Энэ онд манай улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна гэдгийг бүгд хүлээн зөвшөөрнө. Улсын төсөв өмнө байгаагүй их хэмжээний алдагдалтай, гадаадын шууд хөрөнгө оруулалт бараг л зогссон гээд олон бэрхшээл бий. Гэвч эрх баригчид зөв шийдвэр гарган, дараах төслүүдийг Монголд хамгийн ашигтай хувилбараар нь эхлүүлж чадвал байдал эргэх магадлалтай. Цаашлаад урт хугацааны, тогтвортой хөгжлийн эхлэлийг ч тавих учиртай юм.
ГАДНЫ БАНК САЛБАРАА НЭЭХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЖ, ХУУЛЬ БАТАЛНА
Өнгөрсөн долдугаар сард шинэ УИХ-ын бүрэлдэхүүн ажлаа эхэлсэнтэй зэрэгцээд гадаадын банкны салбарыг нээх тухай, албан бус яриа газар авсан. Удалгүй УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар хэвлэлд өгсөн ярилцлагадаа гадны банкийг ажиллуулах нь зөв гэцгээв. Ингэхдээ гадны банк нь хөрөнгө оруулалтын чиглэлээр л үйл ажиллагаа явуулна гээд одоогийн Банкны тухай хуулиар биш, цоо шинэ эрх зүйн орчин бүрдүүлэх нь зөв гэсэн юм.
Эрх баригчид эхлээд тус тусдаа хувийн үзэл бодлоо илэрхийлж, олон удаагийн ярилцлага өгч, олон нийтийн сэтгэл зүйг сайтар бэлтгэлээ. Хувийн хэвшил ч энэ санаачлагыг алга ташин хүлээн авав.
Манай улсад салбараа нээх гадны банкуудад иргэдээс хадгаламж авахгүй байх, зөвхөн зээл олгох, хөрөнгө оруулах чиглэлээр ажиллах, гадаад дотоодын төлбөр тооцоо гүйцэтгэх, зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авах шаардлагыг тавих юм. Ингэснээр зээлийн хүү буурах, банкны салбарт бодит өрсөлдөөн бий болно гэж үзэж байна.
Өнгөрсөн сарын 21-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд нарт даалгаж, Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөлөө.
“Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолд ч гадаадын банк, түүний салбар, нэгж болон бусад төрөлжсөн банкны үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг судалж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар дурдсан. Ийнхүү эрх баригчид эхлээд тус тусдаа хувийн үзэл бодлоо илэрхийлж, олон удаагийн ярилцлага өгч, олон нийтийн сэтгэл зүйг сайтар бэлтгэлээ. Хувийн хэвшил ч энэ санаачлагыг алга ташин хүлээн авав. Одоо УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Д.Хаянхярваа, Б.Батзориг, З.Нарантуяа, Б.Ундармаа нарын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг батлах л дутуу байна. Энэ төсөлд зах зээл дээрх өрсөлдөөнийг хязгаарлах болон давамгай байдал үүсгэхийг хориглохоор тусгажээ.

ГАЦУУРТЫН ОРДЫГ АШИГЛАЖ ЭХЛЭХ ҮҮ?
Мөн л гацаанд орсон төслүүдийн нэг нь Гацуурт. Өмнөх Засгийн газрын үед энэхүү алтны ордыг ашиглаж гэсэн ч Ноён уулаа ухуулахгүй гэсэн иргэдийн эсэргүүцэлтэй тулсан. Тус уулан дахь Хүннүгийн үеийн булшийг алт олборлох явцад сүйтгэнэ гэж нутгийн зарим иргэн үзсэн юм. “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, “Гал үндэстэн холбоо”, “Босоо хөх Монгол” ТББ хамтран 75 тонн алтны нөөцтэй Ноён уулыг аварна хэмээн "Сентерра Гоулд" компанийн эсрэг шүүхэд хандсан. Нийслэлийн захиргааны хэргийн шүүх тэдний талд шийдвэр гаргаад олон сар өнгөрлөө.
Хагас жилийн өмнө засгийн эрхэнд гарсан Ж.Эрдэнэбатын баг Гацууртын ордыг эхлүүлнэ гэж мэдэгдэв. Харин сүртэй мэдэгдлүүд хийн, өлсгөлөн зарлаж байсан “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн таг чиг байна. Эдийн засгийг сэргээх төлөвлөгөөнд “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж заасан. Одоогоор энэ хөтөлбөрийг эцэслэн батлаагүй бөгөөд хөтөлбөрт Гацуурт төслийг багтаах, эсэх нь тодорхойгүй. Ам.долларын үнийн өсөлтөд нухлуулсан өнөөгийн эрх баригчид валютын нөөцөө тэтгэх зорилгоор “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэн, алт тушаалтыг өсгөх бодлого баримталж эхэллээ.

ШИНЭ НИСЭХ БУУДАЛ АШИГЛАЛТАД ОРНО
Нийслэлээс 50 км-ын зайд оршдог Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудал энэ онд ашиглалтад орно. 2009 онд нисэх буудлын шавыг тавьсан|. Япон улсаас 49 тэрбум иений хөнгөлөлттэй зээлийг 40 жилийн хугацаатай авч, барилгын ажлыг эхлүүлсэн юм. Зээлийн сарын хүү 0.2- хувь, эхний 10 жилд үндсэн зээлийг төлөхгүй. Зээлийн хугацаа 2049 онд дуусна. Зураг төсөл боловсруулах, барих ажлыг Японы “Мицубиши Чиёода” компанийн нэгдэл, Солонгосын “Самсунг” корпораци, Монголын талын туслан гүйцэтгэгч болох “Үндэсний бүтээн байгуулалтын корпорац” хийж байна. Барилгын явцад 5.9 тэрбум иений нэмэлт зардал гарсан.
Харин Улаанбаатар-Хөшигтийн хөндий нисэх буудал чиглэлийн, 33.5 км авто замыг БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр барьж эхэлсэн. Өнгөрсөн оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулах байсан ч хугацаанаасаа хоцорч байна.
Шинэ нисэх буудал нь иж бүрэн цогцолбор бөгөөд том оврын хүнд даацын онгоц буух, хөөрөх зурвас, явгалах зам, онгоц байршуулах талбай, бие даасан ус, цахилгаан эрчим хүчний хангамж, бохир ус цэвэрлэх байгууламж, нисэх онгоцыг газрын тоног төхөөрөмжөөр үйлчлэх болон 8000 тоннын багтаамжтай агуулах сав, бороо, үерийн уснаас хамгаалах далан суваг гэсэн 30 гаруй барилга байгууламжаас бүрдэнэ. Жилд гурван сая орчим зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай, зургаан хүзүүвчтэй байна. Нисэх буудлын барилга болон зурвас хүлээн авах улсын комисс даваа гарагт ажлын явцтай газар дээр нь танилцлаа.

580 САЯ АМ.ДОЛЛАРЫН БОНДЫГ ЭРГҮҮЛЭН ТӨЛНӨ
Энэ оны гуравдугаар сард Хөгжлийн банк 580 сая ам.долларын бондоо эргүүлэн төлнө. Гэвч Сангийн яамны дансанд энэ төлбөрийг гүйцэтгэх мөнгө байхгүй. 2012 оны гуравдугаар сарын 4-нд Хөгжлийн банк үнэ тогтоон, Засгийн газар баталгаа гаргаснаар гуравдугаар сарын 21-ний өдөр 580 сая ам.долларын бондыг Сингапурын хөрөнгийн биржээс босгосон. Бонд төлөх хугацаа гуравдугаар сарын 21-нд дуусна. Жилийн 5.75 хувийн хүүтэй авсан энэ бондод Засгийн газар баталгаа гаргасан тул эргэн төлөлтийг ч хариуцна.
Иймд Сангийн сайд Б.Чойжилсүрэн амьсгаа дээгүүр байгаа нь лавтай. Засгийн газар бонд төлөх хугацааг хойшлуулах, эсвэл илүү хямд өртөгтэй, урт хугацаатай зээл авч, бондын өрийг хаах арга эрэлхийлсээр байна. Олон улсын валютын сантай хэлэлцээ эхлүүлсэн ч ямар хөтөлбөрт хамрагдах, хэдий хэмжээний зээл авах нь тодорхойгүй байна.
Дээрх 580 сая ам.долларыг Хөтөлийн цементийн үйлдвэр, Амгалан дулааны станц, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам, Геологийн төв лаборатори, Төмөртэй ордоос Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр зам, Дулааны III болон IV цахилгаан станцын өргөтгөл, Багануурын нүүрсний уурхайн хүчин чадлыг өргөтгөх, Эрдэнэс таван толгой, Яармагийн гүүрний хажуу дахь 1152 айлын орон сууц, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх төсөлд тус тус зарцуулжээ.

ТАВАН ТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭ ҮРГЭЛЖИЛНЭ
Нүүрсний арвин их нөөцтэй Таван толгойн (ТТ) ордод хөрөнгө оруулах хэлэлцээ үргэлжилнэ. Өнгөрсөн сарын 9-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан ажлын хэсгийн урилгаар Чайна Шэньхуа Гадаад хөрөнгө оруулалтын компанийн захирал Лу Бин, Чайна Шэньхуа компанийн Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Лю Сян, Шэньхуа компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Жин Гө /Баянцагаан/ нар Шэньхуа группийг төлөөлөн уулзалтад оролцов. Мөн өдрийн үдээс хойш ажлын хэсэг дотоодын уул уурхайн компаниудын удирдлагуудтай уулзсан юм.
Мөн өнгөрсөн сарын 21-нд өмнөх Засгийн газрын үед буюу 2014 онд зарласан сонгон шалгаруулалтын ялагч талтай уулзлаа.
Ажлын хэсэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Зам тээврийн сайд Д.Ганбат, “Эрдэнэс Монгол” компанийн захирал Ц.Түмэнцогт, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Жаадамба, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа, Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл нарын 19 хүн багтаж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Тавантолгойн төслийг аль болох богино хугацаанд, яаралтай хөдөлгөх, өмнөх тендерийн ялагчидтай гэрээний нөхцөлийг САЙЖРУУЛАХ чиглэлээр хэлэлцээ хийхийг ажлын хэсэгт үүрэгдсэн. Гэвч өмнөх ялагч болох консерциум шинэ өрсөлдөгчтэй болж магадгүй юм. Учир нь дотоодын ААН-үүд нэгдэн, ТТ-д хөрөнгө оруулах сонирхолтой байна.
ТТ-н ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа Засгийн газар дараах нөхцөлүүдийг тавьжээ.
- Тавантолгойн төсөл хэрэгжүүлэх компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын талын хөрөнгө оруулагч эзэмших,
- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн компанид Монголын тал 51 хувь, Шеньхуа Энержи компани 49 хувь тус тус эзэмших
- Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний хугацаа ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаатай уялдсан буюу 22 жил байх
- Төслийн зорилтот зах зээл БНХАУ төдийгүй гуравдагч орон байх
- Шаардлагатай бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо Монголын аж ахуйн нэгжийг сонгох, тэдгээр ААН-тэй 5-аас доошгүй жилийн хугацаатай гэрээ байгуулах юм.
Харин АН-ын дарга З.Энхболд мэдэгдэл хийн, МАН ашиггүй гэрээ хийх гэж байна гэв. Тэрээр ордод биш зөвхөн төмөр замын төсөлд гадаадын хөрөнгө татах нь зөв гэв. Хоёр жилийн өмнө, М.Энхсайхан сайдаар ахлуулсан ажлын хэсэг ТТ-н ордод консерциум 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэж мэдэгдэж байв. Харин одоогийн Засгийн газар 400 сая ам.доллараар 49 хувийг худалдах тухай албан бус мэдээлэл гарсан ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тайлбар өгөөгүй байна.

ЭРДЭНЭТ-ОВООТЫН ТӨМӨР ЗАМЫГ БАРЬЖ ЭХЭЛНЭ
Монгол Улс хоёр хөрштэйгөө эдийн засгийн коридор байгуулахаар тохиролцож, 30 гаруй төсөл хэрэгжүүлэхээр болсон. Эдгээрийн нэг нь Эрдэнэт-Овоот чиглэлийн, 581 километр төмөр зам. Энэ төслийн анхан шатны ТЭЗҮ-ийг “Aspire Mining” компани боловсруулсан. Мөн байгаль орчны судалгаагаа дуусгажээ. Эдгээр баримт бичгийг боловсруулснаар барилгын ажлын төлөвлөгөө, зардлын тооцоог 80 орчим хувийн нарийвчлалтай гаргах боломж бүрдэнэ.
Төмөр зам ашиглалтад орсноор хойд чиглэлээр тээвэр хийх шинэ боломжийг нээн, “Aspire Mining”-ийн эзэмшдэг, Овоот уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах ач холбогдолтой.
Одоо банкуудтай төслийг санхүүжүүлэх асуудлаар хэлцэл хийх үе шатанд тулж ирсэн. Гурван улсын тохиролцооны дагуу эдийн засгийн коридорт багтсан төслүүдийг БНХАУ-ын банк, санхүүгийн байгууллагууд санхүүжүүлэх давуу талтай.
Баримт бичиг боловсруулж дуусахад 15 сая ам.доллар, бүтээн байгуулалтад нэг тэрбум ам.долларын санхүүжилт шаардах урьдчилсан тооцоо гарчээ. Орхон аймгийн Эрдэнэт хотоос Овоотын орд хүртэлх 581 километр төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Нортерн рейлвейс” ХХК-д (Aspire mining-ийн охин компани) 2015 онд таван жилийн хугацаатайгаар олгосон юм.
Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор хойд чиглэлээр тээвэр хийх шинэ боломжийг нээн, “Aspire Mining”-ийн эзэмшдэг, Овоот уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах ач холбогдолтой. Овоотын нүүрсний орд нь коксжих нүүрсний нөөцөөр Монголд хоёрдугаарт орох, JORC стандартын дагуу 255 сая тонн коксжих нүүрсний боломжит нөөцтэй. Тус уурхайг ашиглах 21 жилийн хугацаанд жил тутам 10 сая тонн хүртэл хэмжээтэй, зах зээлийн шаардлагад нийцсэн коксжих нүүрс олборлох бүрэн боломжтой юм.
Төмөр замыг барьж дууссаны дараа жилд 30 сая тонн түүхий эд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, зорчигч тээвэрлэнэ. Үүгээр зогсохгүй баруун хойд бүс нутагт байрлах ашигт малтмалын ордуудыг ашиглах, аялал жуулчлал хөгжүүлэх давуу талтай. Улмаар ОХУ-ын хил рүү Арц Суурийн боомтоор холбох төлөвлөлт бий. Дараа нь ОХУ-ын Засгийн Газар тус төмөр замыг Арц Сууриас Транс-Сибирийн төмөр зам руу Кызыл хотын боомтоор холбох, тэгснээр Сибирь-Монголын хойд бүс нутгийг Хятадтай холбох олон улсын төмөр замын холбоос үүсгэхээр төлөвлөжээ.
Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр зам нэг үндсэн өртөө, найман зөрлөгтэй, тээх чадвар нь жилд 22.2 сая тонн, нэвтрүүлэх чадвар нь хоногт 16 хос галт тэрэг байна. “ “Нортерн рейлвейс” ХХК Эрдэнэт-Овоотын чиглэлийн төмөр замын төслийг 30 жилийн хугацаатай, “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгөөр эзэмшинэ. Концессийн гэрээний хугацаа дуусмагц төмөр замын суурь бүтцийг зуун хувь төрийн өмчлөлд шилжүүлэх юм. Төмөр замын барилгын ажлыг 2019 онд дуусгахаар төлөвлөжээ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НАЙМ ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛЬ БОЛНО
Энэ оны зургаадугаар сарын сүүлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Гэтэл МАН-ын нэр бүхий гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэдхэн хоногийн өмнө өргөн барьлаа. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Сонгуулийн тухай хуулиар УИХ, Ерөнхийлөгчийн болон ИТХ-ын сонгуулийг хамтад нь зохицуулахаар заасан. Харин эрх баригчид тусдаа хууль батлахаар санал нэгджээ. УИХ-ын гишүүн Н.Энхболд “Шинэ төсөлд зарчмын том өөрчлөлт байхгүй. Дан зохион байгуулалттай холбоотой шинэ заалтууд оруулсан” гэв. Харин МАХН-ыг УИХ-д ганцаараа төлөөлж буй О.Баасанхүү гишүүн өчигдөр мэдэгдэл хийж, шинэ хуулийн төслийг дэмжихгүй гэв.
Одоогоор Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээ мэдэгдээд байна. АН-аас УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал нэр дэвшигчийн жагсаалтад бий. Харин эрх баригч МАН-аас хэн нэр дэвших нь тодорхойгүй байна.
Үе үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч нар
Нэр
|
Хэдэн настайдаа ерөнхийлөгч болсон
|
Бүрэн эрхийн хугацаа
|
Аль намаас нэр дэвшсэн
|
П.Очирбат
|
48
|
1990 оны есдүгээр сарын 3-наас 1997 оны 1997 зургаадугаар сарын 20
|
АН
|
Н.Багабанди
|
47
|
1997 оны зургаадугаар сарын 20-ноос 2005 оны зургаадугаар сарын 24
|
МАХН
|
Н.Энхбаяр
|
47
|
2005 оны зургаадугаар сарын 24-нөөс 2009 оны зургаадугаар сарын 18
|
МАХН
|
Ц.Элбэгдорж
|
46
|
2009 оны зургаадугаар сарын 18-наас 2017 оны долдугаар сарын 10

МОНГОЛ УЛСЫН ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭМЖЭЭ ТОДОРХОЙ БОЛНО
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр манай улсын ДНБ 17.2 их наяд төгрөг. Энэ бол өнгөрсөн есдүгээр сарын байдлаар, үйлдвэрлэлийн аргаар тооцон гаргасан дүн юм. Харин МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав болон олон эдийн засагч ДНБ-ий хэмжээ үүнээс ч илүү гэж үздэг. Учир нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжсэнээр их хэмжээний орлого ил болсон.
Далд эдийн засгийг дарах зорилготой дээрх хууль хэрэгжсэнээр 34 тэрбум төгрөгтэй дүйх татвар, торгууль, алданги, нийгмийн даатгалын шимтгэлийг шинээр бүртгүүлсэн. Тодруулбал иргэд, аж ахуйн нэгжүүд давхардсан тоогоор 21 275 санхүүгийн тайлан, 89 394 татварын тайлан, 4165 нийгмийн даатгалын тайлан, 8140 гаалийн нөхөн мэдүүлгийг ирүүлсэн юм.
Байгууллага бүрээр харуулбал:
Сангийн яам: Нийт 27665 аж ахуйн нэгж хуульд хамрагдахаар ил тодын тайлан гаргахаар хүсэлт илгээснээс 21275 тайланг баталгаажуулсан. 31.5 их наяд төгрөгийн хөрөнгө орлогыг санхүүгийн тайлангаар ил болгосон.
Гааль, татварын ерөнхий газар: /татвар/ Таван төрлийн татварын хүрээнд 89 394 тайлангаар 34.2 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө, орлого ил болж, 8.2 их наяд төгрөгийн татвараас тус тус чөлөөлсөн. Энэ тайлангийн хүрээнд 2.46 их наяд төгрөгийн торгуулиас чөлөөлсөн.
Нийгмийн даатгалын ерөнхий газар: Нийт 16636 даатгуулагчид хамаарах нийгмийн даатгалын 4165 нөхөн тайлан гаргасан. 61.9 тэрбум төгрөгийн цалингийн орлогод хамаарах 15.6 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлсэн. Энэ бүртгэлийн дагуу 7.8 тэрбум төгрөгийн алдангиас чөлөөлжээ.
Гааль, татварын ерөнхий газар: /гааль/ Нийт 1795 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 8140 товч мэдүүлгээр 6500 орчим нэр төрлийн 353.8 сая ам.доллар буюу 516.6 тэрбум төгрөгийн бараа, тээврийн хэрэгслийг ил болгон нөхөн мэдүүлжээ. Нийт 79 тэрбум төгрөгийн татвараас, 23.7 тэрбум төгрөгийн торгуулиас чөлөөлсөн.
Улсын бүртгэлийн ерөнхий газар: Нийт 399.9 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 647 төгрөгийн эд хөрөнгийг бүртгэсэн. 744 хуулийн этгээдийн бүртгэлд 1176 удаагийн нэмэлт өөрчлөлт оруулж, 428.5 сая төгрөгийн торгуулиас тус тус чөлөөлсөн байна.
Олон тэрбумаар тоологдох бараа бүтээгдэхүүн, үл хөдлөх хөрөнгийг эзэд нь албан ёсоор улсын бүртгэлд мэдүүлснийг дээрх тоонууд харуулж байна. Эдийн засгийн өршөөлийн хуулийг хэрэгжүүлсний дараа ажлын хэсэг байгуулан, ДНБ-ийг шинэчлэн тогтоох болсон. Үндэсний статистикийн хороо, Сангийн яам, Монголбанк зэрэг байгууллагуудын төлөөлөл ажлын хэсэгт багтсан. Тэд тун удахгүй Монгол Улсын ДНБ-ийг зарлана хэмээн найдаж байна.
Төгсгөлд нь ирэх оны эдийн засгийн төлөвийг Монголбанкны мэргэжилтнүүд хэрхэн төсөөлснийг танилцуулъя.
Гадаад худалдаа
Экспортын үнийн нөлөөгөөр худалдааны нөхцөл энэ оны эхний хагаст сайжрах ч сүүлийн хагаст экспортын үнийн өсөлт саарч, импортын үнийн өсөлт хэвээр байна. Худалдааны нөхцөл эргэн муудаж болзошгүй.
Уул уурхай
Хятадын дотоод олборлолт буурснаас нүүрсний үнэ өсөх төлөвтэй ч ирэх таван жилд нүүрсийг байгалийн хийгээр орлуулах нар, салхины эрчим хүчийг түлхүү ашиглах бодлогын нөлөөгөөр энэ онд эргээд буурч болзошгүй гэж шинжээчид үзжээ. Хятадын барилгын салбар эрчимжиж, Саудын Араб, ОХУ газрын тосны зах зээлийг тогтворжуулахаар мэдэгдсэн нь металлын үнэ тэр дундаа зэсийн үнэ өсөxөд нөлөөлж байна. Ирэх жилүүдэд зэсийн үнэ сүүлийн 10 жилийн дунджаас бага төвшинд хадгалагдахаар төсөөлөлд авч үзлээ.
Эдийн засгийн өсөлт уул уурхайн үйлдвэрлэл буурахтай холбогдон 2017 оны сүүлийн хагаст эерэг төлөвт шилжих хандлагатай байна.
Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтаас хамааран 2017 онд уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл сэргэхээр төсөөлж байна. Эдийн засгийн идэвхжил 2017 онд сэргэх боловч үйлдвэрлэлийн төвшин урт хугацааны хандлагаас доогуур байна. Энэ нь эрэлтийн шалтгаантай инфляц бага байхыг илтгэнэ. Дефляци жилийн дүнгээр 2017 оны III улирал хүртэл үргэлжлэн, үүнээс цааш үнийн ерөнхий төвшин өсөх ч инфляци бага төвшинд байх хандлагатай байна.
Хүнсний инфляци махны үнэ хямдарснаас голчлон шалтгаалж, 2017 оны III улирал хүртэл буурах бол хүнснээс бусад бараа бүтээгдэхүүний үнэ валютын ханшийн нөлөөгөөр 2017 оны III улирлаас өсөхөөр байгаа юм.