үүсээгүй л дээ. Техник тоног төхөөрөмж, үйлдвэрийнх учраас энэ чиглэлээрээ арга хэмжээ авчихаж байгаа юм. Гэтэл өнөөдөр ард иргэд нь орилж, жагсаж байж гал унтраасан ганц хоёр арга хэмжээ авч эхэлдэг. Эцсийн эцэст дулаарахыг л хүлээж байх шиг байна. Энэ чигээр бид хэдий хүртэл явах юм бэ?
Бид уг нь өнгөрсөн онд багтаагаад утааны голомтод ажиллаач гэсэн шаардлага хүргүүлсэн боловч “За бид хуралдана аа” гээд байгаад байгаа нь үл хүндэлж байгаа, биднийг больчих болов уу гэсэн хүлээлттэй байна гэж үзээд хоёр дахь жагсаалыг зохион байгуулахаар болсон.
-Өмнөх жагсаалд хэдэн хүн оролцов. Хүйтэн бас ажлын өдөр таарсан учраас төдийлөн их хүн оролцож чадаагүй харагдсан. Энэ удаад хичнээн хүн ирнэ гэсэн төсөөлөлтэй байна вэ?
-Тэр өдөр даваа гараг, гадаа хасах 27 хэмийн хүйтэн, баяр дөхсөн гээд хүмүүс олноор ирэхгүй байх магадлалтай байсан. Бид бага хүн цуглах болов уу гэж бодоод мянган өргөдлийн маягт хэвлэж очсон. Гэтэл тэр маань дуусаад дахиж хоёр мянган ширхгийг хэвлэсэн. Ингээд жагсаал дээр нийт 2700 өргөдөл цугласан. Яг жагсаалын үед ихдээ л 700-800 хүн цугласан харагдаж байна лээ. Гэхдээ хүмүүс цайны цаг, ажлын чөлөөгөөрөө ирээд өргөдөл дээр гарын үсэг зураад, нэгдэж байгаагаа илэрхийлсэн. Би хар ухаанаар бодоход нийт 2700 өргөдөл цугласан гэдэг нь ирсэн хоёр хүн тутмын нэг гэж бодвол дор хаяж 4000-5000 хүн жагсаалд нэгдсэн болов уу.
Анхны мэдээлэл орсноос хойш жагсаал хүртэл фэйсбүүк групп дээр 10 мянган дагагчтай болсон байсан. Харин өнөөдрийн байдлаар групп маань 35 мянган дагагчтай болоод дахиад амралтын өдөр жагсаал хийх хүсэлт ирсэн. Өмнөх жагсаалын зохион байгуулалт долоо хоногийн хугацаанд байсан учраас төдийлөн олон хүнд хүрээгүй байж магадгүй. Мөн зорьж очиж чадаагүй, улс төрийн нөлөөлөл байж магадгүй гэж эргэлзсэний улмаас очоогүй хүмүүс бий. Тиймээс одоо бид дор хаяж 10 мянгаас дээш хүн цуглуулах зорилготой байна.
-Жагсаалын үеэр цугларсан өргөдлийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлд хүлээлгэн өгсөн гэж байсан.
-Бид жагсаалаар хотын захиргаа, Засгийн газар, Ерөнхийлөгчид хандсан 14 зүйл заалт бүхий шаардлага хүргүүлсэн. Мөн жагсаалын үеэр 2700 өргөдөл ирснээс стандартын шаардлага хангасан 2200 өргөдлийг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэлд хүлээлгэн өгсөн. Энэ өргөдлийн дагуу 14 зөвлөмж бүхий зөвлөгөөг Засгийн газарт өгсөн. Засгийн газар үүнийг хэлэлцээд зөвлөгөөнөөс авч хэрэгжүүлэхээр болсон талаар Д.Сарангэрэл гишүүн өөрийн фэйсбүүк хуудсаар мэдээлсэн.
Өргөдөлд нэлээн хэдэн асуудал хөндөгдсөн. V цахилгаан станцыг нэн түрүүнд барих, Засгийн газар утааны голомтод очиж ажиллах гээд олон зүйл байсан. Ямартай ч нааштай шийдэгдэж байна гэж харж байна. Ер нь бол үр өгөөжөө өгч эхэлж байна.
-Утааны эсрэг жагсаалыг зохион байгуулагчид төрийн бус байгууллага байгуулж, түүнийгээ бүртгүүлсэн гэж байсан. Зорилго нь юу юм бол?
-Бидний нэг зорилго бол төр засаг гэхээс илүү ард иргэдийг мэдээлэлтэй болгож, иргэд өөрсдөө утаанаас хамгаалах тал дээр анхаарал хандуулахад дэм болох. Энэ зорилгынхоо хүрээнд ч ажиллаж байна. Фэйсбүүкт утааны эсрэг ээж, аавуудын хоёр нэгдэл байсныг зохион байгуулалтад оруулж төрийн бус байгууллага болсон. Ингэснээр мэдээлэл, сургалт сурталчилгаа явуулах, иргэдийн үгийг төр засагт, төр засгийн шийдвэрийг иргэдэд ойлгуулах дундын гүүр болох хүсэлтэй байна.
-Монгол Улсын Төрийн соёрхолт дуучин Д.Болд НҮБ-ын Хүүхдийн сангийн агаарын бохирдлын эсрэг тэмцэх элчээр сонгогдсон шүү дээ. Та бүхэнтэй хамтарч байгаа юу?
-Зохион байгуулж буй залуус улстөр, урлагийнхныг оролцуулах эсэх талаар ярилцсан. Агаарын бохирдол гэдэг бол аль нэг намын харьяалалгүй, ард нийтийн зовлон юм. Тиймээс хүссэн хүн бүр жагсаалд оролцоосой гэж хүссэн. Бид ямар нэг байдлаар хамтрахыг хүссэн хүн бүрд эргэж холбогдож мэдээлэл өгч байсан. Таны хэлсэнчлэн бид НҮБ-ын Хүүхдийн сангийн агаарын бохирдлын эсрэг тэмцэх элчээр сонгогдсон дуучин Д.Болд руу олон удаа залгасан, мессеж бичсэн. Ийм юм болох гэж байна, та дуу хоолойгоо нэгтгэж оролцооч гэдэг хүсэлт тавьсан. Харамсалтай нь одоог хүртэл хариу өгөөгүй. Харин өмнөх жагсаалын үеэр дуучин Энхбаяр гэж залуу өөрийн ая дуугаар бидэнтэй нэгдсэн. Өмнөх өдөр нь утааны эсрэг дуу УИХ-ын гишүүн С.Жавхлантай хамтран хийсэн. Энэ дуугаа дуулъя гэсэн юм. Жагсаалын дараа дууг нь дүрсжүүлэхэд манайхаас хүн хүчээр тусалсан. Мөн сэтгүүлч Х.Мөнхбаясгалан, дуучин Нара нар жагсаалд нэгдсэн.
Магадгүй бид тав, арван жилийн өмнө нэгдэж эхэлсэн бол өнөөдөр агаарын бохирдлыг 80 хувь бууруулчих боломж байсан
-Өмнөх жагсаалын үеэр та бүхэн үр дүнд хүртлээ зогсохгүй гэж байсан. Дахиад жагсаал хийсэн ч төр засаг дүлий, сохор хэвээр байвал яах вэ. Та бүхний цаашдын төлөвлөгөө юу байна.
-Хүмүүс угаасаа нэмэргүй, ингээд л ирсэн, цаашид ч ямар ч арга байхгүй гэж харж байна. Олны хүч оломгүй далай гэдэг. Хүмүүс нэгдэж нийлэхээрээ хүчтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэв анх Ц.Пүрэвхүү (жагсаалыг анхлан санаачилсан, зохион байгуулагч) групп байгуулж, анхны постыг оруулаагүй бол бид өнөөдөр энэ хүртэл явахгүй байсан, 35 мянган гишүүнтэй болохгүй, жагсаал болохгүй, жагсаалын сураг гараагүй бол Засгийн газар энэ олон арга хэмжээг нэг дор авахгүй байсан.
Бид оройтсон. Магадгүй тав, арван жилийн өмнө нэгдэж эхэлсэн бол өнөөдөр агаарын бохирдлыг 80 хувь бууруулчих боломж байсан. Бидэнд мөнгө байсан, түүнийгээ зарсан. Таван жилд 200 тэрбумыг үрчихсэн. Ядаж л түүгээрээ орон сууц бариад иргэдийг орон сууцанд оруулсан бол 10 мянган хүн орон сууцанд амьдарч байх байсан. Гэтэл түүнийг нь утаа болгоод салхинд хийсгэчихсэн. Зарим нэг бизнесийн эрх ашиг байгаа байх.
Бид зохион байгуулалтад орохын тулд төрийн бус байгууллага байгуулсан. ТББ зорилго Улаанбаатарын утааг 80 хувь бууруулах. Төр засагт ард иргэдийн дуу хоолойг хүргэх, төр засгаас гарч буй шийдвэрийг ард иргэдэд хүргэх гүүр нь байна. Гэхдээ жагсах, цуглах тэмцэх бол эцсийн арга зам. Та үзсэн байх “Утааны эх орон” гээд агаарын бохирдлын тухай кино бий. Шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит байдлыг харуулсан энэ мэт контентыг үйлдвэрлэж нийгэмд цацах хэрэгтэй.
Бид ямар түвшинд, яаж хордож байгааг мэдэхгүйгээр цааш алхахгүй. Тиймээс иргэдийн мэдээллийг сайжруулах нь чухал. Хүмүүс энэ жилээс яагаад утаанд анхаарал хандуулж байна гэхээр өнгөрсөн жилүүдэд утаа бага байсандаа биш. Энэ жилээс бид олон станцтай болж, дата нь дэлхий руу гардаг, хэн дуртай нь утаснаасаа үзэх боломжтой болчихсон. Тэгэхээр бид цаг бүрд шинэчлэгдэж байгаа мэдээллээс бид дэлхийд “тэргүүлж” байгаагаа мэдэж болж байна. Улаанбаатарт энэ мэдээллийг цуглуулдаг 14 станц байна. Багадаж байна. Мэдээлэлтэй болчихсон учир тэмцэл хийж эхэлсэн. Бид цаашдаа тэмцэл гэхээс илүүтэй боловсрол, сургалт, танин мэдэхүйн чиглэлээр ажиллана.
Төрд эрдэмтэн мэргэд, инженер техникийн ажилчид, мөнгө нь эрх мэдэл нь бүгд байгаа. Бид асуудлыг шийд гэж тэр хүмүүсийг сонгосон
Өнөөдөр утаа бол аймар, амны хаалт зүүвэл арай дээр гэж тайлбарлаж байна. Гэхдээ энэ бол шийдэл биш. Хамгийн хямд 2500 төгрөгийн амны хаалтыг 7 хоног бүр солино, гэр бүлийн гишүүн бүр хэрэглэнэ. Хэцүү. Хоёрдугаарт амны хаалт манай орон шиг амны хөндийн эрүүл мэнд тааруу газар нэг амны хаалтыг удаан зүүвэл эргээд өвчлөл үүсэх нөхцөл болдог гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хэлж байгаа шүү дээ. Бид арван жил амны хаалтаар аргацаах уу. Төр засаг эрс шинэчлэл, өөрчлөлтийг бодлогын түвшинд гаргахгүйгээр цааш явахгүй. Гэр хорооллынхныг буруутгаж байгаа юм биш. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд тэндээс гарч буй утаанаас Улаанбаатар хотын 1.6 сая иргэн зэрэг хордож байна. Тэгэхээр гэр хорооллоос гарч буй утааны асуудлыг шийдэж өгөх ёстой.
Өмнөх жилүүдэд Агаарын чанарын албанаас утааны хор хөнөөл багасч байгаа гэж мэдээлэл хийдэг байсан. Энэ бол Засгийн газар санаатайгаар тархи угааж, ард иргэдийг буруу мэдээллээр хангаж байгаа хэрэг.
Үүгээрээ Засгийн газар буруутан болно. Ямар нэг үйлдлийг буруу хийсэн, эс хийсэн үйлдлийнхээ төлөө Засгийн газар шүүхэд дуудагдах боломжтой болчихсон. Бид Засгийн газрыг шүүхэд өгөх тал дээр хүртэл хуульчидтай ажиллаж байна. Яагаад гэхээр хатгалгаа гэдэг бол эдгэрдэг өвчин. Гэтэл өнөөдрийн нөхцөлд утаанаас болоод эдгэхгүй байсаар 2015 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар Монголд 432 хүүхэд энэ өвчнөөр хорвоог орхисон байна. Нийт өвчнөөр амиа алдаж буй хүмүүсийн 13 хувь нь агаарын бохирдлоос шалтгаалсан байна гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал хэлсэн байна лээ.
Бид үхээд эхэлчихсэн, аймшигтай тоо. Үүнийг нийтэд мэдээлэхгүй байна гэдэг гэмт хэрэг. Эцсийн эцэст төр засагт бид шийдэл санал болгоогүй. Ийм зуух, тийм амны хаалт байна гээгүй.
Төр засаг шийдлээ олох ёстой. Тэнд эрдэмтэн мэргэд, инженер техникийн ажилчид, мөнгө нь эрх мэдэл нь бүгд байгаа. Бид асуудлыг шийд гэж тэр хүмүүсийг сонгосон. Тэгэхээр тэр хүмүүс шийдэх ёстой. Хэрэв шийдэхгүй байвал бид шаардаж, ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Тиймээс аав ээжүүд арга ядсандаа л талбай дээр гарч байна. Ажил, амьдралаа бодоод, үр хүүхдээ хараад гэртээ баймаар байна шүү дээ.